Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал
Улс төр
2021.06.13 10:06

Б.Лхагважав: У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болчихлоо, одоо МАН-ын зовлон эхэлж байна

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ МӨРӨӨДДӨГ Н.ЭНХБАЯРЫН МАН ДАХЬ ХҮЧИЙГ САРНИУЛЖ ЧАДАХ ГАНЦ ХҮН БОЛ С.БАЯР-


Бизнесийн удирдлагын доктор, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважавтай ярилцлаа.


-Танай намаас нэр дэвшсэн У.Хүрэлсүх илт давуу саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. Ард түмэн яагаад, ямар шалтгаанаар ийм сонголт хийсэн гэж та харж байна вэ?

-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд дахиж сонгогдохгүй. Зургаан жилийн хугацаанд бүх бодлогоо зангидна. Ард түмэн энэ онцлогийг харж, Засгийн газар, орон нутгийг удирдаж яваа, өөрөөр хэлбэл эрх баригч намын даргыг сонголоо гэж ойлгож байна. Ойрын хэдэн жилд амьдралыг нь аятайхан болгочих байх гэж бодоод сонгосон байх.

-Нөгөө талаас нь харвал АН сул байгаа ийм үед Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бүхэлдээ нэг намд оччихоор ардчилалд сөргөөр нөлөөлөх вий, дарангуйлал руу гулсчих вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Монголын хэмжээний том намыг удирдаж байсан намын дарга Ерөнхийлөгч болоод явчихаар том орон зай гардаг. Ц.Элбэгдорж, Н.Энхбаярт ч тохиолдож байсан. У.Хүрэлсүхийн хувьд ч ялгаагүй, тийм орон зай гарч ирж байна. Монголын ард түмэн нуугдмал Ерөнхий сайд, нуугдмал Ерөнхийлөгчтэй байхыг хүсдэггүй. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг, Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг байх ёстой гэж ханддаг онцлогтой үндэстэн. Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өмнөх шигээ хоёрдмол байдлаар Засгийн газрыг, намыг далд утгаар удирдана гэж зүтгэвэл Н.Энхбаярын зовлонг амсана.

-Гэхдээ шинэ Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдад илтэд нөлөөлнө, тэр нөлөө нь дарангуйллын том суурийг тавих эрсдэлтэй гэсэн хандлага хүчтэй байгаа шүү дээ?

-Өмнөх Ерөнхийлөгч нарын түүхийг сөхөөд харахаар Ерөнхий сайдын эрх мэдэл рүү хуучин байсан эрх мэдэлдээ дулдуйдан халдаж, тоглоомын Ерөнхий сайд шиг хандаж байсан удаа бий. Тодруулж хэлбэл Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр байна. Энэ хоёр хүн ийм хандлагаасаа болж унасан. Намаасаа хараат бус байдлаар ажиллах гэж оролдсон нь Х.Баттулга. Ний нуугүй хэлэхэд, Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвшиж гаргах боломжийг хаахын төлөө Монголын бүх бизнес, улс төрийнхөн сая нэгдлээ. Х.Баттулгатай ойр байж, сүүлийн гурван жилийн Монголын макро түвшний, улс төрийн бүх бодлогыг гаргалцаж явсан У.Хүрэлсүх анд нь Ерөнхийлөгч болж байна. Эндээс их өөр зураглал гарч ирэх байх. Монголын хамгийн том өмч болсон төрийн нийтийн хамааралтай өмч болох газар, газрын хэвлийн баялгийг дахин хуваарилах үйл явцад У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр маш идэвхтэй хамтран ажилласан.

Саяхан түр зуурын буюу зургаан сарын завсар зай гарсан л даа, энэ харилцаанд нь. Төрийн нийтийн хамааралтай өмчийн хуулийг Үндсэн хуулийн дагуу шинэчлэн баталсны дараа газрын хэвлийн баялгийн дахин хуваарилалт дээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ганцаараа ажиллах хэрэгтэй болж байгаа. Ингэж ганцаараа ажиллах нь хэр олон хүмүүст таалагдахгүй байх вэ гэдгээс ойрын хоёр жилийн уур амьсгал ямар байх нь тодорно. Ялангуяа эдийн засагт өрнөж буй үйл явц дээр.

-Сонгуулийн өмнө ярьж суухад таНамынхаа байраар орохоор жийрхэх сэтгэгдэл төрдөг болсонгэсэн утгатай үг унагасан даа. Таны ярианаас намын чинь уур амьсгалыг даргынхаа харизмыг дагаад цэрэгжсэн маягийн болчихож дээ гэж бодоод өнгөрсөн…?

-Сүүлийн гурван жилд манай намд өрнөж буй процесс гайхал төрүүлэх болсон. У.Хүрэлсүх даргад харизм нь зохидог юм. Өөрөөр хэлбэл, цэргийн талын хүмүүжил нь. Ний нуугүй хэлэхэд, У.Хүрэлсүхээс өөр хүнд зохидоггүй. Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, ер хэнд ч зохихгүй. Гэтэл манай нам У.Хүрэлсүх даргын стиль, арга барил руу орчихсон. Нэг л хүр хар гэсэн улс, нэг л их цэргийн зохион байгуулалттай орчин мэдрэгдэх болсон л доо. Нам гэдэг бол үзэл санааны нэгдэл, олон ургальч үзлийн чуулган, оюун ухааны цөм болсон улсын цуглардаг орчин. Үйл явц нь аядуу зөөлөн өрнөдөг тийм л орчил. Харамсалтай нь манай намын байранд сүүлийн хоёр жилд тийм уур амьсгал үгүйлэгдэх болсон.

-Намын байрны чинь энэ уур амьсгал Төрийн ордонд оччих вий гэж болгоомжлоод таныг шалгаагаад сууна л даа, би?

-Манай намын цагаан байран дахь энэ уур амьсгал Монгол Улсын Төрийн ордоны зүүн талын жигүүрт бий болчих вий гэдгээс би ч айж байна. Энэ арга барилаа Ерөнхийлөгчийн институтэд нэвтрүүлж, нэг л их цэрэгжсэн байдалтай болчихвол хэцүү. Хэрвээ ингэвэл хоёр жилийн дараа Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд явж байх өндөр эрсдэлтэй. Өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн арга барилаа солихгүй бол хоёр жилийн дараа Ерөнхийлөгчийг насаар нь сонгодог засаглалтай болохыг үгүйсгэх аргагүй.

-Ерөнхийлөгчийн засаглалтай, парламент нь бэлгэ тэмдгийн болох процесс өрнөж магадгүй гэж үү?

-Магадгүй.

-Төрийн тэргүүнийг ингэж авирлавал эсэргүүцэх нь олон байлгүй дээ. Дэмжих хүн олдохгүй байх аа?

-Хамгийн том дэмжлэгийг үзүүлэх нэг хүч бий. МАН-д саявтар 55 мянган хүнээ хөтөлж оруулж ирсэн Н.Энхбаярын нам байна шүү дээ. Тодруулж хэлбэл, МАХН. Энэ намын тухайд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө яг энэ концепцоо хийчихсэн яваа. Ийм бүхэл бүтэн том мафи МАН-д ороод ирчихсэн. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод яваад өгсний дараа нам доторх Н.Энхбаярын хүч ихэснэ.

-Тэгтлээ хүчтэй нөлөөтэй байж чадах уу?

-Давагдашгүй их хүч нөлөөтэй байх эрсдэл бий. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд нам руу орох ямар ч эрхгүй болно. Гэтэл Н.Энхбаяр манай намын бага хуралд 100 хүнтэй ороод ирлээ. Удирдах зөвлөлийн 30 хувийг авч байгаа. Мөдхөн Намын их хурал хуралдаж намын бага хурлаа сонгоход Н.Энхбаяр, М.Энхболдын фракц бараг 70-80 хувийг авна. Бүр цаашлуулж харвал, бид ирэх намар Н.Энхбаяр гэдэг Ерөнхий сайдтай болчихсон сууж ч магадгүй. Учир нь Н.Энхбаяр гэдэг хүн арван жил хатаагдсан. Энэ намаас гараад хангалттай зовлон туулсан. Тэр бүхний эцэст эргэж ирж байгаа хүн шүү дээ. Товчхондоо энэ хүнийг МАН-аас хэн ч гаргаж чадахгүй.

-За гутранги өнцгөөр харвал ийм байдаг юм байж. Эерэгээр харвал ямар гарц гаргалгаа байна, танай намд?

-Мэдээж аливаа юм хоёр талтай. Ийм үед С.Баяр даргыг оруулж ирж байж л Н.Энхбаярын хүчийг сарниулах боломжтой. Хуучин МАХН, одоогийн МАН-ын сүүлийн хориод жилийн концепцийг онолын хувьд барьсан ганц хүн нь С.Баяр дарга. М.Энхболд, Н.Энхбаяр гэсэн хоёр том хүчийг зангидах ажлыг Л.Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар хийж чадахгүй. С.Баяр дарга хүссэн хүсээгүй жилийн дараа МАН-ын генсек болж байж л тэнцвэрийг бий болгоно. Монголын тусгаар тогтнол, ойрын хэдэн жилийн алсын харааг авч явах хүчийг тэнцвэржүүлэх боломж МАН-д дотоодод нь бий. Дахиад хэлье, энэ тэнцвэрийг барьж чадах хүн бол өдгөө шоронд сууж байгаа С.Баяр.

-Та түрүүн баялгийн дахин хуваарилалтыг У.Хүрэлсүх ганцаараа хийхээр болж байна гэж ярилаа. Ингээд харахаар У.Хүрэлсүх гэж хүнд бүх эрх мэдэл төвлөрч, хүсээгүй нийгэм рүүгээ улсаараа яваад орчих эрсдэл байгаа юм биш үү?

-У.Хүрэлсүх жилийн өмнө чөлөөт зах зээл гэж байхгүй, бүгдийг төр мэднэ гэсэн мэдэгдэл хийснийг та түрүүн асуултдаа онцолсон. МАН-ын эрх баригчдын уул уурхайн компаниуд руу хандсан шийдэл асуудлууд ямархуу өнгөтэй өрнөснийг та мэдэж байгаа. 1992 оны Үндсэн хуульд уул уурхай, газар, газрын хэвлийн баялаг төрийн өмч байна гэж заасан хэрнээ Төрийн өмчийнх нь эрхийг хамгаалсан хууль гараагүй 30 жил болсон л доо. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу энэ хууль одоо гарна, намрын чуулганаар хэлэлцэх байх. Үүний дараа хүссэн хүсээгүй хайгуулын лицензүүд дээр хөдөлгөөн гарна. Төр өөрийнхөө өмчийг мэдэж байгаа, эзэмших ашиглах эрх нь төрд бий. Энэ утгаараа дахин хуваарилалтыг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хоёулхнаа хийх гэж байсан. Харин одоо У.Хүрэлсүх ганцаараа хийнэ. Өмнөх бүх Ерөнхийлөгч нар төрийн нийтийн хамааралтай өмчийн хуулийг гаргаагүй, өмчийн эрхийг Иргэний, Эрүүгийн, Төрийн нийтийн хамааралтай хуулиар хамгаалаагүй, зөвхөн өөрсдөө эрх мэдэлтэй байх үедээ эзэмшлийн хуваарилалтад нь оролцдог байсан. Одоо тэр бүхэн Үндсэн хуулиар байхгүй болсон. Гэхдээ эдийн засгийн 70, 80 хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийнхэн ганц Ерөнхийлөгчөөр тоглоомын бүх дүрмийг зохиолгочихгүй байх.

-Гэхдээ л бүх эрх нэг намд оччихлоо. Бодит эрсдэл байгаа юм биш үү?

-Тийм ээ тийм, таны эргэлзээг үгүйсгэхгүй. В.Путин 2000 оны эхээр яалаа даа. Оросын хэчнээн том олигархиуд яаж ч тэмцээд Путины төрийн механизмыг ашигласан системийн дээр гарч чадаагүй түүх бий.

-У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор ийм давуу тал үүснэ дээ гэж найдах олзуурхал танд байна уу?

-Цэргийн хүмүүжилд нэг давуу тал бий. Цэргийнхэн стратегийн онолтой хүмүүс байдаг. Ерээд он, 2000 онд хоёр нийгэм солигдох явц дэлхийд өрнөхөд хамгийн том компаниудыг дандаа цэргийнхэн удирдаж амжилтад хүргэсэн байдаг нь стратегийн мэдлэгтэй нь холбоотой л доо. Байгаа нөөцөөрөө бодит нөхцөл байдалд яаж ялах вэ гэдгийг харж чаддаг хүмүүс цэргийн сургууль төгссөн байдаг. Тийм ч учраас би У.Хүрэлсүх даргад Ерөнхий сайдаар ажиллах үед нь “Та цэргийнхээ эрдмийг л сайн ашиглаарай” гэж захиж байсан.

-Ерөнхий сайд байхдаа ашиглаж чадсан уу, энэ чадвараа. Ер нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа эдийн засагт эерэг нөлөөтэй том шийдвэр гаргаж чадсан уу?

-Миний хувьд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад нь ойр хамтарч ажиллаж байсан үе бий. Ялангуяа татварын багц хуулийг батлуулахад идэвхтэй нөлөөтэй ажилласан. 2019 оны гуравдугаар сарын 22-нд ээлжит бус чуулганаар энэ хуулийг баталсан юм. Ковидын ид хэцүү цаг буюу 2020, 2021 онд татварын ачаалал багассан нь бизнесийнхэнд тод мэдрэгдэж байгаа. Энэ бол Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн идэвхтэй оролцоотойгоор батлагдсан Татварын багц хуулийн үр дүн. Цэргийн хүний стратегич чадвараа Ерөнхий сайд байхдаа ашиглаж чадсан уу гэдэг асуултын тухайд хасахтай эдийн засгийг 5.7 хувь руу аваачсан гавьяа У.Хүрэлсүхэд бий. Мэдээж Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат гэх мэт өмнөх Ерөнхий сайд нарын хийсэн ажлын үр дүнгээр У.Хүрэлсүх 2018, 2019 онд эерэг дүнтэй ажилласан. Гэхдээ мань хүний амжилтад голлож нөлөөлсөн зүйл бол ковид. Ковидын 1.6 жил цэргийн эрдмийн хүмүүсийн чадлаа гаргах хугацаа байсан юм. Та сонгуульд саналаа өгөхдөө анзаарсан байх. Ногоон хувцастай цэргийн хүмүүс тип тап гээд байгаа биз. Цар тахлын үед дэг журам сахиулахад мань хүний үзсэн эрдэм хэрэг болсон л доо. Гэхдээ энэ тип тапхийсэн байдлаараа зургаан жил явна гэвэл барахгүй.

-Саяны сонгуулийн үр дүнг харахад иргэдийн олонх нь хүчтэй, нөмөртэй удирдагчийг хүсээд яваа юм шиг санагдаад байна л даа. Ингээд харахаар цэрэгжсэн хандлага нь улам хүчтэй болох юм биш үү?

-Монголын ард түмэн чөлөөт зах зээлд дуртай, хүний эрхийг зовохоор өөрийн эрхээр жарга гэсэн философиор сүүлийн 30 жил амьдарсан үндэстэн. Ийм орчинд социализм ярьж, нам төрийн удирдлагыг шүтүүлэх гэж зүтгээд хол явахгүй. Цар тахлын хүндхэн үед л хэрэг болсон арга.

-Ковидын үед л цэрэгжсэн, коммунизмжсан хандлага нь дараалсан хоёр сонгуульд МАН-ыг ялалт байгуулахад нөлөөлсөн гэж хэлэх гээд байна уу, та?

-Сүүлийн хоёр сонгуульд ялалт байгуулахад нь маш том буян боллоо шүү дээ, ковид. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн өмнөх гурван дэвшигч яагаад унасан учрыг би танд одоо хэлье. Манай нам үзэл сурталгүй болчихсон юм. Гэтэл өнөөдөр жирийн нэг, хэн ч мэдэхгүй намаас дэвшсэн хүн өчнөөн хувийн санал аваад гараад ирж байгаа биз. Үзэл сурталтай учраас тэр. Сүүлийн 30 жилд залуусын үнэ цэнэ, итгэл үнэмшил болсон философи нь яваад байгаа учраас ийм амжилт үзүүлсэн хэрэг. Хэрвээ ковидгүйсэн бол МАН дахиад ялагдах байсан. Манай нам орон нутгийн сонгууль, их хурлын сонгууль гэх мэт жижиг тойргуудад ялдаг хэрнээ Монгол Улсын хэмжээнд өрнөсөн сонгуульд дандаа ялагдаж ирсэн. Тодруулж хэлбэл, сонгогчдын 50 хувь нь саналаа өгөхгүй явсаар өнөөг хүрсэн юм. Үзэл бодол, философи, аргаа өөрчлөхгүй бол болохгүй гэдгийн л том дохио шүү дээ. Бид яг юуны төлөө явж байгаагаа тодорхой болгох ёстой. Иргэнийхээ аз жаргалын төлөө явж байна уу, төрийн сайн сайхны төлөө зүтгэж яваа юу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд, МАН сүүлийн 30 жилийн 26-д нь социализмын үзэл суртлыг шилжүүлэх гэж оролдсон. Тэгснийхээ гороор Монголын нийгмийг хямрал руу унагачихаад байна. Одоо МАН-ын дараагийн үе коммунизмаа дурсаж, эмээ өвөөгийнхөө гавьяаг урдаа барьж гүйгээд цаашаа явахгүй.

-Ковид дэлхийг өөрчилсөн, барууны либерал үзлээс илүү төрийн оролцоог чухалчилсан засаглал руу дэлхий хүссэн хүсээгүй орж байна гэсэн байр суурийг учир мэдэх хэд хэдэн хүн хэлснийг уншсан. Та энэ хандлагатай санал нийлэх үү?

-Цар тахал, эдийн засгийн хямралын үед төрийн оролцоо зайлшгүй гарч ирдэг. Яг ийм үед ямар ч улсад төрийн менежмэнтийн зохион байгуулалт хэрэгтэй байдаг юм. Гэхдээ түр зуурын хугацаанд л хэрэг болдог. 1932 онд Америкт их хямрал болсныг хүн бүр мэднэ. Тухайн үед рузвельт төрийн давамгайллыг бүх юманд оруулсан коммунист маягийн систем бий болгочихсон байсан. Гэхдээ дараа нь тэр системээсээ татгалзсан. Манайх шиг ардчилал, зах зээлийг сонгосон улсын хувьд цар тахал, эдийн засгийн хямралын үед хэрэг болсон төрийн оролцоо давамгайлсан системийг цааш нь үргэлжлүүлэх боломж байхгүй. Гэхдээ засаглал маань ийм аюул руу гулсчих гээд байна шүү гэдгийг сануулах институт их чухал. Манайхаар бол Олон улс судлалын хүрээлэн гэх мэт байгууллагууд ийм үүрэгтэй ажиллаж байх ёстой л доо. Харамсалтай нь манайд ийм институтүүд ажилладаггүй. Ний нуугүй хэлэхэд, манай улс нэг намын системээр 70 жил яваад болохгүйг нь ойлгоод 1990 онд өөрчлөлтийн замыг сонгосон.

Тэр үед шижигнэсэн залуус байсан эрдэмтэд одоо “Хятадын коммунист намын төлөвлөгөө гоё, коммунизм ёстой сайхан” гэж яриад яваад гайхдаг. Зүй нь тэд засаглал чинь болохоо байх гээд байна шүү гэж сануулаад, залуурдаад суух учиртай хүмүүс.

Онцлох нийтлэлүүд