Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо ЭМД: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэхэмжлэхэд үндэслэн 70 хувийн санхүүжилт олгожээ ҮСХ: Засгийн газрын өр оны эхний хагас жилд 4.5 хувиар өсөж, 27.1 их наяд төгрөг болов АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо ЭМД: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэхэмжлэхэд үндэслэн 70 хувийн санхүүжилт олгожээ ҮСХ: Засгийн газрын өр оны эхний хагас жилд 4.5 хувиар өсөж, 27.1 их наяд төгрөг болов
Спорт
2014.08.25 09:08

Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ

Польшийн Катовиц хотноо өчигдөр(08.24) өндөрлөсөн шатрын оюуны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Завхан аймгийн тамирчин, Их мастер Батхуягийн Мөнгөнтуул (2410) 6.0 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Олон улсын 18 цолтонтой, нийт 26 шатарчин есөн өрөг тоглосноос Польшийн Кладиа Кулон (2301) 8.5 оноогоор алтан медаль хүртсэн бол Б.Мөнгөнтуул, БНХАУ-ын Дин Ишин (2449) нар 6.0 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин чансаагаараа зургаад эрэмбэлэгдсэн Сэлэнгэ аймаг, “Бороо гоулд” ХХК-ийн тамирчин, Их мастер, Алтан-Өлзийн Энхтуул (2300) 3,5 оноогоор 22-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

14 их мастер цолтой бүхий 46 эрэгтэй шатарчыг чансаагаараа тэргүүлсэн ОХУ-ын Халимагийн их мастер Сугиров (2449) 6.5 оноогоор алтан медаль хүртлээ. Манай шатарчдаас их мастер Ц.Батчулуун (2513) 6,0 оноогоор шагналт V байрт шалгарсан бол олон улсын мастер Г.Мөнхгал (2418) 5.0 оноогоор XVIII, спортын мастер Б.Галмандах 4.0 оноогоор XXX байр эзэллээ.

Оюутны дэлхийн аваргын гурав дахь медалиа хүртээд байгаа Ч.Мөнгөнтуулийн хувьд 12 насандаа Монгол Улсын спортын мастер, 13 насандаа олон улсын мастер, 15 насандаа олон улсын их мастер цолыг хүртсэн. Тэрээр өсвөрийн шатарчдын дэлхийн аваргаас Монгол Улсын анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан. Түүнээс хойш өсвөрийн дэлхийн аваргаас мөнгө, Азийн бүсийн аваргын алт, хос мөнгөн медаль, Универсиад наадмын мөнгөн медалийг хүртсэн бол оюутны дэлхийн аваргын хувийн алт, мөнгө, багийн алтан медалийг хүртээд байна. Мөн ОХУ-ын Түргэн тоглолтын хоёр удаагийн аварга цолыг хүртээд байгаа тэрээр Монгол Улсын анхны эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолтон юм.


Онцлох нийтлэлүүд