Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь DNN.mn Саудын Араб 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулна DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь DNN.mn Саудын Араб 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулна DNN.mn
Булангууд
2022.09.25 09:09

Б.Пүрэвсүрэн: Философи бол оюуны соёлын үр дүн гэдэг утгаараа үнэт зүйл юм DNN.mn


Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойн хүрээнд “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ хагас зуун жилийн хугацаанд монголчуудын сэтгэлгээнд ямар өөрчлөлт гарав?

-50 жил буюу хагас зуун жилийн хугацааг туулна гэдэг чамгүй урт хугацаа. Энэ хугацаанд нийгмийн оюун санааны амьдралд, танин мэдэхүйн ертөнцөд, ард иргэдийн ертөнцийг үзэх үзэлд, нийгмийн ухамсрын бүхий л түвшинд маш олон өөрчлөлт гарсаар байна. Наад зах нь 1990 он хүртэл марксистт ленинист үзэл суртал реалист чиг баримжаатай уран бүтээлүүд тэр дундаа социалист реалист уран бүтээлүүд нийгэм, оюун санааны амьдралд зонхилж байсныг та бид ном зохиол, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, уран сайхны бүтээлүүдээс тодорхой харж болно. Гэтэл бидний жишиг болгодгоор 1990 оноос бүхэлдээ нэг үзэл суртлын ноёрхол үгүй болж олон ургалч үзэл Монголын нийгмийн оюун санааны амьдралд орж ирснээр өнөөдөр та бид нийгмийн юмс үзэгдлийг, харилцааг олон талаас авч үзэх эрх, эрх чөлөө нээгдэж түүнийгээ эдэлж байна. Бүхэлд нь авч үзэхээр ХХ зууны Монголд оюун санааны амьдралд маш том өөрчлөлт ядагдаж нийгмийн хуучин үнэт зүйлсийг үндсээр нь өөрчлөх, шинэ үзэл суртал, үнэт зүйлс рүү шилжсэн цаг үед амьдарч байна. Шинжлэх ухааны акад Манай шинжлэх ухааны философийн академи бол оюун санааны амьдрал, танин мэдэхүйн үйл явцад чиглүүлэх үүргийг 1990 он хүртэл өндөр хэмжээнд гүйцэтгэж ирсэн байна. Өнөөдөр ч мөн адил бид одорхой хэмжээнд нийгмийг соён гэгээрүүлэх, философи болон социологи, улс төр, эрх зүйн суурь судалгааг хөгжүүлэх, нийгмийн өөрчлөлтийг танин мэдэх энэ чиг үүргийг гүйцэтгэсээр ажиллаж байна.

-Монголын хөгжлийн философийн тухай ярихгүй юу?

-Хөгжлийн бодлого, хөгжлийн философи манай хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг хэлбэр. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хийж ирсэн судалгааныхаа үр дүнг хураангуйлж харах, оюуныхаа архивыг нээн эргэж харах, юуг хийж бүтээв гэдгээ үнэлж дүгнэх зорилготой олон улсын эрдэм шинжилгээний хурал байгаа юм. Манай хүрээлэнгийн олон салбарууд нийлүүлээд Монголын нийгмийн өөрчлөлтийг зураглан гаргасан. Монгол орныг цаашид бодлогын хувьд, философи үзэл санааны үүднээс яаж хөгжүүлэх нь зөв бэ, өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрсөн гэдгийг л маргаашийн хурал хэлэлцүүлэг дээр манай эрдэмтэн судлаач, академич, докторууд хэлэлцэж, түүнийгээ нийгэмд түгээх санаатай байна.

-Ард түмэнд та философийг хамгийн энгийнээр тайлбарлаач...

-Философи гэдэг нь “цэцэн мэргэнд дурлах’’ гэсэн утгатай грек гаралтай үг. Энэ нь эртний Энэтхэг, Хятад, Грект үүсээд эдүгээ дэлхийн хүн төрөлхтний оюуны соёл, үнэт зүйл болж мөн танин мэдэхүйн хөтөч чиг үүрэгтэйгээр ертөнцийг таних, өөрийн оршин байгаа амьдрал ахуйгаа зураглах юм. Энгийнээр хэлбэл, ертөнцийг зөв зүйтэйгээр барьж танин мэдэх үйл явц, үзэгдэл, ухамсар гэж хэлж болно. Нөгөө талаас философи нь мэдлэгийн өвөрмөц төрөл юм. Тийм учраас саяхныг хүртэл философийг шинжлэх ухааны шинжлэх ухаан гэх мэтээр дөвийлгөж үздэг байсан. Өнөөдөр түүнийг шинжлэх ухаан гэж үзэх хандлага тийм ч оновчтой биш үүнийг ухаан гэж ярих нь зарим талаараа оновчтой юм болов уу гэж ойлгодог. Философи гэдэг бол оюуны соёлын үр дүн гэдэг утгаараа үнэт зүйл юм. Мөн тусгаар чиг хандлагуудаар тодорхойлдог учир нэгэн өгүүлбэрээр тодорхойлоход хангалттай биш байдаг. Тиймээс өнөөг хүртэл түүнийг тодорхойлох гэж оролдсоор, тодорхойлсоор байна. Түүний шинж зарим талаараа өөрчлөгдөн хувьсаж, шилжилт хийж байна. Танин мэдэхүйн явцад мэдлэгүүд нэгдэж, нийлж, шинээр үүсэн хувирч байдаг учраас түүнийгээ дагаад философийг ойлгох ойлголт хувьсаж байсан. Түүхэн замналаар нь хөөгөөд үзэхэд философи бол ойлгохуй юм.

-Философийн мөн чанар юу вэ, хүн бүр философийг мэдэж, ойлгох хэрэгтэй юу?

-Шууд хэлэхэд, философи хүн болгонд хамаатай зүйл. Харин түүнийг даган судлах үгүй нь хүний сонирхлын асуудал. Би бодохдоо философийг хүн судалъя гэж бодохгүй байсан ч амьдрал аяндаа түүнийг философич болгодог. Тийм учраас философи ямар утгаараа хүнд хамаатай вэ гэвэл хүнд өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл амьдралынх нь туршид төлөвшиж байдаг. Маш энгийнээр тэр бол философи юм. Өөрийгөө тодорхойлоод зогсохгүй орчлон ертөнцийг, бусдыг ойлгоход философи танд тусална. Хүн төрөлхтний танин мэдэхүйд энэ нь өөрөө зүг чиг, тулгуур болж өгдгөөрөө юу юунаас илүү чухал. Юмсыг ерөнхийлж харах, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх тэрхүү сэтгэлгээний ур чадвар суухад философи бүх талаараа тусална.

-Бид амьдралыг, юмсыг сайн, муу, сайхан, муухай гэж дүгнэдэг. Энэ яг ямар ойлголт юм бэ. Тухайлбал, бид яагаад заавал сайхан амьдралыг мөрөөддөг юм?

-Словар дээр байдаг шиг дүүрэн нэр томьёо буюу ухагдахуунууд юм. Энэ олон ухагдахуунуудыг хооронд нь хэрэглэж, зангидаж байж философидож байгаа юм. Тэр олон ухагдахуунуудын нэг нь таны асуусан сайн, муу, сайхан, муухай гэдэг ойлголт. Философийн үүднээс бол нэг хэсэг нь гоо зүй нэр томьёонууд нөгөө нь ёс зүйн суурь нэр томьёонууд. Философийн мэдлэг хэдэн гол салбартай. Танин мэдэхүй, ахуй оршихуй, гүү зүй, ёс зүй, логик үнэт зүйлсийн судалгаа гэсэн энэ салбаруудыг судлахгүйгээр философидно гэж байдаггүй. Тэгэхээр сайхан, муухай гэдэг бол эртний нэр томьёонуудын л нэг.

-Танай хүрээлэн энэ онд ямар ажлуудыг хийхээр зорьж байна вэ?

-Жил болгоны арваннэгдүгээр сард Юнескогоос философийн өдрийг зарлан тунхаглаж тэмдэглэдэг юм. Энэхүү өдөрт зориулаад хурал, зөвлөгөөн хийнэ. Ойгоо угтаад бид хүрээлэнгий гол бүтээгдэхүүн болох өөрсдийн суурь судалгааны бүтээл номоор бэлэг барихаар зорьж ажиллаж байна. Эхнээсээ уран бүтээлээ хэвлэж гаргаж байгаа. Цаашид нийгмийг соён гэгээрүүлэх, шинэ мэдлэгийг түгээх ажлаа эрчимжүүлж ажиллана. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн зүгээс бид бүхнийг ёс зүй судалгаа, бодлогын судалгаа руу түлхүү ажиллахыг санал болгож байгаа. Тийм учраас шинээр байгуулсан бодлого судлалын салбараа, тэр дундаа салбар дундын судалгаан дээр голчлон анхаарч ойрын хэдэн жилдээ ажиллана гэсэн зорилготой байна даа.

Онцлох нийтлэлүүд