Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ховд аймгийн Алтай, Булган суманд цагаан будааны тариалалт эхлүүлжээ DNN.mn Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Ховд аймгийн Алтай, Булган суманд цагаан будааны тариалалт эхлүүлжээ DNN.mn Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn
Нийгэм
2022.05.15 10:05

Б.Сандагдорж: Математикт дурлах галыг сайн багш л асааж өгдөг DNN.mn


Монгол Улсын Боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Б.Сандагдоржтой ярилцлаа.


-Монгол Улсын атематикийн 58 дугаар олимпиад болж байна. Олимпиадад хэдэн багш, сурагч оролцож байна вэ?

-Олимпиадад нийт 229 оролцогч оролцож байна. Дунд, ахлах анги, багш нар гэсэн гурван ангилалд зохиогддог. Дунд анги буюу ес, аравдугаар ангийн 88 сурагч, ахлах анги буюу 11, 12 дугаар ангийн 81 сурагч, багш нарын ангилалд 60 багш оролцож байгаа. Олимпиад тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ сарын 6-нд олимпиад нээлтээ хийж, 7-8 нд олимпиаддаа оролцоод, өчигдөр бодолтоо хамгаалж, өнөөдөр дүнгийн хурал болох гэж байна.

-Энэ жилийн математикийн олимпиад өнгөрсөн жилүүдээс ямар онцлогтой вэ?

-1965 онд анхны Монгол Улсын математикийн олимпиад албан ёсоор зохиогдож эхэлсэн. Тэр олимпиадад аравдугаар ангийн сурагч Ц.Баясгалан түрүүлж байв. Энэ жилийн олимпиад Улсын олимпиадын анхны аварга, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баясгалан агсны нэрэмжит болж зохиогдож байна. Ц.Баясгалан нь 1965 онд буюу 57 жилийн өмнө Улсын математикийн олимпиадад аваргалж, Олон улсын математикийн олимпиадад оролцоод, Москвагийн их сургуульд математикчийн мэргэжил эзэмшсэн. Дараа нь Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалаад Монгол Улсын их сургуульд багшилж байгаад өөд болсон. Ц.Баясгалан багшийн шавь нар олимпиадыг ивээн тэтгэж, багшийнхаа нэрэмжитээр зохион байгуулж байна. Олимпиадыг 1965-1990 онуудад БНМАУ-ын АБЯ, МХЗЭ-ийн Төв Хороо, МПБ-ын Төв зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор баталсан Улсын математикийн олимпиадыг зохион байгуулах хороо (УМОЗБХ), 1990 оноос хойш БСШУЯ-наас баталсан Монголын математикийн олимпиадын хороо (ММОХ) удирдан зохион явуулж ирсэн.

-Олимпиадын зохион байгуулагчдын тухайд...

Улсын Математикийн Олимпиадын зохион байгуулах хорооны даргаар манай нэртэй эрдэмтэд ажиллаж ирлээ. 1965-1982 онд Ү.Санжмятав, 1983 онд Д.Шагдар, 1984-1989 онд А.Мекей, ММОХ-ы даргаар 1990-2014 онд Ц.Дашдорж, 2015-2019 онд Г.Баярмагнай, 2019 оны тавдугаар сараас Б.Батбаясгалан нар ажиллаж байна.

-Улсын олимпиадад ямар шалгуураар оролцдог юм бэ?

-Олимпиадыг зохион байгуулахдаа I даваанд анги, сургуулийн аваргыг шалгаруулдаг. Үүнд Монголын нийт ЕБС-ийн бүх сурагчид хамрагддаг. II даваанд аймаг (хот)-ын аваргыг шалгаруулж, эцсийн буюу III даваанд улсын аварга тоочдыг 8-12 дугаар ангийн сурагчид болон бага, дунд ангийн багш нарын дунд тодруулдаг байсан. Аймаг, дүүрэг, хотын аварга шалгаруулах олимпиадад хамгийн өндөр оноо авсан багш, сурагчид оролцдог. 21 аймаг тус бүрээс хоёр хүүхэд оролцдог.

-Оролцогч багш нар хэдээс хэдэн насныхан байна вэ?

-Энэ жилийн олимпиадад оролцогч багш нараас хамгийн залуу нь 22 настай, хамгийн ахмад нь 64 настай багш байна. Орон даяар математикийн багш дутагдалтай байгаа учраас тэтгэвэрт гарсан багш нараа ажиллуулж байгаа. 22 настай багш Ч.Уртнасан, Улаанбаатар хотын сургуулийн багш. Их сургуулиа төгсөөд нэг жил ажиллаж байгаа багш улсын олимпиадад оролцоно гэдэг сайн амжилт. 64 настай багш Д.Батзул Говьсүмбэр аймгаас шалгарч ирсэн.

-Математикаас хүн юу сурдаг юм бэ?

-Цэгцтэй сэтгэж, гоо сайхныг мэдэрнэ. Математикийн гоо сайхныг нэгэнт мэдэрчихсэн хүн гарч чадахгүй, яг урлаг шиг.

-Математикийн гоо сайхан нь юу юм?

-Жишээлбэл, олон улсын олимпиадад өмнө нь хаана ч байгаагүй бодлогыг гурван цаг 30 минутад бодно. Тэр хооронд асар хурдан зөв сэтгэж байж зөв бодно. Сэтгээд бодож дуусчихаад би ямар сайхан, гоё юм хийчих вэ гэж бодож байгаа нь математикийн гоо сайхан.

-Бүх хүн математикийг ойлгох, суралцах боломжтой юу?

-Боломжтой, хүн бүр уншиж, бичиж сурдагтай ижил бүх хүн математикт дурлах боломжтой. Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь. Математикт дурлах галыг сайн багш л асааж өгдөг.

-Хүүхдийг яаж математикт дуртай болгох вэ?

-Багаасаа математикийн гоо сайхныг ойлгосон хүүхэд математикаас салж чадахгүй. Тэр гоо сайхныг мэдрүүлэх үүрэг багшид оногддог. Эцэг эх, найз нөхөд ойр дотны нөлөөлөл байдаг л даа. Гэхдээ хамгийн чухал нөлөөг багш үзүүлж, хүүхэд хөдөлмөрлөдөг. Сайн багшийн шавь нар үе дамжин олимпиадад оролцох явдал их байдаг.

-Та багш бэлтгэдэг хүн. Багш болохоор элсэж буй оюутнуудын чадал чансаа, зүтгэл ямар түвшинд байна?

-Нэг жилд 100 гаруй математикийн багш бэлтгэж төгсгөж байгаа. Тэдний 80-90 хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Чанар чансааны хувьд харилцан адилгүй түвшний хүүхдүүд элсэж орж ирдэг. Зарим нь хичээлдээ дурлаад, сайжраад хувийн сургуулиуд орон сууц, өндөр цалин амлаж урилгаар ажилд ордог. Зарим нь орон нутгийнхаа гэрээгээр суралцаад, нутагтаа очиж ажилладаг. Төгсөгчдийн ихэнх нь Нийслэлд мэргэжлээрээ ажиллаж, тун цөөн хувь нь өөр ажил эрхлэх, гадаадад үргэлжлүүлэн сурах, гэр бүл зохиох зэргээр эхний нэг, хоёр жилдээ завсардаж байна.

-Та хэдэн жил багшилж байгаа вэ?

-Би 1994 оноос хойш 28 жил багшилж байна. Улсын математикийн 25 дугаар олимпиадад Архангай аймгаасаа шалгарч оролцоод, Монгол Улсын Боловсролын их сургуульдаа математикийн багшаар суралцаад тэнхимдээ багшаар үлдсэн.

-Таныг 28 жилийн өмнө багшилж эхэлж байх үеэс одоогийн багш болох гэж буй шавь нар ялгаатай байна уу?

-Тэр үед төрөөс бодлогоор багш бэлтгэдэг байсан. Багш бэлтгэгдээд гарч ирэхэд багш дутагдалтай газар руу хуваарилдаг байлаа. Намайг багш болж байх үед математикийн ангид эрэгтэй оюутан олон байсан. Нэг хэсэг эрэгтэй оюутны тоо цөөрч, одоо буцаад нэмэгдэж байна. МУБИС-ийн хувьд эрэгтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Ер нь улс даяараа математикийн багш дутагдалтай байгаа.

-Багшийн орон тоог нэмэгдүүлэхийн тулд яах ёстой юм бэ?

-Монголын хүн ам, сургуулийн тоо өсч байна. Үүнийгээ дагаад багшийн орон тоо нэмэгдэж байгаа. Нийгмийн асуудлыг нь шийдээд өгвөл багш болох сонирхолтой хүүхэд олон байна.

-Олон улсын математикийн олимпиадад манайхан ямар түвшинд оролцдог вэ?

-Монгол Улс 1964 оноос хойш Олон улсын математикийн олимпиадад оролцож байна. Олон улсын математикийн олимпиад 62 удаа зохион байгуулагдахад 50 удаа оролцож байсан. Энэ хугацаанд зургаан алт, 28 мөнгө, 71 хүрэл медаль хүртсэн. Гадны топ их сургуулиуд Олон улсын математикийн олимпиадад оролцсон хүүхдүүдтэй уулзаж ярилцлага хийгээд, сургуульдаа урьдаг. Энэ бол том боломж.

-Олон улсын математикийн олимпиадад өнгөрсөн жил хэрхэн оролцсон бэ?

-2021 онд хамгийн сайн оролцсон. Манай улсын зургаан сурагч оролцсоноос хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Олон улсын математикийн олимпиадад дэлхийн 100 гаруй улсаас арваннэгдүгээр байранд эрэмбэлэгдсэн.

Онцлох нийтлэлүүд