Спорт
2021.04.10 03:04

Б.Хонгорзул хэсгийн аварга болов


Олимпийн эрхийн тэмцээний 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга Баянхонгор аймгийн 19 настай тамирчин Болдсайханы Хонгорзул Узбекистаны Шохида Ахмедова, Кыргызстаны Назира Марсбек Кызы нарыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялснаар хэсгийн аварга боллоо.

Ингэснээр тэрбээр хагас шигшээд нөгөө зооноос хоёроор гарсан бөхтэй олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.

Монголын Чөлөөт бөхийн холбоо

Онцлох нийтлэлүүд