Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Б.Цэвэгмид: Жолооч дүрэм биелүүлэхгүй, торгуулиа төлөхгүй бол үнэмлэхийг нь хурааж авах эрх ТЦА-нд байх хэрэгтэй DNN.mn Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Б.Цэвэгмид: Жолооч дүрэм биелүүлэхгүй, торгуулиа төлөхгүй бол үнэмлэхийг нь хурааж авах эрх ТЦА-нд байх хэрэгтэй DNN.mn Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn
Нийгэм
2022.11.05 02:11

Б.Эрдэнэсайхан: Шүд өвчлөлгүй байх нь бие организм эрүүл байх гол шалтгаан DNN.mn

Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран Налайх дүүргийн 9-12 насны хүүхдүүдийн дунд "Шүд угаалтын аварга-2022" тэмцээнийг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав.

Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвийн их эмч Б.Эрдэнэсайхантай ярилцлаа.


-"Шүд угаалтын аварга-2022" тэмцээний талаар дэлгэрэнгүй тодруулаач?

-Шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл амны хөндийд хамгийн их асуудал үүсгэдэг ганц эрхтэн нь шүд байдаг. Насанд хүрсэн хүнд 28-32 шүд бий. Шүд эрүүл байх нь бидний бие организмыг эрүүл байлгах гол үндэс болдог. Шүдний өвчлөл нь бактерийн гаралтай үүсгэгдэж байдаг. Тэгэхээр шүд, амны хөндий гэдэг нь хүний биеийн үүд хаалга юм. Хүний бие рүү ордог бүх зүйл ганцхан амны хөндийгөөр дамжиж ордог учраас энэ үүд хаалга маань бохир, бактерийн агууламж, шүдний цооролт ихтэй байвал бусад эрхтэн тогтолцоонд бактерийн нөлөөлөл их очих юм. Үүнтэй холбоотойгоор өвчлөл үүсч эхэлнэ. Үүнээс сэргийлэх хамгийн чухал бөгөөд ач холбогдолтой зүйл бол шүдээ угаах. Шүдээ угаахдаа өдөрт хэдэн удаагийн давтамжтайгаар, шүд хоорондын завсрыг юугаар цэвэрлэх гэх мэтчилэн хүүхдүүдэд нэг бүрчлэн зааж өгдгөөрөө онцлог. Хүүхэд бүр амны хөндийн талаар мэдлэгтэй болохоос гадна гартаа сойзоо зөв барихаас эхлүүлээд зөв дадлыг олж авч чаддагаараа онцлогтой.

-Хүүхдүүдийн нийслэлийн хэмжээнд шүд цоорох өвчлөл нь ямар тархалттай байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 90-ээс дээш хувьтай байна гэсэн үзүүлэлт байдаг. Манай төв жилд дунджаар 110 мянган хүний шүдийг эмчилдэг, үүний 40-50 хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Хэдийгээр иргэд шүдээ эмчлүүлж байгаа ч шүдний цооролт буурахгүй байна. Шүдний өвчлөлийг бууруулах хамгийн чухал ач холбогдол болох шүд угаах хэвшлийг бий болгох, амны хөндийн зөв арчилгаа, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх үүднээс нийгмийн эрүүл мэндийн ажлуудыг зохион байгуулж эхэлж байгаа юм. Нийслэлийн дүүргүүд болон хороонуудтай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудаар явж сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Зүгээр урьдчилан сэргийлэх үзлэг явуулаад цоорсон шүдний тоог хэлээд өнгөрөх нэг өөр. Гэтэл тэр хүмүүст давхар шүд арчилгаа, шүдний эрүүл ахуй, үүрэг зориулалт, хэрэгцээ шаардлагын талаар сургалтуудыг зохион байгуулж буйгаараа онцлогтой.

-Тэмцээнд хэдээс хэдэн насны сурагчид хамрагдах боломжтой вэ?

-Тэмцээнд 9-12 насны хүүхдүүд буюу 4-7 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа. Энэ нас нь үндсэндээ шүд солигдлын үеийн сүүлийн шат байдаг. Хүүхдийн шүд 6-12 нас хүртэл солигддог бол сүүн шүд унаж, байнгын шүд бүрэн гарах үед хүүхэд амны хөндийн арчилгааны талаар зөв дадал хэвшлийг олгосноор шүдний цооролтоос сэргийлж, насан туршдаа шүдээ хамгаалж, эрүүлээр авч явах бүрэн боломжтой. Тэмцээний гол ач холбогдол нь хүүхдүүдийг насан туршдаа шүдээ зөв угаах арга техникт суралцуулах юм.

-Энэ жилийн тэмцээнд хэчнээн сурагчид хамрагдаж байгаа вэ?

-Энэ удаагийн тэмцээнд Налайх дүүргийн найман сургуулийн 240 сурагч буюу 30 баг оролцож байна.

-Тэмцээн хэдэн үе шаттайгаар үргэлжлэн явагдах вэ?

-Өмнөх жилүүдэд хоёр үе шаттайгаар явагдаж байсан бол энэ жил нэг үе шаттай явагдана. Өртөөчилсөн байдлаар нийтдээ таван өртөөгөөр дамжиж сурагчид оролцдог. Тэмцээнд оролцогчид шүдний цооролтгүй байх шаардлагыг биелүүлж байж оролцох юм. Ямар нэгэн шүдний өвчлөлтэй бол тэмцээнээс урьдчилж шүдээ эмчлүүлсний дараагаар оролцох нь зүйтэй.

-Хүүхдийг бага наснаас нь шүдээ зөв арчлах дадал зуршилд хэрхэн төлөвшүүлж сургах вэ?

-Хүүхдийн шүдний арчилгааг төрсөн цагаас нь эхэлж амны хөндийн арчилгааг хийж эхлэх хэрэгтэй. Шүд ургаж эхэлсэн үеэс шүдийг нь угааж цэвэрлэх үүргийг эцэг эх, асран хамгаалагчид хүлээж байгаа юм. Бага насны хүүхдүүд шүдээ өөрөө угаах нь битгий хэл амны хөндийдөө хэдэн шүд ямар байрлалтай байдгийг ч ойлгохгүй шүү дээ. Шүдийг бүрэн ойлгож амаа ангайж нэг бүрчлэн угааж чадахгүй. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарах ёстой. Эцэг эхчүүд 0-6 нас хүртэл нь анхаарч, зургаан настайгаас найман нас хүртэл хүүхэдтэйгээ хамтарч шүдийг нь угаах нь зүйтэй. Хүүхэд 4-5 нас хүрч эхлэхээр би би гэсэн хандлагатай болдог, “Би өөрөө шүдээ угаана, би өөрөө хийнэ” гэх мэтчилэн. Энэ үед нь мэдээж чи чадахгүй, би гэхээс илүүтэйгээр за чи угаасан бол би шалгана гэх мэт “чи би”-гийн дүрмийг баримталж сонирхолтой байдлаар шүд угаах урам зориг өгөх ёстой. Үүний дараагаар хүүхэд сургуульд орж хичээл хийж, бичиг бичиж гар нь зүгширч, захын булчингуудын хөгжил сайжирсан үеэс эхлэн бие дааж шүдээ угаадаг болно. Тэгэхээр яг энэ үеэс нь эхлэн хүүхдүүдэд шүдээ зөв угаах дадлыг хэвшүүлэхээр зорьж байна.

-Шүд угаах зөв дадал яг ямар дараалалтай байдаг вэ. Шүд угаах зөв дарааллыг та хэлэхгүй юу?

-Шүд угаах зөв дараалал гэвэл араа шүдэнд таван гадаргуу, үүдэн шүдэнд дөрвөн гадаргуу байдаг. Үүнийг нэг бүрчлэн угаахын тулд шүдний гадаргуу бүрийг угаах ёстой. Ингэхийн тулд толинд харж байгаад эхлээд шүдний гадна дотор талыг, дараагаар нь зажлах гадаргууг сайтар угаах, мөн шүдний утсыг ашиглан шүд хоорондын завсрыг цэвэрлэх хэрэгтэй.

-Хүүхдийн шүдэнд тохиромжтой оо, сойзыг хэрхэн сонгох вэ?

-Хүүхэд бүрийн насны онцлогт тохируулан ямар ч оо сойзыг сонгож болно л доо. Гэхдээ хамгийн гол нь мэргэжлийн эмчид очиж амны хөндийг нь дүгнүүлсний дараагаар сонгож хэрэглэх нь илүү тохиромжтой.

Онцлох нийтлэлүүд