Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УОК: Хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулна "Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа УОК: Хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулна "Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа
Нийгэм
2021.06.24 09:06

В.Үнэнбат: Тариалалтаас харахад дотоодын улаанбуудай болон төмсний ногооны хэрэгцээг бүрэн хангахаар байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ГТБХЗГ-ын дарга В.Үнэнбатаас тариалалттай холбоотой цаг үеийн мэдээллийг тодрууллаа.


-Улсын хэмжээнд нийт хичнээн га талбайд тариалалт хийгдсэн бэ?

-Улсын хэмжээнд нийтдээ 527 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавин ажилласан. Өнөөдрийн байдлаар энэ дүнгээс давуулан тариалалт хийгдээд байна. Тодруулбал, 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 368.3 мянган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ тариална гэж төлөвлөсөн. Тэгвэл одоогоор нийтдээ 553 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 105 орчим хувьтай байна. Үүнээс улаанбуудайн тариалалт 384 мянган га-д тариалсан нь 106 хувьтай байна. Төмс 15.8 мянган га-д, хүнсний ногоо 8.4 мянган га-д, малын тэжээл 41 мянган га-д, тосны ургамал 68 мянган га-д зэрэг өссөн дүнгээр тариалт хийгээд байна. Энэ бол эцсийн дүн биш. Зарим хүнсний ногооны тариалалт дуусаагүй байгаа. Жишээлбэл, шар манжингийн тариалалт хийгдэж байна. Тэгэхээр хүнсний ногооны тариалалт долдугаар сарын 1-н хүртэл нэмэгдэх хандлагатай.

-Энэ жилийн тариалалтаар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах болов уу?

-Тариалалтын урьдчилсан дүнг харахад ямар ч байсан улаанбуудай болон төмсөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар байна.

-Ковидтой холбоотойгоор тариалалтад ямар нэг хүндрэл бэрхшээл гарч байв уу?

-Ковидтой холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Эрүүл мэндийн яамтай хамтраад тариаланчдаа вакцинжуулалтад хамруулсан. Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж тээвэрлэлт, зорчих зэрэг бүх асуудлыг зохицуулж тариалалт цаг хугацаандаа хийгдсэн. Энэ жил цаг агаарын хувьд нэлээд хүйтэн байгаа. Тиймээс хүнсний ногооны тариалалт жаахан хоцорч явагдсан.

-Хоцорч тариалалт хийгдсэн гэхээр эрт ургацын ногооны гарах үе хойшлогдсон гэсэн үг үү?

-Тийм олон хоногоор хоцорсон гэсэн үг бас биш л дээ. Цөөхөн хоногоор хойшлогдсон. Тэгэхээр эрт ургацын ногоо гарах хугацаа хойшлох хэмжээнд нөлөөлөхгүй. Технологийн хугацаандаа л гарна. Гэхдээ хүнсний ногоо төрлөөсөө хамаарч шинэ ургац гарах цаг хугацаа харилцан адилгүй байгаа.

-Төлөвлөсөн дүнгээр ургац авахыг тариалалтын соёололтоос урьдчилсан байдлаар харж болдог гэдэг. Соёололтын үзүүлэлт ямар гарсан бэ?

-Энэ жилийн хувьд тариалалтын чанарыг соёололтоор нь хүлээн авах ажлыг нийт 12 аймгийн 79 суманд 1350 аж ахуйн нэгж дээр хийсэн. Ингэхэд нийт хамруулсан тариалалтын соёололт 80.2 хувьтай байна. Өмнөх жилийнхээс өндөр буюу онц сайн үнэлгээтэй гараад байна.Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт 5, зургадугаар сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой. Хэдийгээр цаг агаар бага зэрэг сэрүүхэн байсан ч чийг хангалттай хэмжээнд байсан учраас таримлын өсөлт хөгжил, ургалтад таатайгаар нөлөөлсөн. Ингэснээр ирэх намар төлөвлөсөн хэмжээний ургацаа авах боломж үндсэндээ бүрдэж байна гэж урьдчилсан байдлаар харж байна.Яг одоо буудайн талбайд ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж, өсөлтийг идэвхжүүлдэг органик бордоонуудыг буудайнд өгөх, хортноос хамгаалах ажил ид өрнөж байна.

-Хил гаалийн асуудалтай үед хүнсний ногоо, нарийн ногоогоо өөрсдөө тарьж, дотоодыг хангах нь эдийн засгийн хувьд ч хэрэгтэй гэдгийг бид хаа хаанаа харсан. Энэ тал дээр ямар ахиц гарсан бэ?

-Ерөнхийдөө хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 50 орчим хувийг хангаж байгаа. Нарийн ногооны хэрэгцээний 25 хувийг хангаж байгаа. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд ХХААХҮЯ-наас 1.8 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үр аваад 80 хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланч, ногоочдодоо нийлүүлсэн. Аль болох дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэх талаас бид ажиллаж байна. Ямар ч байсан улаанбуудай болон төмс, хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг урьдчилсан байдлаар буюу тариалалтаас харахад бүрэн хангахаар байна. Мэдээж технологийн хувьд бороо, ургамал хамгаалалын бодисоо цаг үед нь хэрэглэх, ургац хураалтын үед техникийн бэлэн байдлыг хангах чухал. Дээр нь намар цас, бороо орвол буудайн чанарт нөлөөлдөг. Ингэснээр гурилын чанарт нөлөөлөх тал бий. Тиймээс эдгээр эрсдэлүүдэд анхаарч ажиллах л чухал байна.

-Цаашдаа тариалалтыг нэмэгдүүлээд явахад тариаланчдад тулгамдаж буй асуудал байна уу?

-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан 768 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 316 иргэн, аж ахуйн нэгжид 16 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Тиймээс үлдсэн зээлийг тариаланчид маань авах боломжтой. Мөн Беларус улсаас 35-150 морины хүчтэй 130 ширхэг трактор, төмс ногооны болон хадлангийн иж бүрдэл долдугаар сардаа багтааж оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ бүхэн ороод ирвэл тариаланчиддаа хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжтой болно.

-Хичнээн га талбайд уринш хийгдээд байна вэ?

-Уринш яг хийгдэж байна. Одоогоор 142 мянган га талбайд уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгсэн. Эцсийн дүн гараагүй байна.

Онцлох нийтлэлүүд