Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn
Нийгэм
2022.01.20 08:01

Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ

Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд 2022 оны нэгдүгээр сарын 19-нөөс олон улсаас цахим мөнгөний данс нээж, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой болов. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо хамтын ажиллагааны хүрээнд, “HiPay” аппликейшн ашиглаж, гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад онлайнаар цахим мөнгөний болон үнэт цаасны данс нээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад ХК-иас ногдол ашгаа авах, цахим мөнгө ашиглаж, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох үйлчилгээ нэвтрүүлжээ.

Санхүүгийн зохицуулах хороо энэ удаа технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээнд шинээр нэвтрүүлж буй үйлчилгээтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хууль, журам, дүрмийн хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2012 онд гурван тэрбум ширхэг хувьцаагаа монгол иргэн бүрд тэгш хувааж хүртээсэн. Covid-19 цар тахалтай тэмцсэн хоёр жилийг хүндхэн туулсан Монгол Улсын хоёр сая 512 мянган иргэн хувьцааныхаа ногдол ашгийг хүртсэн билээ.

Онцлох нийтлэлүүд