Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
Нийгэм
2015.12.25 07:12

“Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн гаргаж баруун биднээс нүүрээ буруулах бол монгол төгрөг юаниар солигдоно” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. “Ми 8” нисдэг тэрэгний ослоор нэг алба хаагч амиа алдаж, арван хүн гэмтсэн талаарх мэдээлэл хэвлэгджээ. Энэ талаарх дэлгэнгүйг VII нүүрнээс уншаарай. А.Бакэй “Сонгуулийн хэсгийн хорооны 50 хүртэлх хувь дээр гар тооллого давхар явуулна” ярилцлага нийтлэгдсэн байна. Та энэ талаар “Өдрийн сонин”-ы II нүүрнээс уншаарай. “Гарьд магнай”-гийн Удвал буюу О.Уранчимэгийн “Далайцэрэн та хоёрын харилцаа хөндий, үнэмшилгүй байна гээд Ж.Бунтар найруулагч мөн ч их бухимддаг сан” хэмээх сонирхолтой ярилцлага гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг XIII нүүрнээс унших боломжтой. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн гаргаж баруун биднээс нүүрээ буруулах бол монгол төгрөг юанаар солигдоно” нийтлэл хэвлэгдлээ. Улс төр нүүрнээс “Долоо хоногийн дараа ийм хуулиуд хэрэгжиж эхэлнэ” гэх хуулийн төслүүдийг ойлглмтой байдлаар тайлбарлажээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг IV нүүрнээс уншаарай. Уламжлал болон гаргадаг Улаанбаатарын амьдрал нүүрт “Дүрэм зөрчсөн мотоцикль, машиныг цагдаагийн санаачилгаар ачна”, “Жишиг хороо байгуулах” талаар сонирхолтой мэдээлэл багтжээ. “Спорт” буландаа С.Батцэцэгийн “Тив, дэлхийн аварга болчихлоо. Одоо олимпийн аварга болох л миний туйлын зорилго болоод байна” гэсэн чөлөөт бөхийн эргэн тойрондох сонирхолтой ярилцлагыг уншаарай. Та энэ ярилцлагыг “Өдрийн сонин”-ы XII нүүрнээс уншаарай. Эдийн засагт нүүрт Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд “Махны экспортоос тэрбум ам.доллар олох боломжтой” гэх ярилцлага хэвлэгджээ. Мөн нийгэм буланд “Дэлхийн шилдэг улстөрчдийн жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 59 хувийн саналаар тэргүүлсэн” талаарх сонирхолтой судалгаа хэвлэгджээ. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд