Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо
Булангууд
2014.05.14 08:05

Гадныхан гайхжээ

Барууны аль нэгэн оронд юмны үнэ өсвөл бөөн дуу шуугиан дэгдэж, иргэд нь үймэлддэг. Гэтэл монголчууд тэрэнд огт санаа зовдоггүй нь сонирхол төрүүлж байна гэж гадныхан гайхжээ.

Латин Америкийн нэгэн улсад ариун цэврийн цаасны үнэ өснө гэхэд хүн бүр дэлгүүрт дугаарлаж бүтэн жил хэрэглэх цаасаа худалдан авч хомсдол үүсгэж байсан үйл явдал болсон. Гэтэл Монголд юмны үнэ өсч байна, өсөх байх гэсэн мэдээллийг эдийн засагчид өгдөг ч үүнд ач холбогдол өгч хашгирч байгаа хүмүүс бараг алга. Өнөөдөр 850 төгрөгийн үнэтэй байсан талх маргааш 860 болчихвол хэн ч уурлаж бухимдаж жагсдаггүй. “Яагаад юмны үнэ өсгөөд байна” гэж худалдагч руу ширэв татаад л өнгөрцгөөдөг.

Хүн төрөлхтөн нэг дэлхий дээр, нэг агаараар амьсгалдаг ч аливаа үйл явдалд өөр өөрийнхөөрөө ханддаг. Тухайн нэг асуудлыг үндэстэн, улс бүр өөрийнхөөрөө хүлээж авна. Төгрөг суларч, доллар чангарч байгаа нь бидний амьдралд хамаатай ч монголчууд үүнд өндөр ач холбогдол өгөөд дагаж сэтгэлээр хямрахгүй байна. Тиймдээ ч “Эдийн засгийн хямрал биш хүндрэлтэй үе” гэж ярьцгаах болсон. Тухайн асуудлыг хэн ямар өнцгөөс харж байгаа нь чухал. 250 төгрөг байсан бүтээгдэхүүн 450 төгрөг болсон нь бухимдал төрүүлж болох ч болж байгаа үйл явцыг уужуу тайван, хүлээцтэй хүлээн авч байгаа нь сэтгэлзүйн хувьд ухаалаг байгааг илтгэнэ. Ухаалаг байгаа болохоор өөрт байгаагаа зүй зохистой, тооцоотой зарцуулна гэсэн үг.

Д.ГАНСАРУУЛ

Онцлох нийтлэлүүд