Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn
Улс төр
2014.06.18 12:06

Газрын тосны хуулийг эсэргүүцэж байгаа гэв

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр Газрын тосны тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Газрын тосны хуулийн төслийн ажлын хэсгийг  нэг жилийн хугацаанд ахлан ажиллаж, УИХ-аар батлуулах мөчид гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Гэтэл Засгийн газраас Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин өргөн барьсан. Шинээр өргөн барьсан хуулийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ.

Шинээр өргөн барьсан хуулийн төсөл нь Монгол Улсад ашиггүй, өмнөх хуулинд байсан чухал заалтуудыг авч хаясан хэмээн шүүмжилллээ. Тухайлбал, унасан хуулийн төсөлд  Монгол Улсын эзэмших хувь нь 50 хүртэл хув болох, төлбөрийг зөвхөн Монгол Улсын банкаар дамжуулах зэрэг олон чухал заалтуудыг оруулж ирсэн байсан ч шинэ хуулинд тусгаагүй байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд газрын тосны төлбөрийг Монгол Улсын банкаар дамжуулах нь зүйтэй гэж байсан боловч эсэргээрээ орж ирсэн байна гэлээ.

Мөн тэрээр "Газрын тос олборлодог дэлхийн бусад орнуудын тухайн улсын эзэмших хувь нь 70 хувь хүртэл байдаг. Гэтэл манай улсад 24-хөн хувь байгаа нь харамсалтай. Түүгээр зогсохгүй газар нутаг, тэр том тал нутгийг сүйтгэснийхээ төлөө 24 хувийн ашгийг Монгол Улсад өгдөг. Бид энэ байдлыг өөрчлөе гэж байсан ч шинэ хуулиар ийм зүйл орж ирээгүй байна. Шинэ хуульд газрын тосны ашгийн хувь  хэмжээг тухайн Засгийн газар нь тогтооно гэсэн байна. Уг нь тодоохой хувь хэмжээ заах ёстой байсан. Энэ мэт олон эсэргүүцэж шалтгаан шинэ хуулинд байна" гэсэн юм.


Онцлох нийтлэлүүд