Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn
Эдийн засаг
2022.11.22 02:11

Газрын тосны үнэ буурчээ DNN.mn

Мэдээ.МН

Газрын тосны эрэлт буурахтай холбоотой болгоомжлол зах зээлд нөлөөлсөөр байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт буураад байсан газрын тосны үнэ даваа гарагт мөн унажээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх үнэ 35 цент буюу 0.44 хувиар буурч, 79.73 ам.долларт хүрсэн бол Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны нэгдүгээр сард нийлүүлэх үнэ 17 центээр /0.19 хувь/ буурч, 87.45 ам.долларт хүрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт “WTI” маркийн газрын тосны үнэ 9.98 хувиар, “Brent” маркийн 8.7 хувиар тус тус буурсан юм. Дэлхийн эдийн засаг саарч байгаа нь эрчим хүчний эрэлтийг бууруулна гэдэгт хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгчид санаа зовнисоор байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч байгаа нь ч мөн сөрөг нөлөө үзүүлж байна. Даваа гаргийн арилжаагаар голлох зургаан валютын эсрэг ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс 0.85 хувиар өсөж, 107.8350 нэгжид хүрчээ.

Онцлох нийтлэлүүд