Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Онцлох нийтлэл
2014.11.26 03:11

Гандангийн хашаанд баригдаж байгаа барилга өмнө нь төсвийн 12 тэрбум төгрөгийг “залгижээ”

"Эдийн засаг хямарсан үед Гандангийнхан 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс авлаа" гэсэн шүүмжлэл дагуулсан барилгын талаар лам нар өөрсдөө ч сайн мэдэхгүй байна. Учир нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур барилга Гандангийн хашаанд л баригдаж байгаа болохоос биш захиалагч нь Соёл, спорт аялал жуулчлалын яам гэнэ. Гандангийн хашаанд баригдаж байгаа барилга үнэхээр нүсэр том юм билээ. Гэнэт энэ жил л тус барилгад таван тэрбум төгрөг хийчихсэнгүй. Анх 2008 оны төсөвт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас "Гандантэгчинлэн хийдийн өргөтгөлийн барилга босгох мөнгө" хэмээн төсөвт суулгасан байдаг. Өнөөг хүртэл энэ барилгад улсын төсвийн 12 тэрбум төгрөг оржээ. Зовлон үзсэн энэ барилгыг анх төсөвлөхдөө барилгын материалаа хямдхан байхаар тооцсон ч барилгын норм, дүрэм өөрчлөгдөж, барилгын өртөг нэмэгдэж орхижээ. Ирэх жилийн төсөвт суулгасан 5.9 тэрбум төгрөг барилгыг дуусгахад арай ядан хүрэлцэх гэнэ.

Бурхан шашны музей байгуулах уг цогцолбор барилга нь архив, судар номын сан, ёслолын танхимуудтай байх юм. Уг барилга төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан ч менежментийг нь олон нийтийн байгууллага буюу Гандангийнханд хариуцуулах ажээ. Гадаадын жуулчдад үзүүлж харуулах газруудын нэг Гандангийн хашаанд үзэж харах юм нэгээр нэмэгдэх нь Монголын аялал жуулчлалын орлогод ч нөлөө үзүүлэх биз ээ. 1080 лам хурах "Их цогчэн дуган" гэсэн бичигтэй самбар барилгын гадна үзэгдэнэ. "Энэ барилгыг дуусгахгүй бол соёлын өвөө эргэлт буцалтгүй алдах гээд байна" гэж Ц.Оюунгэрэл сайд хэлсэн. Ганданд соёлын өвийн тооллого хийсэн нь ийнхүү болгоомжлоход хүргэжээ. Тус яамныхан Ганданг бүхэлд нь соёлын өв гэж үзээд, бурхдыг нь үзмэр гэж тооцоод, тоолж эхэлжээ. Энд хадгалагдаж буй соёлын дурсгалууд үнэхээр олон, байрны хүртээмж муугаас олон дурсгалт зүйлсийг овоолж тавьсан, өрөөнүүдийн булан мөөгөнцөртсөн, судар ном гэмтсэн, ариутгах шаардлага тулгарч байгаа гэнэ. Ариутгалын бодис, цэвэрлэгээний материал ихээр шаардагдаж байгаа энэ орчинд тооллогынхон хамгаалалтын хувцсаар тоноглохдоо тулдаг. 2013 онд эхэлсэн тооллого өнөө хэр үргэлжилж буй. Үе үеийн Соёлын сайдад тус хийдийнхэн хүсэлт тавьж, судар номууд зориулалтын хадгалах газаргүй үрэгдэж байгаад анхаарал хандуулахыг хүссэн байдаг юм билээ. Сүүлийн долоо, найман жилд германчууд ариутгал, сэргээж засах ажил хийсэн байна. Германы сэргээн засварлагчдын зүгээс "Аятайхан барилга байшин бариулж, зориулалтын дагуу хадгалахгүй бол ийм чийгтэй орчинд эдгээр соёлын дурсгалууд үрэгдэх нь" хэмээн дүгнэлт гаргасан удаатай. Бурхад, торго хатгамал, соёлын өвүүд нүд хальтирам байгаад гадаадынхнаас гадна Монголын сэргээн засварлагчид ч сануулга өгчээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд шатаагдсан 600 гаруй сүм хийдээс үлдсэн эд зүйлс, дурсгалуудыг яаж ийгээд Ганданд ирүүлсэн байдаг аж. Барга, Буриадын түүхэн дурсгалууд ч энд хүргэгдэн иржээ. Коммунизмын хэцүүхэн он жилүүдэд нууж дарсан бурхан шашны эд зүйлсээ хүмүүс Ганданд л өргөсөн. Ийм ч учраас Гандан асар их түүх соёлын дурсгалт зүйлсийн агуулах болж хувирчээ. Эдгээр түүх, соёлын өвийг нийтэд дэлгэн харуулах үүднээс Бурханы шашны музей байгуулахаар шийдсэн гэнэ.

Гандангийн дээвэр тэр чигээрээ тагтааны сангаст идэгдэхэд хүрсэн нь соёлын өвийн хувь заяанд санаа зовох бас нэг шалтгаан болов. "Таны буянд даган баясъя" төрийн бус байгууллагын ажилтан С.Отгонцэцэг ярихдаа "Гандангийн дээвэр сангасанд идэгдээд хонхор үүссэн. Жанрайсагийн дээврийг цэвэрлэхэд 50-60 шуудай сангас гарсан" хэмээн ярилаа. С.Отгонцэцэг Гандангийн хашаанд будаа зарсан гэх залуу эмэгтэйтэй их л нухацтай ярих үеэр нь гэрч болчихов. Будаа зарсан эмэгтэй хоёр бага насны хүүхэдтэй тул мэргэжлээрээ ажиллах боломжгүй. Хүүхдүүд нь ханиад, хатгаатай эм, хоол, түлээ авах шаардлагатай болоод будаа зарахаас аргагүйд хүрсэн хэмээн мэдүүлсэн. С.Отгонцэцэг дүүргийн холбогдох түшмэдүүдтэй ярьж, мөнөөх эмэгтэйн хүүхдүүдийг цэцэрлэгт оруулахаар болжээ. Хоол, эм, түлээ авах мөнгө олж өгч, ажилд оруулсны дараа дахин будаа зарахгүй гэж ам авахаар тэр хичээж байв. Тус байгууллагын тооцоогоор арван хүүхэд болон хөгшид, группт байдаг хүмүүс нийлсэн 40-өөд хүн Гандангийн хашаанд будаа зарж байсан агаад тэдэнтэй хэл үгээ ололцохоор хичээж буй гэнэ.

Гандантэгчинлэн хийдийн их шанзодба (сан хөмрөг баригч) А.Амаржаргал ярихдаа -: Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд цэвэр шашны байгууллага гэхдээ олон нийтийн өмчлөлтэй. Батцагаан цогчин дуган барья гэж олон жилийн өмнөөс бид мөрөөдөж ирсэн. Уламжлалт сүм дуганаас бүтнээрээ хоцорсон барилга байхгүй. 1990 оноос хойш сайхан цаг ирлээ гэж сүсэгтэн олон түмэн бүгдээрээ баярласан даа. Энэ асуудлыг зөвхөн энэ жил тавиагүй. Арваад жилийн өмнөөс олон газарт шат дараатай асуудал тавьж ирсэн. Өнөөгийн засаг шашин хийдэд хохирол учруулчихаагүй ч Монголын ард түмэн оюун санаагаараа хохирсон. Тэр хохирлыг төлж байгаа мөнгө гэж бид ойлгохгүй байгаа. Гэхдээ төр засаг шашин номдоо хахир хатуу хандсан үе бий. Нэг удаа эргэж харъя гэсэн юм болов уу даа гэж боддог. Эдийн засгийн хямралтай үед ч хэдэн төгрөг тавиад, энэ барилгыг гүйцээчихье гэсэн. Засаг энэ барилгад музей хийнэ гэж байгаа. Мөнгө төгрөг зарцуулах эрх мэдэлтэй нь бид биш. Хариуцсан яам нь мөнгө санхүүжилтийг нь хариуцаж байгаа. Бид газар манайх гэж харамлаагүй. Ард түмэндээ хэрэгтэй л юм барьж байгаа бол барьж үз дээ гэсэн. Хүмүүсийг шашнаар дамжуулж, сэтгэлийг нь засахгүй бол дээрээ ч доороо ч сэтгэл дэндүү эвдэрчихээ юу гэсэн бодол төрдөг. Энэ бол Батцагаан дуганы хэлбэртэй цогцолбор барилга. Засаг төрийнхөн Гандан хийд жигтэйхэн юм хадгалсан газар байна. Үүнийг нь ард түмэнд дэлгэж харуулъя гэсэн бас нэг ухаан байна. Үнэхээр зөв, ард түмэн үүнийг нь үзэх ёстой. Төр засгийнхан ч, гадаадынхан ч ирж үздэг, улс орны нүүр царай болсон газар яах аргагүй Гандан хийд мөн. Түүнийгээ тордож, сайжруулж явах учиртай. Аль ч улс орон бахархах юмтай байдаг. Бахархах юм руугаа хялайж харах учиргүй. Коммунист орон гээд байгаа Хятад гэхэд Лхасын өндөр уул руу хэдэн тэрбум доллараар төмөр зам тавиад, дуган бариад, лам хуврагуудад цалин өгөөд, аялал жуулчлалаас өөрсдөө ч ашиг хүртдэг юм билээ гэв.

Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэв "Аливаа улс орон соёл заншлаараа нэгддэг юм. Ард түмнийг эвлүүлж нэгдүүлдэг зүйл шашин гэдгийг бүх улс орны удирдлага хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тийм учраас эндээ анхаарал тавьдаг төрийн ёс байдаг юм байна. 11 дүгээр сарын 16-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин голлох шашин, Орост байсан Үнэн алдартны шашин хэлмэгдсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Оросын ард түмний сэтгэл зүрхийг нэгэн зүгт чиглүүлж чадах ганцхан зүйл энэ юм байна гэсэн үндэслэлээр улсын төсвөөс жил бүр мөнгө гаргах шийдвэр гаргасан. Төр нь шашнаа тордож додомдох ёс Хятадад ч байна. АНУ-д ч байна. ОХУ-д ч байна" гэв.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд