ГЕГ-ын дарга О.Ганбат төсөв санхүүгийн хэмнэлт ыг үүрэгдэв

Гаалийн
ерөнхий газрын дарга О.Ганбат Засгийн газрын энэ сарын 03-ны өдрийн “Төсвийн
хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжэний тухай” 147 дугаар тогтоол,
Сангийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “ Төсвийн хэмнэлтийн горимд
шилжих тухай” 122 тушаал гарсантай холбогдуулан нийт гаалийн ажилтан, албан
хаагчдад үүрэг даалгавар өглөө.
• Байгууллага дотрох
албан бичгийг электрон хэлбэрт шилжүүлэх, зайлшгүй шаардлагатай нөхцөлд ноорог
цаас ашиглах.
• Албан бичгийн төслийг
зөвхөн ноорог цаасан дээр, албан бичгийг цаасны 2 талд хэвлэх.
• Удирдлагуудад
хүргүүлж буй танилцуулгыг электрон хэлбэрээр хүргүүлэх, удирдлагын зүгээс электрон
хэлбэрээр чиглэл өгч хэвшүүлэх
• Албан тушаалтан болон
албан ажлын автомашины өдрийн хэрэглээний зардлыг 10 хувиар, дуудлагын
автомашины хэрэглээний зардлыг 20 хувиар бууруулах.
• Албан тушаалын
суудлын автомашин унах эрх бүхий албан тушаалтнаас бусад албан тушаалтнууд
автомашин ашиглахгүй байх.
• Албан утсыг хувийн
зорилгод ашиглахгүй байх журам тогтоох.
• Ойрын зайнд байрлах
албан байгууллагуудад хүргүүлэх бичгийг биеэр хүргэх.
• Байгууллагын зардлаар
гадаад албан томилолтоор явах бүрэлдэхүүний хамрах хүний тоог цөөлөх.
• Орон нутгийг
хамруулсан дотоод сургалт семинарыг цахим хэлбэрт шилжүүлэх, видео хуралдааныг
ашиглан хэвшүүлэх.
• Төсвийн хөрөнгөөр
тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахгүй
байх.
• Өдрийн цагаар өрөө,
тасалгааны гэрлийг унтрааж хэвшүүлэх, хэмнэлттэй эх үүсвэрт шилжүүлэх.
• Өрөөний агаарын хэм
+25-аас доош байгаа нөхцөлд өрөөний сэнс, агааржуулагч ашиглахгүй байх,
цахилгаан, дулааны алдагдлыг бууруулах.
Дээрх зардлуудад хэмнэлт гаргаснаар
Гаалийн байгууллагын төсвийн зардлыг 20 хувиар хэмнэх юм.