Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
Спорт
2018.07.04 11:07

Гурван арслангууд дунд шөвөгт шалгарлаа

Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын шөвгийн 16-н сүүлчийн тоглолт болох Өмнөд Америкийн төлөөлөл Колумб, Английн шигшээ багуудын хооронд боллоо.

Колумб хэсгийн сүүлийн тоглолтод Сенегалыг хожиж хэсгээ тэргүүлсэн бол Английн шигшээ баг Бельгид ялагдаж “G” хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан.

Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн 57 дахь минутад булангийн цохилт гүйцэтгэх үеэр Колумын хамгаалагч Карлос Вела Харри Кейнийг 11-ын талбайд унагахад шүүгч торгуулийнцохилт заав. Энэ боломжийг довтлогч Харри Кейн алдсангүй, дэлхийн аваргын зургаа дахь гоолоо бүртгүүлсэн юм.

Тоглолтын 90 минут өндөрлөж, шүүгч таван минут сунгах үед Колумбын Мина гоол оруулж багтаа тэнцээ бэлэглэсэн. Сунгасан 30 минутад Англи давуу тоглолт үзүүлж байсан ч Дэни Рөүс, Жейми Уарди нар боломжоо ашиглаж чадсангүй.

Улмаар торгуулийн цохилтоор ялагч тодроход 4:3-аар Английн шигшээ баг хожиж, шөвгийн наймд шалгарлаа.

Английн шигшээ багаас Хэндерсон цохилотоо алдсан бол Колумбын Урибе, Карлос Бакка нарын цохилтыг Жордан Пикфорд хаасан юм.

Колумбийн шигшээ баг ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байсан нь хамгийн том амжилт бөгөөд энэ амжилтаа ахиулж чадсангүй.

1966 оны дэлхийн аварга Английн баг 1990 онд хагас шигшээд шалгарч байснаар өөр өндөр амжилт үзүүлж амжаагүй байсан юм. Гурван арслангууд 12 жилийн дараа дахин дунд шөвөгт шалгарч байна.

О.ДАШНЯМ

Онцлох нийтлэлүүд