Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn Сайн малчин, тариаланч хэн бэ? DNN.mn Нийслэлд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ DNN.mn Томуугийн вакцинд хүүхдүүдийн 30 хувийг хамруулаад байна DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn Сайн малчин, тариаланч хэн бэ? DNN.mn Нийслэлд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ DNN.mn Томуугийн вакцинд хүүхдүүдийн 30 хувийг хамруулаад байна DNN.mn
Соёл урлаг
2014.06.20 09:06

Гэгээн монголд нэгэн өглөө айлсаж байна

Борооны дараах аливаа юмс үзэгдэл улам бүр гэрэлтэж өнгө төгөлдөр харагддаг. Өнөөдөр яг л тийм өдөр юмсанжээ. Бүтэн өдөр шивэрсэн бороо газарт шингэсэн ч нарны бүлээн амьсгалаар уулын сугаас манан болон босно. Ажилдаа яарах зарим нэг нь зам дээр тогтсон борооны усыг туучин одно. Өглөө эрт хотын гудамж сэлүүхэн ажээ. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хажууханд ганц нэг хөгшчүүл гадаа нарлан, өчигдөр “агаарын саатал” тэмдэглэсэн зарим нэг нөхдүүд өрвийхөөрөө өрвийж, өнөө бүлцийтэл усан хаван гүйсэн нүдээ жоонийлгон байж нарны өөдөөс аврал эрэх мэт харна. “Сүү аваарай, сүү аваарай” хэмээн орилж байгаа харагддаг настай эгч Монголын оюутны холбооны хойд талд зогсож сүүгээ зардаг газар руугаа яаравчлан алхаж яваа харагдана. Зам хөндлөн гарахаас ихэд болгоомжилсон байртай хоёр гараа дээр дээр савчин явна. Фортуна сайд уурлахаараа хоёр гараа телевизийн өндөр антенн шиг гозолзуулан зөрж өнгөрдөг. Сүү зардаг эгчийг хараад өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайдаа гэнэт санав шүү. Зогсоолгүй газар аксент маркын машин зогсох ажээ. Шөнөжин таксинд яваад үүрээр л унтсан болов уу гэж дүгнэлт тавив. Хөөрхийг ингээд унтаж байхад өнөө жолооч нарын эрлэгийн элчээр өрсөлдөгчгүй шууд нэрлэгдээд байгаа ачигч машин ирээд тэр чигт ачаад явчих вий гэх харалган бодол төрнө. 

Толгойдоо цагаан алчуурыг нар адил зангидсан ягаан халаадтай бүсгүй хүүхдээ тэвэрч яваатай таарав. Тэр нялх амьтанд “Аав нь унтаж байгаа” гэх мэт зүйлсийг хэлээд үнсэх нь сонсогдов. “Хөөрхийдөө миний муу эрчүүд эхнэрээ хар үүрээр хүүхдээ тэврүүлж гаргачихаад өөрсдөө таг шүү” гэх зэмийн бодол ч төрөх шиг. Гэхдээ тэд чинь ар гэрээ авч явахаар тун чиг завгүй ажилладаг хэмээн зөвтгөсөн ч эсвэл хөлбөмбөг үзсэн юм болов уу гэж бодох шиг явсаар ажилдаа ирлээ. Өглөөний 07 цаг жаахан өнгөрч байсан. Монголд ийм нэгэн гэгээн өглөө айлсан ирсэн бүлгээ. Энэ өдрийн өглөөг угтан яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханы “Гэгээн монгол” шүлгийг хүргэж байна.

Сүрэг цагаан зээр

Шүүдэр гишгэн цахилж

Сүрлэг өндөр яндан дээр

Тэхийн эвэр сэрвийж

Монгол гэрийн гаднаас 

Малын үнэр ханхалж 

Моринд хайртай сайн эр

Уртын дууг аялж 

Үүрийн гэгээтэй уралдан

Өрхний хошуу даялж

Өндөр борхон бүсгүй

Аргал хормойлон галлаж

Өтгөн шаргал цайг

Тооно өргүүлэн сарамч

Өүлэн эжий минь удам 

Тэнгэрт цацал өргөж

Өөдрөг хөдөө нутагт минь

Өглөө болж байгаа нь тэрээ.

Үдийн нарны сүүдэр

Хөлөн тушаа нуугдаж 

Өртөө газрын юмс зэрэглээнд бүжиглэж

Малын хишигтэй хүүхэд

Хонио усанд оруулж

Манай танайхан бүгдээрээ

Борцтой цай аягалж

Гэр дүүрэн буурлууд

Тамхи нэрэн хуучилж

Гэргий хүүхдийн хооронд

Цаггүй ажил хөвөрч

Нар унасан газраас

Ногооны үнэр ханхалж

Нанчид нэрсэн айлаас 

Охийн үнэр сэнгэнэж

Зулзаган жаахан богширго

Нисэн бууж жиргээд л

Зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байдагсаан

Өдөржин бэлчсэн мал

Задгай газар хотолж

Үдшийн буурал гэгээ

Толгод дамнан хүүшилж

Өнөө болсон явдлыг 

Ам дамжин хуучилж

Үүр шөнийн болзоог

Залуухан хосууд товлож

Цүү хаях наадамд

Үеийнхэн голцуу цугларч

Цуутын цагаагч гүүг

Өвөө багачуулд ярьж

Сарны гэрэлтэй салхийг

Зэлний үхэр хивж

Саалийн хувинтай сүүнд

Түүхий цөцгий хөвж

Орон монгол хөдөөд минь 

Орой болж байгаа нь тэрээ.

Мичид долоон бурхан

Тооно нарлах цагаар

Мэндийн гурвалжин өрх

Дөрвөлжин болох шөнөөр

Амрагийн болзоотой бүсгүй

Сэрүүхэн байх тохироонд

Армаг хүлгийн хазаар

Айлын шон дээр шаргив аа

Үзэхээс ихийг үзсэн

Өндөр настай эжий

Үүр тэмдэгрэх үеэр

Өрхөө даллаж явахдаа

Хүлэг нь эзгүй шон дээрх

Нойтон хомоолын үзчихээд

Хүргэнтэй болох нь ээ манайх гэж

Хүүхэн насаа дурсав аа

Азын тэнгэртэй гэгээн монголд минь 

Айл нэмэх гэж байгаа нь тэр ээ.

Онцлох нийтлэлүүд