Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо ЭМД: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэхэмжлэхэд үндэслэн 70 хувийн санхүүжилт олгожээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо ЭМД: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэхэмжлэхэд үндэслэн 70 хувийн санхүүжилт олгожээ
Нийгэм
2021.06.11 08:06

Гэрээр эмчлүүлж буй иргэдийн тоо 7988-д хүрч, өрхийн эмч нар ачаалалтай ажиллаж байна


ЭМЯ-наас гэрээр эмчлүүлж буй, хөнгөн оноштой иргэдийн тоо 7988-д хүрсэн гэж мэдээлэв.

Эдгээр иргэдэд биеийн халуунаа тогтмол үзэхийг дахин зөвлөлөө. Учир нь зарим иргэн өрхийн эмч над руу ярьсангүй гэж гомдол мэдүүлжээ. Өрхийн эмч нар ихээхэн ачаалалтай ажиллаж байна. Нөгөө талаас өрхийн эмч нартаа иргэдийг тэвчээртэй, хүлээцтэй сонсож, зөвлөгөө өгөөрэй гэж хүсэх байна.

Халдвар авсан иргэд айж сандрах хэрэггүй. Хариу арга хэмжээ авах баг тантай аль болох хурдан холбогдох болно гэж ЭМЯ-наас мэдээлсэн юм.

Коронавируст халдвар (КОВИД-19): Эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөө

• Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах

• Ам, хоолойг давс, нимбэг, содтай бүлээн уусмалын аль нэгээр зайлах

• Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух

• Витамин С хоногт өндөр тунгаар /1000 мг/ уух

• Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

• Дасгал хөдөлгөөн хийх

• Тайван байх, сайн унтаж амрах

• Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

• Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх

• Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх

• Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах

- Халуурах

- Амьсгалахад хүндрэлтэй болох

- Цээжээр өвдөх

- Хэл яриа, хөдөлгөөний идэвх буурах

Онцлох нийтлэлүүд