Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Улс төр
2021.10.15 11:10

​Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ял шийтгэлийн бодлогуудыг чангатгана


“Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна.

Чуулганд Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эрх зүйн шинэтгэл: Шударга ёсыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ" сэдвээр илтгэл танилцууллаа.

Тэрбээр "Манай улс 2011 онд Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан боловч өнөөдрийг хүртэл 38 мянган тоон гарын үсгийг олгосон. Гэтэл цахим шилжилтээр тэргүүлж буй Эстони улс өнөөдрийн байдлаар 900 сая гарын үсгийг нийтийн хэрэглээнд гаргасан байна. Цахим гарын үсгийг хэрэгжүүлэхэд Засгийн газар тодорхой хэмжээний ажлуудыг манлайлан хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдвал ирэх жил бид 18 нас хүрсэн нийт иргэндээ нэг удаа үнэ төлбөргүй тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагуудаар дамжуулж олгоно. Ингэснээр тухайн хүн өөрт холбогдох төрд байгаа мэдээллүүдийг цахим гарын үсгээрээ баталгаажуулалт хийж орох, иргэний эрх зүйн гэрээ хэлцлийг цахимаар хийх, түүнийгээ баталгаажуулах боломж бүрдэнэ. Цахим гарын үсгийг дөрвөн жилийн давтамжтайгаар шинэчилнэ.

Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиар дараах хэдэн мэдээллийг хамгаалах нь зүйтэй гэж үзсэн.

Хүний биометрикуудыг хамгаалахгүй бол энэ төрлийн мэдээлэл бүх байгууллагуудад ил болсон. Тухайлбал Номин худалдааны төвөөр орж үйлчлүүлэхдээ өөрийн хурууны хээгээр баталгаажуулсан Номин урамшууллын картыг эзэмшдэг. Арилжааны банкуудаар үйлчлүүлэхдээ бүх мэдээллээ өгдөг. Эдгээр мэдээллүүд цааш алдагдвал гэмт хэргийн газар тухайн хүний хурууны хээ хувилагдаж тавигдвал хүний эрх талаасаа том асуудал болно. Кибер аюулгүй байдлын талаас анхаарах зүйлүүд ч мөн бий.

Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд мөн хэд хэдэн ажил хийнэ. Тухайлбал, гүйцэтгэх ажлын тогтоомж зөрчих, эрүүдэн шүүхтэй холбоотой эрүүгийн хариуцлагыг чангатгана. Санхүүгийн луйвартай холбоотой гэмт хэргийг нарийвчлан зүйлчлэх шаардлага байна. Сүүлийн үед гарч байгаа тодорхой жишээ бол цахим орчин дахь санхүүгийн залилан юм. Энэ асуудлыг Эрүүгийн хуулийн шинэчлэлийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа.

Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр бодсон илэрхийлсэн таблиц гаргасан зүйл байхгүй

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тодорхой ял шийтгэлийн бодлогуудыг чангатгахаар төлөвлөж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчдод үүссэн гэм хорын асуудлыг үнэлэх, мөнгөн дүнгээр нөхөн төлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр бодсон илэрхийлсэн таблиц гаргасан зүйл байхгүй. Энэ чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын шаардлага байнга гарч ирдэг.

Түүнчлэн хувийн эрх зүйн салбарын шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд анхаарна. Хууль зүйн боловсрол эзэмшихээр суралцаж буй хүн нийт суралцах цагийнхаа 30-аас доошгүй хувийн зөвхөн хувийн эрх зүйн чиглэлээр суралцсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа" гэлээ.

Онцлох нийтлэлүүд