Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn ГССҮТ-ийн харьяа шинэ Түлэнхийн төв ашиглалтад орлоо DNN.mn Нярайн эмч нарын олон улсын сургалт амжилттай боллоо DNN.mn Зургадугаар сарын 1-нд дараах дөрвөн чиглэлд зам хаана DNN.mn Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ DNN.mn Доктор Ариэль Ахэрн: Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь үр дүнтэй DNN.mn Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn Хүүхдийн баяраар хүүхдүүдэд AR санамжтай, QR кодтой бугуйвч тараана DNN.mn Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр DNN.mn Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn ГССҮТ-ийн харьяа шинэ Түлэнхийн төв ашиглалтад орлоо DNN.mn Нярайн эмч нарын олон улсын сургалт амжилттай боллоо DNN.mn Зургадугаар сарын 1-нд дараах дөрвөн чиглэлд зам хаана DNN.mn Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ DNN.mn Доктор Ариэль Ахэрн: Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь үр дүнтэй DNN.mn Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn Хүүхдийн баяраар хүүхдүүдэд AR санамжтай, QR кодтой бугуйвч тараана DNN.mn Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр DNN.mn
Нийгэм
2014.07.10 05:07

Гэр хороолол гэрэлтэй боллоо

Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Улаанбаатар хотын гудамж талбайд өнгө нэмэх зорилгоор нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн шонг угаах будах,  нэмж байруулах, цахилгааны монтажны холболтын нүхийг тагжуулах зэрэг тохижилтын ажил өрнөж байна. Энэ ажлын хүрээнд хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцсан компаниуд олон ажлууд хийж хэрэгжүүлсэн. Шөнийн дөлөөр харанхуй гудамжаар явсаар гэртээ ордог гэр хорооллын иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор “Би Эм Жи Эл” ХХК СХД-ийн Бага Нарангийн 45 дугаар гудамж, “Филипс” гэрэлтүүлэг ХХК СХД-ийн 8-р хорооны нарийн гудамд шинээр гэрэлтүүлэг тавьж наадмын өмнө оршин суугчдыг нь  баярлууллаа. Харин “Холбоо трейд”, “Соёндрим”,”Төгс гэрэл”компаниуд Их монголын гудамж, Чингэлтэй дүүргийн Хувьсгалчдын гудамж, Чингисийн өргөн чөлөөний гэрлийн шонг угааж, хотын гудамжинд гэрэл нэмэх өнгөөр будсан нь олны талархлыг хүлээсэн. Мөн хотын гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагын системд оруулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх ухааны академийн Информатикийн Хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ хийсэн. Энэ гэрээний  үр дүнд Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагад оруулах ажил хийгдэж дуусаад байна. Цаашид энэ ажил ХУД, СБД-т үе шаттайгаар хэрэгжинэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд