Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn Зэсийн баяжмалын экспорт 24.4 хувийн өсөлттэй гарчээ DNN.mn НББХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ DNN.mn ЦЕГ: Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалдахаар төлөвлөж байсныг тогтоосон DNN.mn Баянхонгор аймаг шүлхий өвчний голомтыг бүрэн дарж, ногоон бүс боллоо DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn Зэсийн баяжмалын экспорт 24.4 хувийн өсөлттэй гарчээ DNN.mn НББХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ DNN.mn ЦЕГ: Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалдахаар төлөвлөж байсныг тогтоосон DNN.mn Баянхонгор аймаг шүлхий өвчний голомтыг бүрэн дарж, ногоон бүс боллоо DNN.mn
Онцлох нийтлэл
2014.07.09 11:07

Г.Батбаяр: Хуйвалдаанд оролцсоноороо би ч шоронд орж Г.Сарангэрэлийн нэрийг цэвэрлэе

-БҮГДЭЭРЭЭ НИЙЛЖ БАЙГААД ТЭР ОХИНООР ТОГЛОЧИХЛОО-

Хууль зүйн сайд Х.Тэ­мүүжинтэй нэр холбогдоод буй Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

 -Г.Сарангэрэлийг шүүх хурал өнөөдөр (өчигдөр) товлогдсон байсан. Ямар шалтгаанаар хойшилсон юм бэ?

-Шүүх хуралдаанд А.Туул гэдэг өмгөөлөгч миний үйлчлүүлэгчийг өмгөөлнө гээд орж ирээд суучихсан. Тэр хүнийг Г.Сарангэрэлийг өмнө нь харж байгаагүй. Гэтэл шүүгч “Туулыг хуралдаанд оролцуулахад татгалзах зүйл байхгүй биз дээ” гэж тулгаж асуугаад л хуралдааныг эхэлчихсэн. А.Туул хэргийн материалтай танилцах хүсэлт гаргалаа. Уг нь тэр хүн өмгөөлөгчөөр албан ёсоор оролцож байгаа бол хүсэлтээ бичгээр өгөх байсан. Гэтэл шүүх тэр хүсэлтийг нь хүлээж аваад хуралдааныг хойшлуулчихлаа. Тэгсэн атлаа Г.Сарангэрэлийг хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж байна гээд хорьчихсон. Хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах асуудал мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэгддэг. Шүүхийн шатанд бүрдүүлэх ямар ч материал байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх 68 дугаар зүйлийн 68.2-т зааснаар буюу өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн бол, оргон зайлсан бол, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих ёстой. Үүнээс өөр заалтаар хорих эрхгүй. Үүгээрээ Эрүүгийн хуулийн 109 дүгээр заалтын 109.1-д зааснаар хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдэж байна. Мөн тухайн хэрэгт өөрийн талын өмгөөлөгчийг оролцуулж байна гэж үзэх үндэслэлтэй.

-Таны хардаж байгаагаар шүүгч хуралдаанд өөрийн талын өмгөөлөгчийг оролцуулах ямар хэрэгтэй юм бол?

-Хэн дуртай нь хуралдаанд орж ирээд үймүүлчихээд гараад явчихлаа. Үүнээс болж миний үйлчлүүлэгчийг дахин хорьчихсон. Одоо “Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан” гэж дахин хэлүүлэх гэж байгаа хэрэг.

-Энэ тухай яриа хагас сар үргэлжиллээ. Хүмүүсийн хоорондын хувийн харьцаа мэт боловч цаана нь улс төр байна, байхгүй гэх мэтээр хардалт үүсгэж байна. Ер нь хэн нь үнэн яриад байна вэ?

-Дотно харьцаагүй бай­сан гэдэг нь үнэхээр үнэн. Г.Сарангэрэлийг ингэж яриу­лах үйл ажиллагаанд би оролц­сон юм. Намайг шалгаад өгөөч. Би хариуцлагаа хүлээе.

-Та хэзээнээс Г.Саран­гэрэлийг худлаа яриулах ажиллагаанд оролцсон гэж?

-Танай сонинд “Хууль зөрч­сөн О.Баасанхүүгээ УИХ-аас татаач гэж МАХН-д хандсан” гэсэн гарчигтай ярилцлага минь гарсан шүү дээ. Тэр ярилцлагад Г.Сарангэрэлийн ар гэрийнхэн О.Баасанхүүгээс 10 сая төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж ярьсан байгаа. Үүний дараа ажил дээрээ байж байтал Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга Б.Ариунболд дуудаж уулзсан. Тэгэхэд “Чи “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн байна. Баасанхүүг хэтэрхий дарамталж байна. Энэ үйлдлүүдээ зогсоо” гээд “Арав гаруй жилийн өмнө хийж байсан наймааг чинь дэлгэнэ. Хүн амины хэргүүдийг чам дээр тохно” гэх зэргээр сүрдүүлсэн. Бас “Чиний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн хамгийн хүнд ял болох хоёр жил хорих ял онооно” гэсэн. Харин “Баасанхүүгээс 10 сая төгрөг нэхэмжилснээ буцааж татвал чамд тэр мөнгийг өгье. Сарангэрэлийг Х.Тэмүүжинтэй унтсан гэж яриулж чадвал гурван сар хорих ял өгүүлье. Шүүгч нь манай талын хүн байгаа юм. Гурван сарын ял нь Ганц худагт суусан хоногтой нь таарна. Тэгээд ялгүй үлдэнэ биз. Засгийн газар аравдугаар сар гэхэд унана. Шинэ Засгийн газар бүрдэхээр чамд Хууль зүйн яамны Газрын даргын албан тушаал өгье” гэсэн. Ерөөсөө л ийм яриа болсон. Энэ бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан шүү дээ.

-Та ямар хариу өгсөн бэ?

-Үйлчлүүлэгчтэйгээ уулзъя л гэсэн. Сарангэрэлтэй уулзаад “Ингэж дарамталж байна. Одоо яах вэ” гэсэн. Сарангэрэл “Үнэхээр унтсан гэж хэлэх заяатай юм бол түүнийг нь хэлье. Надад хэцүү байна. Шоронд хатаана гээд тал бүрээс дарамтлах юм.

Шоронд эмэгтэйчүүд нь янхан гээд, эрчүүд нь татаж чангаагаад үнэхээр хэцүү байна. Би гурван удаа амиа хорлох гэж үзсэн. Өлсгөлөн зарлах гэж гурван удаа хүсэлт тавьсан. Тэгтэл Шар хадны эмнэлэгт үзүүлсэн. Одоо өөр арга алга” гэсэн. Тэгэхээр нь би “Хоёулаа долдугаар сарын 2-нд батлан даалтад гаргаж өгөөч гэдэг хүсэлт гаргая. Угаасаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг дээр дөрвөн сар хорих заалт байгаа учраас үүнээс илүү хорьж чадахгүй. Тэгэхээр арав, хорь хоногийн өмнө гарахын төлөө тэд нарын хүслээр унтсан, хэвтсэн гэж худлаа яриад яах юм бэ” гэсэн. Ингээд долдугаар сарын 2-нд батлан даалтад гаръя гэж тохиролцоод салсан.

-Гэтэл яагаад өмнө нь гарчихсан юм бэ?

-Би зургадугаар сарын 21-ний өдөр “Миний үйлчлүүлэгчийг долдугаар сарын 2-нд гаргаж өгөөч” гэдэг хүсэлтийг гаргасан. Ингээд байж байтал маргааш нь Эрүү­гийн цагдаагийн газрын дэд дарга Б.Ариунболд утсаар ярьж “Батбаяр аа чи наадахаа хар толгойгоороо хариуцах нь байна шүү дээ. Юу ч хэлэхгүй гээд гүрийгээд суучихвал баларна шүү. Наана нь хэнтэй, яаж унтсан. Хэзээнээс унтсан гэх байдлаар гол нь тэр яриануудыг яриулна шүү” гэж ярьсан (Утсаар ярьсан бичлэгээ сонсгов).

Ингэж яриулахгүй бол үйлчлүүлэгчид минь хоёр жилийн ял өгнө, над дээр хүн амины хэрэг тулгана гэж тулгаж байгаа нь энэ. Ингээд “Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Аадарсүх Сарангэрэлтэй уулзсан байна. Х.Тэмүүжинтэй унтсан гэж ярья гэж зөвшөөрчээ. Одоо чи гаргаж ирээд ингэж яриулна шүү. Тэгэхгүй бол чи ямар нэгэн хэрэгт орно шүү” гэсэн. Надад тэгье гэхээс өөр арга байгаагүй. Яагаад гэвэл би хүчинд автсан байсан. Тэгье гэхэд “Тэгвэл Б.Мөнх-Эрдэнэ шүүгч чамайг хүлээж байгаа. Үүдэнд нь сууж байгаад үйлчлүүлэгчээ гаргах тогтоол аваад яв. Сарангэрэлийг гаргаад “Elegance” зочид буудлын 504 тоотод аваач. Бид сэтгүүлчдээ явуулна” гэсэн. 

-Тэгээд шүүх дээр очив уу. Нөгөө долдугаар сарын 2-нд гаргана гэсэн яриа юу болсон бэ?

-Нэгэнт долдугаар сарын 2-нд гаргаж өгөөч гээд хүсэлт бичээд өгчихсөн юм чинь өмнө нь гаргахгүй байх гэж найдсан. Ингээд очтол Б.Мөнх-Эрдэнэ шүүгч гаргах тогтоол бичээд өгчихсөн. Дотроо ч “За унтсан гэж яриулахаас аргагүй боллоо” гэж бодоод яваад очиж байгаа юм. Сарангэрэл ч гарч байгаадаа баярлаад хөөрчихсөн. Урьдчилан хорих төвийн гадна байхад “2-р суваг” телевизийн сэтгүүлч машинд суугаад намайг буулгах ч үгүй авч давхиад шүүх дээр очсон. Ээж нь хүнээр түшүүлээд хүлээж байгаа юм, хөөрхий. Би “Шууд гэртээ харьж болдоггүй юм. Ганц худагт хоригдож байсан хар энергиэ зочид буудалд үлдээх ёстой” гэж хэллээ. Угаасаа ингэж ярих үүргийг надад өгчихсөн байсан юм.

-Та бас сэтгүүлчдийг дуудсан байх аа?

-Нэгэнт цагдаагийнхны явуулах сэтгүүлчдэд унтсан гэж ярихаас аргагүй байсан учраас би “Стар” телевиз болон “Өдрийн сонин” хоёрыг ирж яриа аваач гэсэн. Үнэнийг хэлэх боломж олдох болов уу л гэж бодсон хэрэг. Гэхдээ тэр үед сэтгүүлчдэд учрыг хэлэх боломж байгаагүй. Танай сонины сэтгүүлч “Хүнийг шоронгоос орой гарч ирж байхад гэрийнхэнтэй нь уулзуулалгүй хоргоох эвгүй юм. Дараа болъё” гэж хойшлуулсан. Үнэхээр ээжтэйгээ уулзаж амжаагүй хүнээр унтсан, унтаагүй гэх асуудал яриулахад аль аль нь эвгүй байсан. Ингээд зааж өгсөн зочид буудлынх нь 504 тоотод орлоо. Стар телевизийнхэн 502 тоотод нуугдаад байж байгаа юм. Яг кино шиг. Бид хоёр “2-р суваг” телевизийн сэтгүүлчид “Шампунь аваад ирье” гэж худал хэлж бултаж гараад 502 тоотод орж Стар телевизэд яриа өгсөн. Тэр ярианд үнэхээр үнэнээ хэлсэн. Худал зүйл тархахаас өмнө үнэнээ хэлж байгаа царай нь тэр. Орой 19.00 цагийн орчимд шүү дээ. Стар телевизэд яриа өгчихөөд “2-р суваг” телевизийн сэтгүүлчээс “Битгий унтаж хэвтсэн үү гэж асуугаарай. Сэтгүүлчийн ёс зүй талаасаа ч муухай шүү дээ. Та нар унтсан гэж яриулах даалгавартай байгааг чинь мэдэж байна. Шүүх хурал болтол ийм зүйл битгий яриулаарай” гэсэн. Сэтгүүлч ч “Тийм асуудал байхгүй” гэлээ. Ингээд би яваад өгсөн.

-“2-р суваг” телевизэд та өөрөө очсон юм биш үү. Таныг тэнд байгаа бичлэг бас цацагдсан.

-Шөнө 23.00 цагийн үед гэрийнхэн нь хайж, надаас асуусан. Аавынх нь төрсөн дүү Шинэцэцэгийг дагуулаад зочид буудалд очтол байдаггүй. Б.Ариунболдоос асуухад “2-р суваг телевизэд байгаа. Чи тэнд оч” гэлээ. Очтол Сарангэрэлийн нүүрийг будчихсан “Би од болж байгаа” гэх зэргээр хуурчихсан сууж байсан. Би “Ахын дүү унтсан хэвтсэн гэж ярьж болохгүй шүү. Бүр болохгүй бол уулзсан гэж ярь. Уулзсан болохоос унтаагүй нь үнэн шүү дээ” гэж хэлээд орхиж гараад Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн өрөөнд орлоо. “Цагдаагийнхны хэлсэн шиг унтсан хэвтсэн зэрэг муухай юм яриулахгүй биз дээ” гэтэл “Үгүй, үгүй. Улстөрчид энэ охиноор улс төр хийж нэр хүндийг нь гутаасныг зөв талаас нь ойлгуулна” гэсэн. Ингээд л би гараад явсан. Өөр ямар ч яриа болоогүй. Тэр ярилцлага шөнийн 02.00 цагт болсон. Би 00.00 цагт очоод арваад минут болоод л гарсан. Намайг гарахад найз залуу нь зөрөөд орсон. Шинэцэцэг эгч нь ч “Худлаа юм ярьж болохгүй шүү” гэж хэлээд гарсан.

-Г.Сарангэрэлийг тийм зүйл ярьсныг хэзээ мэдэв?

-Тэр нэвтрүүлэг цацагд­саны дараа дотор муухайраад үзээ ч үгүй. Тэгтэл Б.Ариунболд да­хиж яриад “Нөгөө нэвтрүүлэг яг болсон байна. Одоо өөр сэтгүүлч явуулна. Хууль зүйн сайд чинь ийм нөхөр байсан юм гэж харуулахаар нэмж яриулаарай” гээд маш муухай үг зааж өгсөн. Өрөөндөө аваачаад хар тамхи шахчихдаг байсан гэж яриулах хэрэгтэй байна гэж бас хэлсэн. Тэр нэвтрүүлгийн дараа бид үнэхээр шоконд орсон. Үнэнээ хэлмээр байсан учраас хэд, хэдэн сонинд хандсан ч “Өвчтэй нөхдүүд” гэсэн хандлага гаргасан. Нийгэм тэр чигээрээ буруугаар хүлээгээд авчихсан. Twitter дэх Х.Баттулгын үгээр явдаг нөхдүүд нийгэмд ийм ойлголт түгээчихсэн. Б.Ариунболд хүртэл “Чи од болж гүйцлээ. Одоо хэвлэлд яриа өгч бо­лохгүй” гэсэн. Ингээд Б.Ариунболд ч холбоогоо тасалсан.

-Үйлчлүүлэгч чинь худлаа ярьсан тухайгаа юу ярьж байх юм?

-“Мөнхбаясгалан эгч на­дад аймаар юм ярьж өгсөн” гэж уйлаад байсан. Энэ бүх­ний ард УИХ-ын гишүүн Х.Баттулга байгаа. Тэр хүн Ерөнхийлөгч болох бүх алх­маа хийж байна. Тийм ч учраас эрүүгийн хэргийг цагдаагаар нь базуулахын тулд цагдаагийн байгууллагын удирдлагыг гартаа авчихсан. Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ хоёр Х.Баттулгын гарт байна.

-Х.Тэмүүжин сайд утсаар ярьсан уу. Ямар нэгэн байдлаар холбогдсон уу?

-Огт холбогдоогүй. Гүй­цэтгэх ажлын бүх эрх мэдэл Х.Баттулгын гарт байгаа. Тийм байхад Х.Тэмүүжин сайд руу ярих л юм бол шууд гуйвуулна.

-Г.Сарангэрэл хам­гаалагчтай явж байна гэсэн. Гэтэл бас зодуулсан гэх юм. Хамгаалалтад байгаа хүнийг яаж зодсон юм бол?

-Х.Баттулгын дөрвөн хам­гаалагчийн нэг Энхбат тусгай зөвшөөрөлгүйгээр хамгаалж байсан. Бид нар хэвлэлийн бага хурал хийж үнэнийг хэлс­ний дараа тэр хүн алга болчихсон. Х.Баттулга, О.Баасанхүү бас сэтгүүлчийн хортой үйлдлээс болоод энэ нийгэм миний үйлчлүүлэгчийн эсрэг зэвсэг болчихсон бай­на. Долдугаар сарын тавны орой хоёр найзтайгаа явж байхад нь танихгүй хүмүүс тааралдаад “Чи Тэмүүжин сайдын охин гэл үү” гээд үгийн зөрүүгүй зодчихсон байна. Маргааш нь Тахарын албаны хамгаалалтад орсон.

-Яриаг тань сонсч байхад та бас үйлчлүүлэгчийнхээ эсрэг ажиллаж хууль бус үйлдэл хийжээ. Ингэж болдог юм уу?

-Би хууль бус үйлдэл хийж хуйвалдаанд нь оролцсон учраас шалгаад өгөөч гэж ТЕГ, АТГ-т хандсан ч шалгахгүй байна. Б.Ариунболд “Аав ээжид нь аваачаад өгөөрэй. Баасанхүүд гаргасан нэ­хэмжлэлээ татаарай” гээд надад таван сая төгрөгийг сонинд боогоод өгсөн. Үүгээрээ би авлигад зуучлагч болж байгаа юм. Би маш олон гэмт хэрэг үйлдлээ. Намайг шалгаад өгөөч. Тэр сэтгүүлч миний үйлчлүүлэгчийг Х.Тэмүүжинтэй унтсан гэж нотолбол хувь хүний нууцыг олон нийтэд дэлгэсэн гэж буруутна. Нотлогдохгүй бай­вал хүн гүтгэсэн хэрэгт орно. Хамаагүй, бүгдээрээ шоронд оръё. Хуйвалдаанд оролцсоноороо би ч шоронд орж Г.Сарангэрэлийн нэрийг цэвэрлэе. Бүгдээрээ нийлж байгаад тэр охиноор тоглочихлоо. Би ч тоглосон. О.Баасанхүү, Х.Баттулгаа бүгд улс төрийн тоглоомын золионд нэг охиныг балласан хариуцлагаа хүлээе.

-Ингэж ярихаар Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга танд яаж хандах бол?

-Бид хоёр найз байсан. Тэр хүн “Ална”, “Чи миний найз биз дээ” гэх зэргээр зөндөө ярьсан.

-Таныг үйлчлүү­лэг­чийнхээ төлөө ажиллахаас илүү ирээдүйд Хууль зүйн яамны Газрын дарга болох талаараа бодож гэж хардах хүн гарах байх.

-Ингэж бодсон бол долдугаар сарын 2-нд гарах гарцын тухай ярихгүй байсан. Б.Ариунболд “Наад­мын өмнө шүүх хурал хийнэ. Бүгдэд нь гурван сарын ял өгөөд гаргая” гэж ярьсан. Шүүх хурлын яг өмнө нь гарсан бол тийм яриа өгөхгүй байх боломж байсан.

-Аав ээж нь танд яаж хандаж байна вэ?

-Үзэн ядаж байгаа. Тэр өдөр бүгд уйлж яриад л. Ээж нь ухаан алдаж унаад үнэхээр хүнд байсан. Тэр яриа өнөөдөр ми­ний үйлчлүүлэгчийг гудам­жаар явах боломжгүй болгочихлоо.

-Та Г.Сарангэрэл болон гэрийнхнээс нь уучлал гуйхгүй гэж үү?

-Миний хүсэл зоригоос хамаарч энэ үйлдэл га­раа­гүй учраас уучлал гуйх учиргүй. Надад су­бьектив санаа зорилго байгаагүй. Үйлчлүүлэгчээ суллуулахын тулд аргагүйн эрхэнд оролцсон. Би нэг ч сонинд Г.Сарангэрэлийг Х.Тэмүүжинтэй холбоотой байсан гэж яриагүй. Найз залуу нь хүртэл над руу яах вэ гэж ярьсан. “Аргагүйн эрхэнд бид хоёр хүчинд автаад ингээд ярьчихлаа” гэж хэлсэн. Өнөөдөр Сарангэрэл миний гараас атгаад “Батбаяр ахаа, би ч тэсэхгүй байх аа” гэхэд нулимс гарч үлдлээ. Хууль гэж байдаг бол нийгмийн энэ завхралыг засч өгөөсэй.

Д.САРАНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд