Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn
Нийгэм
2022.11.20 09:11

Г.Ганзориг: Цалингаараа “амь зууж” байгаа иргэд зээл төлөөд эхэлбэл ядуурлын ангалд унахаар байна DNN.mn


СБД-ийн 8 дугаар хорооны иргэн Г.Ганзоригтой ярилцлаа.


-Цар тахлаас үүдэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг он дуустал сунгасан. Үнийн өсөлт өндөр, иргэдийн орлого сайнгүй байгаа энэ үед ипотекийн зээл төлөх хугацааг сунгах эсэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

- Манайх ам бүл зургуулаа. 2-13 насны дөрвөн хүүхэдтэй. Цар тахлаас үүдэн ипотекийн зээлийн хугацааг он дуустал сунгасан Засгийн газрын шийдвэрийг талархан хүлээн авсан. Үнэхээр цаг үеэ олсон шийдвэр байсан. Миний хувьд хувийн компанид борлуулагчаар ажилладаг. Сардаа сайн ажиллавал 800.000-1.000.000 төгрөгийн цалин авдаг. Өнгөрсөн хугацаанд ганц хүний орлогоор л амьдарлаа болгож байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа болохоор сардаа хоёр хувааж авдаг орлогоо амьдралдаа хүргэхийн тулд хэмнэж болох ямар л зардал байна бүгдийг нь хэмнэж байгаа. Гэтэл он дуусгаад ипотекийн зээлийн эргэн төлөлтөө төлж эхлэхээр болвол яаж амьдрах талаар төсөөлөлд буухгүй л байна. Манай улсын болоод дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед ипотекийн зээлийг дахин хагас жилээр ч болов сунгах нь зүйтэй хэмээн үзэж байна.

-Хагас жилийн дараа гэхэд эдийн засгийн нөхцөл байдал сайжрах дүр зураг байна уу?

-Хэдийгээр би мэргэжлийн эдийн засагч, судлаач хүн биш боловч зургаан сарын дараа нөхцөл байдал одоогийнхоосоо дээрдсэн дүр зурагтай байх болов уу хэмээн итгэж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдийн засагч, судлаачид ч мөн тэгж ярьж байхыг хэд хэдэн удаа сонссон. Ялангуяа манайх шиг өвлийн улиралд өртөг, зарлага өндөр байдаг орны хувьд хавар, зун ойртох тусам иргэдийн эдийн засгийн байдал сайжирдаг. Тийм учраас хагас жилийн дараанаас ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлөөд явахад асуудал үүсэхгүй байх. Түүнчлэн манай эхнэр гурван сарын дараа ажилдаа орохоор төлөвлөсөн байгаа. Тиймээс гэр бүлийн хоёр хүн ажилтай, орлоготой байвал нэгнийхээ цалингаа өдөр тутмын хэрэглээндээ зарцуулж, нөгөөгөөрөө зээлээ төлөөд явах бүрэн боломжтой болох юм.

-Ипотекийн зээл эргэн төлөлтөөсөө хамаарч дараагийн зээлээ санхүүжүүлдэг. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дараалал их байгаа энэ үед дахин зээл төлөх хугацаагаа сунгах талаар ярьж байгаа нь хэтэрхий амиа хичээсэн үйлдэл болох юм биш үү?

-Ипотекийн зээл эргэн төлөлтөөрөө санхүүжиж дараагийн хүнд зээл олгох боломж нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг маш сайн ойлгож байгаа. Зарим талаараа өөрөө зээл авч байранд орчихоод бусдынхаа боломжийг хааж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа. Хэрэв боломж бололцоо маань болдог бол нэг өдрийн өмнө ч болов ипотекийн зээлээ төлж дуусгахыг л хүснэ.

Зээлийн төлөх хугацааг хойшлуулж байгаа нь үнэн боловч төлөх ёстой зээлийн хэмжээ тэр чигээрээ л байгаа. Ингээд бодохоор ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж байгаа нь өнөө маргаашаа аргацаасан, өөрсдийгөө тайвшруулсан ч үйлдэл байж болох ч одоогоор үүнээс өөр ямар ч арга алга байна шүү дээ. Үнэхээр иргэдийнхээ ажилтай, орлоготой амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд хадгалж чадсан бол асуудалд гарц шийдэл байж болох байлаа.

Гэтэл цалингаараа амьдрах биш “амь зууж” байгаа иргэд зээл төлөөд эхэлбэл ядуурлын ангалд унахаар байна. Нийтээрээ, нийгмээрээ ийм эрсдэлд өртөж, халамж горилогчдын тоог нэмэгдүүлж байснаас дахин хэдэн сар ч болов эдийн засгийн нөхцөл байдал сайжирч ипотекийн зээлээ төлөөд үлдсэн мөнгөөрөө амь зуух боломжтой болох хүртэл хүлээхэд буруудах зүйлгүй байх.

Онцлох нийтлэлүүд