Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn
Улс төр
2022.05.24 09:05

Г.Занданшатар ард түмэнд хөөгдөх юм уу, ард түмэн эх орноосоо хөөгдөх юм уу? DNN.mn


Саяхны чуулганы хуралдаан дээр УИХ-ын даргын хэлсэн үг сошиалын халуун сэдэв болов. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр мань эр "2024 он хүртэл аргалаад явчих гэсэн өрийн удирдлагын бодлого хожим нь 2030 он гэхэд Монголоос та, бид бүгдээрээ хөөгдөж, Монголдоо амьдарч чадахгүй хэмжээнд хүрэх өрийн цасан бөмбөлөгний онолоор яваад байна. 2011 онд манай улс 9.6 тэрбум ам.долларын өртэй байсан бол одоо 30 тэрбум ам.доллар болж өссөн. Тухайн үед бид нэг хүнд 14 саяын өр ногдож байна гэж байсан. 2016 онд улсын өр 21.4 тэрбум ам.доллар болсон. Улсын өр, Засгийн өр гэж манайхан ялгаад байна. Төлбөрийн тэнцэл чинь эцсийн дүндээ Монголоос л гарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид өөрөө өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулж байна” гэсэн мэдэгдэл хийсэн юм. Өр хэмжээнээсээ хэтэрсэн нь үнэн, өрийн хавханд орох нөхцөл аль хэдийнэ хаалга тогшиж байгаа нь ч бодитой. Гэхдээ УИХ-ын дарга нэг зүйл дээр том андуураад байна. Өрийн хавханд орчихвол ард түмэн, улс хотлоороо эх орноосоо хөөгдөхгүй. Харин өөрөө намынхаа нөхөдтэй ирэх сонгуулиар ард түмэнд хөөгдөнө гэдгээ ухаарах болов уу. Үнэхээр өрийн хавханд орж Шри Ланка шиг дампуурлаа зарлахдаа тулбал энгийн олон биш эрхэм дарга өөрөө өндөр сэнтийгээсээ хөөгдөх гашуун үнэнтэй нүүр тулна. Энэ дашрамд онцлоход, Fitch агентлаг өнгөрсөн пүрэв гаригт Шри Ланка улсын зэрэглэлийг дампуурлын Restricted de­fault RD түвшинд байна гэж зарласан юм. Тус агентлаг Шри Ланка улсын адил эдийн засаг санхүүгийн хүндрэлд орж дампуурлын эрсдэлд ойртож буй улсын тоонд Ливан, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Аргентин зэрэг улсыг нэрлэж буй. Тэдний араас жагсах өндөр эрсдэл бидэнд бий. Fitch агентлаг “Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 16.3 хувьд, нийт гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь 2022 оны эцэст 167 хувьд хүрэх төлөвтэй байна” гэсэн сэрэмжлүүлэг өгөөд байгаа юм.

“Яагаад Монголын ард түмэн эх орноосоо биш, УИХ-ын дарга ард түмэндээ хөөгдөхдөө тулав” гэсэн асуултад одоо хариулъя. Манай Засгийн газар ирэх жил 1.2 тэрбум ам.доллар, 2024 онд нэг тэрбум ам.долларын бондын төлбөр хийнэ. Төлбөр хийхийн өмнө буюу одоо ч бондын хүү гэж овоо хэдэн доллар төлж байгаа. Бүр тодруулж хэлбэл, төсвөөсөө жил бүр 250 сая орчим ам.долларыг бондын хүүний төлбөрт өгч яваа. Төгрөгт шилжүүлбэл бараг 800 тэрбум. Товчхондоо 800 тэрбумаас нэг их наяд орчим төгрөг бондын хүүний төлбөрт гараад явчихдаг гэсэн үг. Яг нарийндаа хүүний төлбөр гэж баахан доллар төлж яваагаас болж шууд утгаараа хохирч суугаа хэсэг нь жирийн иргэд. Орж ирсэн, хадгалж хумьсан цөөхөн доллараа хүүнд тавиад туучихаар валютын ханшид сөрөг нөлөө үзүүлэх нь хэтэрхий тодорхой үнэн. Нэг үгээр хэлбэл, өрнөөс өрний хооронд амьдардаг төрийн бодлого иргэдийнхээ халаасыг аль хэдийнэ сэгсрээд эхэлчихсэн. Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалтгүй шахам аж төрж яваа өнөөдрийн тухайд байгаа багахан доллараа бондын хүүнд өгөөд суух нь яалт ч үгүй том эрсдэл. Нэмж хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг үлдэн хөөсөн популист бодлогыг эхлүүлсэн улстөрч бол УИХ-ын дарга маань өөрөө. Гадаадын хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа “бүүм” болж, эдийн засаг цэцэглэж байсан тээр жил Г.Занданшатар стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай гэсэн тодотголтой коммунист хууль санаачилсан нь Монголын эдийн засгийн хөгжилд том гай тарьж байв. Эрхэм даргын балаг өнөөдөр ч гарсаар байна. Элдэв хууль шийдвэр баталдаг ч хэрэгжилтийг нь хянах үүргээ биелүүлдэггүй нь УИХ-ын гэм биш, зан болчихсон нь нуух юмгүй ил үнэн. Шуудхан хэлэхэд, парламентын гишүүдийн ная, ерэн хувь нь УИХ-ын ажлын хоёр дахь гол чиг үүрэг болох бодлогынхоо хэрэгжилтэд хяналт тавих ажлаа огт хийдэггүй, зүгээр л попорч, телевизийн дэлгэц, сошиал орон зайд гоё харагдахыг илүүд үздэг. Баталсан зорилт маань юу болж байна, өр төлөлт хэр яваа вэ гэх мэт ажил хэрэгч асуулт тавьдаг гишүүн гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Байдал иймдээ тулсанд УИХ-ын гишүүдийн балаг ч их бий гэж хэлэх гээд байна л даа. Наад захын жишээ гэхэд, төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үеэр гишүүд өөр зуураа маргалдаж, сайд нар руу зандарсан асуулт нисгэж, попорч суусаар хэлэлцүүлгийг дуусгадаг. Зүй нь төсвийн гүйцэтгэл хэлэлцэнэ гэдэг тэс өөр зүйл, төсвийн үр дүнг шүүж ярилцахыг хэлээд байгаа юм. Харамсалтай нь гаргасан бодлогынхоо хэрэгжилтийг шалгаж, хянаж, хэрэгжүүлэхийн төлөө ханцуй шамлаад зүтгэх ёстой УИХ-ын гишүүд дараагийн сонгуулиар дахиад сонгогдохын төлөөх популист уралдаанаасаа хэтрэхгүй сууцгааж буй нь булзах аргагүй бодитой үнэн. Өмнө нь Эрчим хүчний сайдаар ажиллаж, хамаг төсөл гацааж суусан Ц.Даваасүрэн гэхэд л эрчим хүчний станц бариагүй бурууг бусдаас хайчихсан попорч суух жишээний. Өрийн менежмэнт дээрээ олигтой ажиллаж чадаагүй экс Сангийн сайд яг энэ асуудал дээр бөөн шүүмж урсгаад явж байгаа нь өнөөгийн парламентын гол гажуудал гэчихэд хэтрүүлсэн болохгүй. УИХ-ын даргын “улсаараа улсаасаа хөөгдөх тухай” популист мэдэгдэл хийсэн чуулганы хуралдаанаар уг нь ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн юм. Харамсалтай нь ганц нэг гишүүн л бодитой асуулт тавина лээ. Бусад нь нэг бол тойргийнхоо тухай лавлаж, эсвэл танин мэдэхүйн шинжтэй асуулт сонирхсон шигээ сууцгаасан нь олны өмнө ил өрнөсөн үйл явц. УИХ-ын даргад хандаж хэлэхэд, таны удирдсан чуулганы тэр өдрийн хуралдааны үеэр жинхэнэ хэлэлцүүлэг огт өрнөөгүй. Эдийн засгийн өнгөц мэдлэгтэй баахан нөхөр тойрч суучихаад Сангийн яамнаас мэдээлэл авч харагдсан. Зөөлнөөр хэлэхэд, таны даргалж суугаа чуулганы танхимд УИХ-ын гишүүд танин мэдэхүйн сонсгол л хийгээд байна. УИХ энэ мэт танин мэдэхүйн сонсгол хийдгээ болихгүй бол ирэх сонгуулиар ард түмэн даргатай юутай хээтэй нь Төрийн ордоноос хөөж гаргана гэдэгт эргэлзэх зүйл огт алга.

Мэдээж хяналт тавих амаргүй. Хяналт тавихаар наанадаж засагтайгаа, цаанадаж намынхаа удирдлагуудтай харгалдах үнэнтэй нүүр тулах эрсдэл бий. Яг ийм шалтгаанаар таг дуугүй суугаа нь бий байх. “Тойрогт маань л дажгүй мөнгө хуваарилагдаж байвал бусад нь яамай” гэх жалга довны эрх ашиг бодож амиа хоохойлж яваа нь ч олон байх. Гүйцэтгэл ярих болохоор ингэж амиа хоохойлчихоод ирэх жилийн төсөөлөл ярих болохоор гоё үгс урсгадаг нь УИХ-ын гишүүдийн хийдэг үндсэн ажил болоод удаж байна. Хатуухан хэлэхэд, УИХ баталсан бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө хяналт тавьж ажиллахаас илүү намынхаа зорилтын төлөө ажиллаад лав дөрвөн онтойгоо золгочихсон явна. Энэ шүүмжлэл Засгийн газрын голлох сайд нарт, бүр тодруулж хэлбэл Сангийн сайдад ч онцгой хамаатай. Сангийн сайдын хувьд макро эдийн засаг ямар байгааг танхимынхаа тэргүүнд ойлгуулж, улсын эрх ашгийн үүднээс чиг, гарц хэлж өгсөн шигээ ажиллах учиртай. Гэвч энэ үүргээ мартчихсан, төсөв, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудаа дуртай үедээ өөрчлөх ёстой гэсэн улстөрч хандлагатай эвлэрчихсэн, өрөө нэмэхийн тулд ДНБ-ээ зориудаар өсгөчихөд асуудалгүй гэсэн хөндий хүйтэн хандлагад толгой дохисон шигээ яваа нь өнөөдрийн гашуун үнэн. Өрийн хязгаарыг барина, төсвийн тогтвортой байдлыг хангана гэхээс илүү Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж, ирэх сонгуульд нэмэх оноо авах тухай бодсон шигээ суугаа нь мөн л нуух юмгүй ил үнэн.

Эрх баригчид төсвийн нь

тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн таазыг хангаад яваа гэсэн тайлбар хэлдэг л дээ. Өрийн таазаа хангаад яваа учраас зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд “тогтвортой” гэх мэт үнэлгээ өгөөд яваа. Гэхдээ өрийн таазыг хангасан гээд буй өр маань зөвхөн Засгийн газрынх. Манай улсын нийт гадаад өр хэд вэ гээд харвал эдийн засгаасаа гурав дахин том тоо гарна. Япон гэх мэт эдийн засгийн хувьд бие даасан, валют олох чадалтай хүчирхэг улсуудын хувьд л эдийн засгаасаа хэд дахин давсан өр зээлийг айх айдасгүйгээр тавьдаг. Импортын хамаарал өндөртэй манайх шиг хөгжиж байгаа улсын тухайд эдийн засгаасаа хэд дахин өр зээлтэй яваа нь маш муугийн дохио. Шуудхан хэлэхэд, өрийн хавханд орчих вий гэж болгоомжлохоос аргагүй байдалтай улсаараа нүүр тулчихсан явж байна.

Шри Ланкийн хувьд аялал жуулчлалаараа валют олдог улс. Ковид аялал жуулчлалын салбарыг нь сөхрөөчихсөн учраас дампууралтайгаа нүүр тулахаас аргагүйд хүрсэн хэрэг. Төсвийн орлого нь тогтвортой биш, өр төлөлтүүд нь давхацсан хуваарьтай, хуваарийнх нь дагуу богино хугацаанд төлөх боломжгүйд хүрсэн учраас донор байгууллагууд энэ улсаас нүүр буруулаад буй. Манай улсын хувьд Шри Ланкаас ялгарах нэг зүйл гэвэл аялал жуулчлалаас биш уул уурхайгаас доллар олдог. Гадагш нь зарж валют олдог гол бүтээгдэхүүн маань нүүрс, зэс. Өнөө жил экспортолно гэж төлөвлөсөн нүүрснийхээ арав гаруйхан хувийг гаргасан гээд харахаар хил нээгдэхгүй энэ хэвээр удвал, Хятад улс zerocovid бодлогоо үргэлжлүүлсээр аж төрвөл нүүрсний экспорт гацах том эрсдэл бий. Хэрвээ энэ таамаг бодитой болбол ирэх жил бондын төлбөрөө хийж чадахгүй зовлонтой халз тулах эрсдэл бидэнд бий. Байдал эерэгээр эргэсэн ч төсвийн орлогынхоо 15-25 хувьтай тэнцэхүйц их мөнгийг шууд гаргах боломж манай улсад байхгүй. Refinance хийе гэх нь ээ хүүгийн зардал өсчихсөн, хөрөнгө оруулагчид бодлогын хүүгээ өсгөсөн АНУ руу хөрөнгөө татаад эхэлчихсэн гэх мэт шалтгаан төвөг бэрхшээл учруулж байгаа. Тиймээс өөрсдөдөө хор хохирол багатай гарц шийдлийг эртхэн хайж олохын тулд төсвийн дунд, урт хугацааны бодлого төлөвлөгөө чухал байна. Эдийн засагч Н.Энхбаяр “Шри Ланка 80 тэрбумын эдийн засагтай. Нийт өр нь 50 тэрбум. Эдийн засагтай нь харьцуулбал нийт өр нь хамаагүй бага. Хүүгийн төлбөрөө цаг хугацаандаа төлж чадаагүй гэсэн асуудалтай нүүр тулсан. Төлж чадаагүй хүүгийн хэмжээ нь 72 сая ам.доллар. Тэгэхээр хэдэн тэрбум байх нь хамаагүй, төлөх ёстой мөнгөө цагт нь төлж чадаагүй л бол дампуурчихаж байгаа биз. Төлбөр гүйцэтгэх чадвар л амин чухал. Төлөх ёстой хугацаандаа л хүүгээ төлж чадахгүй бол эцсийн үр уршиг нь дампуурал. Бондын аюул нь энэ. Олон улсын байгууллагын зээл биш учраас тэр. Банк санхүүгийн байгуулагууд, Монголын хил нь хааагдчихсан юм даа, зайлуул гэж эвийлэхгүй. Украин шиг нөхцөлд ороогүй л бол мэдээж гарцаагүй төлөх ёстой. Хил хаасан учраас бондын төлбөрийг хойшлуулна гэсэн яриа байхгүй” хэмээн онцолсныг энэ дашрамд сануулъя. Эцэст нь хэлэхэд, долларын урсгалыг ихэсгэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж өр, төлбөрөөсөө айж зоволгүй аж төрөх боломж бий. Наад зах нь л Индонезийн ерөнхийлөгч улсдаа хөрөнгө оруулалт татахын тулд Элон Маскийг зорьж очиж уулзсан шиг хандлага Засгийн газарт үгүйлэгдээд байна. “Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орчихлоо. Одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бид ингэж тэгж анхаарна. Ийм тийм боломж олгоно” гэж яриад явбал гадаадын хөрөнгө оруулагчид биднийг өөрөөр хараад эхэлнэ.

Онцлох нийтлэлүүд