Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
Цаг үе
2014.10.31 10:10

Г.Пүрэвдорж: “Улаанбаатарын үдэш” миний төрсөн нутагтаа зориулсан дуу

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржтой хөөрөлдлөө.

-Нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн арван тав дахь хүн та боллоо. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан хэмээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар тогтоолоор намайг нийслэлийн 15 дахь "Хүндэт иргэн"-ээр тодруулсан юм байна. Нийслэлийн хүндэт иргэн болно гэдэг сайхан үйл явдал. Нийслэлдээ зориулж 1985 онд "Улаанбаатарын үдэш" дуугаа анх зохиож уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Энэ дуу маань олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу нь болсонд хувьдаа баяртай байна. Би бол Нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн, цаашдаа улам их зүтгэнэ. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн "Хүндэт иргэн"-ээр өргөмжилж байгаад их баяртай байна. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны их ойн баярын мэндийг нийт монголчууддаа танай сониноор дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна.

-Таны зохиосон "Улаанбаатарын үдэш" дуу нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөж эгшиглэсээр ирсэн. Та энэ дууныхаа түүхээс хүүрнээч?

-Би "Улаанбаатарын үдэш"-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд. "Улаанбаатарын үдэш" дуугаа 29 жилийн өмнө зохиож анх Б.Бадар-Ууган агсан дуулж байлаа. Тэрнээс хойш хэдэн ч уран бүтээлч дуулсан юм бүү мэд. Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин "Улаанбаатарын үдэш"-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм. Миний зохиосон аялгуу соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулагдаж байна.

"Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухан

Учралын болзоонд залуус яаруухан" гээд үнэхээр сайхан үгтэй дуу шүү. Төрсөн нутгийнхаа тухай зохиосон дуу минь юм шүү дээ.

-Таны уран бүтээлийн урын сангийн багагүй хувийг хүүхдийн дуу эзэлдэг байх аа?

-Би Уралын Хөгжмийн дээд сургуулийг 1980 онд төгссөн. Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа багш маань сургуульд явуулж байлаа. Манай сургуулиас тухайн үеийн урлагийн мастерууд төрөн гарч байлаа шүү дээ. Одоо ч тэр хүмүүс урлагийг дэлхийн түвшинд авч яваа. Төгсөж ирээд Хөгжим, бүжгийн коллежид 10 жил багшилсан юм. Бие даасан уран бүтээлээ 1985 оноос эхэлсэн гэхэд болно. "Шинэ өглөө", "Тавтай нойрсоорой", "Түүдэг гал" зэрэг хүүхдийн дуунуудаар уран бүтээлээ эхэлж байлаа. "Нандин эрдэнэ" дууг гавьяат жүжигчин Ч.Насантогтох маань анх дуулж байлаа.

-Сургуульд явахаасаа өмнө хөгжмийн улаан хорхойтон байсан нь дамжиггүй. Тэр үеийн залуусын жишгээр рок хөгжмийг ч их сонсдог байв уу?

-Аав маань хэдийгээр урлагийн хүн биш ч хөгжим их сонсдог хүн байсан нь надад их нөлөөлсөн. Дөрвөн настайдаа аккордион тоглож эхэлсэн. Би чинь рок хөгжмийг нэг хэсэг ёстой сайн сонссон. Бүр багаасаа л сонсдог байлаа. Гэхдээ сүүлд уран бүтээл хийх гэсэн чинь рок хөгжим тохирохгүй болсон. Би бол тийм нэг намуухан хүн юм. Зөөлөн аялгуутай хөгжим намайг өөрийн эрхгүй татаж эхэлсэн. Ихэнх уран бүтээл маань ч аядуу уянгын талдаа бүтээд байдаг нь үүнтэй холбоотой байх.

-"Инээмсэглэл" хамтлагт байхдаа зохиосон дуунууд чинь уянгын талдаа шүү?

-Хөгжим бүжигт багшилж байхдаа "Инээмсэглэл" хамтлагтайгаа холбогдсон. Тухайн үедээ хамгийн хит дуунуудыг гаргаж байсан байх. Гэсэн ч залуу хүмүүс түр завсарласан. Сүүлд бид хамтлагийнхаа 30 жилийн ойгоор Соёлын төв өргөөнд тоглоход хүмүүс үнэхээр сайхан хүлээж авсан шүү.

-"Инээмсэглэл" завсарлачихаар хаана очив?

-Уран бүтээлээ хийгээд явж байсан учраас урлагийн ертөнцөөсөө холдоогүй л дээ. 1988 онд "Хөх тэнгэр" хамтлагийг байгуулсан. Тэр үед буянтай Жагаа гадаадаас маш өндөр технологийн хөгжим оруулж ирсэн юм. Би "Буян"-гийн Жагааг буянтай Жагаа гэдэг юм. Тэгээд л "Хөх тэнгэр"-тэйгээ уран бүтээлээ туурвиж тоглолт хийж эхэлсэн. Энэ хамтлагаас нэгэн үеийн дуучид төрөн гарсан гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Н.Ганхуяг, Дашдондог, Цогоо, "Никитон"-ы Батчулуун, Өөжгий гээд дуучидтай байлаа. Урлагийн тогооноос хоолоо олж идэж яваа нэгэн үеийн уран бүтээлчид бүгд л "Хөх тэнгэр"-ээс төрөн гарсан. Рок, попын анхны цомог болох Б.Сарантуяа, Н.Ганхуяг хоёрын "Зүүдний говь" бол энэ хамтлагт байхдаа өлгийдөж авсан бүтээл.

-Та олон цомог гаргасан биз?

-Хүүхдийн дуунуудаараа "Зуслангийн найзууд" гэдэг цомог гаргасан. Мөн шилдэг дуунуудаа түүвэрлэж "UB Night" гэж цомог гаргалаа. Дараа нь төгөлдөр хуур хөгжмөөр Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглож "Love song" гэдэг нэртэй хоёр ч цомог гаргасан.

-Уран бүтээлээ хүүхдийн дуугаар эхэлж байж. Хүүхдүүдэд зориулж уран бүтээл дахин хийсэн үү?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн зохиолоор "Дэлхий ээжийн төрсөн өдөр" гэдэг хүүхдийн дуурь бичсэн. Энэ дуурь хүүхдэд зориулсан анхны дуурь болсон байх.

-Таны нэрийн хуудас болсон олон сайхан дуу байдаг. Тэр бүхнээсээ ганц нэгийг нэрлэвэл?

-Монгол Улсын гавьяат жүжигчин, "Зууны манлай эстрадын дуучин", поп хатагтай Б.Сарантуяагийн "Мартъя", гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Т.Ариунаагийн "Зөвхөн тэр хайрандаа" соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаагийн "Эрх хонгор сэтгэл" зэрэг олон түмэнд бага сага хүрсэн дуунууд байнаа.

-Танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж байгаа хүн байна уу?

-Би хүү, охин хоёртой. Тэднийгээ бага байхад нь Хөгжим, бүжгийн коллежид оруулсан ч өөрсдөө өөр зүйл сонирхоод гарчихсан. Одоо хоёулаа гадаадад амьдарч байгаа. Харин ач, зээ нар маань хөгжимчин болох төлөвтэй. Авьяастай, бас сонирхолтой байх шиг санагдаад байгаа. Хэрэв тэд маань сонирхвол хөгжимтэй холбоод өгнө дөө.

Л.БАТЦЭНГЭЛ

Онцлох нийтлэлүүд