Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Тийм ээ, би “зөнөг” өвгөдийн найз DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Тийм ээ, би “зөнөг” өвгөдийн найз DNN.mn
Улс төр
2021.05.07 09:05

Г.Тэмүүлэн: Монгол төрийн босго өндөр байх ёстой

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг, Рио Тинто компанийн төлөөлөлтэй хэлэлцээний ширээний ард суусан. Хэлэлцээ цааш үргэлжилж таарах байх. Гэрээг сайжруулж, тодорхой үр дүнд хүрч чадах уу?

-Монгол Улсын эрх ашгийг хангуулах энэ удаагийн хэлэлцээ амжилттай болох ёстой, хоёр тал үр дүнд хүрч ойлголцоно гэдэгт итгэлтэй байгаа. Ямартаа ч энэ удаагийн хэлэлцээ түүхэн ач холбогдолтой. оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойших 12 жилийн түүхэн дэх гурав дахь удаагийн том хэлэлцээ болж байгаа нь энэ юм. Бизнесийн харилцаа талаасаа авч үзвэл Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, үр дүн сул, хангалтгүй байгаа. хоёр талын 2009 онд харилцан тохиролцсон гэрээний хэлцлүүд, санхүүгийн моделиор нийлсэн үр өгөөжийн түвшин болон Монголын талын шууд хүртэх үр өгөөж бодит байдалд хэрэгжсэнгүй. энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд манай талаас тУз-ийн түвшинд, хувь нийлүүлэгчдийн түвшинд байнга тавьж ирсэн.

12 жил гэдэг бол хангалттай хугацаа. Тэгэхээр Монголын тал хэлэлцээний ширээнд байр сууриа хатуу илэрхийлэхээс өөр гарцгүй. Одоо бид "Оюу толгой" төслийг эдийн засгийн сууриар эргэж харах, цаашлаад өмнө байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг эрх зүйн сууриар нь өөрчлөх шаардлагатай байгаа. Төслөөс хүртэх шууд үр өгөөжийг Монголын талд ашигтай байдлаар засах, залруулах, Монголын талын эрх ашгийг хангуулах шаардлагатай юм. Монголын талын эрх ашгийг хангуулахын төлөө Рио Тинто харилцан хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байгаа. хоёр тал яриа хэлэлцээнд үр дүн гаргаж байж л энэ төсөл цаашдаа амжилттай хэрэгжинэ. Түүнээс аль нэг тал нь сэтгэл хангалуун байгаад нөгөө тал нь сэтгэл дундуур байгаад байвал энэ төсөл урагштай явахгүй. Тиймдээ ч энэхүү гурав дахь удаагийн хэлэлцээг түүхэн хэлэлцээ болно гэж харж байгаа.

-Та улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлага, ёс зүйг өндөрсгөх хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Хэрэв хууль батлагдвал төрийн өндөр албан тушаалтнуудыг илүү цензуртайгаар сонгодог болох уу?

- Миний бие мэргэжилтнээс эхлээд төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай. Тиймээс ч төрийн алба чадвар-лаг, бодлого үйл ажиллагаа нь залгамж бодлоготой хөгжих ёстой гэж боддог. Олон жил энэ салбарт ажилласан, мэргэжил, ур чадвартай хүмүүс шатлан дэвшдэг, салбарын бодлогыг үргэлжлүүлж явах учиртай. Гэтэл төрийн албаны нэг эд эс болсон улс төрийн албанд мерит буюу чадахуйн зарчим үйлчлэхгүй, ямар нэг шалгуур, шаардлага тавьдаггүй.

Одоо харин улс төрийн албанд шинэчлэл хийх цаг нь болжээ. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Монгол төрийн босгыг хуулийн босгоор өндөрсгөх үүднээс хуулийн төслийг санаачилсан. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт 200 гаруй мянган төрийн албан хаагч байдаг. үүний 3600 нь улс төрийн албан хаагч байгаа юм. Сүүлийн 30 жил улс төрийн алба хаагчид тухайлбал Ерөнхий сайд, сайд, дэд сайд, ЕТГ, зГхэГ-ын дарга, дэд дарга, бүх шатны засаг дарга, орлогч нар болон нам, эвслийн бүлгийн ажлын алба, улс төрийн албан тушаалтнуудын зөвлөх, туслахууд гээд бүгд хуулиараа ямар ч шалгуургүй томилогдож ирлээ. Улс төрийн албан тушаалд тавих "шалгуургүй", “улс төрийн томилгоо” нэрээр хэн нэгнийг сайд, дарга болгодог эсхүл "дарга" нар томилж ирсэн нь, төрийн албаны залгамж чанар алдагдаж, төрийн нэр хүнд, хариуцлага, иргэдийн итгэл алдагдахад хүрлээ гэж харж байгаа. Гэтэл улс төрийн албан хаагчид тухайн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. энэ ч утгаараа улс төрийн албан хаагчид ард түмэн, татвар төлөгчид болон нийтийн ашиг сонирхол, нийгмийн төлөө үйлчлэх үүрэгтэй. Бид төрийн албыг яг л энэ суурь, нийтлэг зарчмынх нь дагуу нийтийн төлөө ажиллах суурь зарчмыг бий болгох, шалгуур, шаардлагыг нь зөв тогтоож өгөх ёстой.

Улс орны хөгжлийг тодорхойлдог, бодлогыг тогтоодог, шийдвэр гаргадаг, нөгөө талаараа нийгмийг авч яваа, манлайлж байгаа эдгээр хүмүүст бид зөв шалгуур тогтоож байж л төр нь чадварлаг, хүчтэй байж, цаашлаад улс нь хөгжинө. Монголын төрд дуртай нь ороод, чадахгүй болохоороо гардаг байж болохгүй, аливаа юманд хэмжээ хязгаар, зааг шалгуур байх ёстой.

-Улстөржилтөд нь хэмжээ хязгаар тогтоож өгөх үү?

-Тэгэлгүй яахав. хуулийн хүрээнд бид улс төрийн албан тушаалтнуудад шалгуур шаардлагыг тавина. Улс төрийн намууд ч гэсэн зөвхөн хуулийн шаардлагыг л хангасан хүмүүсийг томилдог, дэвшүүлдэг болно. Нөгөө талдаа хариуцлага нэхнэ. хэн нэгэн үүрэг хариуцлага хүлээсэн л бол түүнийгээ үүрч даах чадвартай байх хэрэгтэй. Гэтэл манайд ямар нэгэн сонгуулийн дараа ялсан нам нь өөрсдийнхөө намынхныг, тэдэнд үйлчилсэн чадваргүй, туршлагагүй хүмүүсийг улс төрийн томилгоо нэрийн дор төрд шургуулдаг тогтолцоо үйлчилсэн хэвээр байгаа. Олон улсын хэллэгээр бол “spoils system” буюу улс төрийн бохир томилгооны систем үйлчилж байна. Аль 1829 онд АНУ-ийн ерөнхийлөгч эндрю Жексоны үеэс энэ систем одоог болтол манайд хэрэгжиж байна. Гэтэл АНУ гэхэд 1883 оноос эхэлж “Pendleton Act” мерит системийг нэвтрүүлснээс хойш хуулийн шинэчлэлийг тасралтгүй хийж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн бидний энэ нөхцөл байдалтай дэлхий дахин 200 жилийн өмнө нүүр тулж, давах арга чаргаа олчихжээ. Гэтэл бид түүнийг нь нэвтрүүлж, нутагшуулж чадахгүй л 30 жилийг өнгөрөөлөө. Улстөрчид, улс төрийн намууд өөрсдийн эрх ашгийн төлөө хуулийн шинэчлэлтийг хийхгүй байсаар олон сөрөг үр дагаврыг өнөөдөр нийгмээрээ амсаж байна. Авлига, хээл хахууль, хүнд суртал, төрийн чадавх чадамж, нэр хүнд муу байгаа зэрэг нь энэ л асуудлаас угшилтай. Тиймээс дээрээсээ, улс төрийн албан хаагч нараасаа хариуцлагатай байх, чадвар чадавхтай байх, төлөвшсөн, зөв хүмүүсийг томилдог болох зүйн хэрэг. Нийгмийн зүгээс ч улс төрийн албан хаагч нарын мэдлэг, ур чадвар, хандлага, ёс зүй дутмаг байгааг шүүмжилдэг. Тэр утгаараа энэ өөрчлөлт нь өнөөгийн нийгмийн захиалга, зүй ёсны шаардлага болоод байгаа юм.

-Сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгах ёстой гэх саналыг олон нийт дэвшүүлдэг. Энэ талаар тусгах уу. Ер нь томилогдож буй улс төрийн албан тушаалтан ямар чадвар чадавхтай, ямар шаардлагуудыг хангасан байх ёстой юм бэ?

-Сайн төртэй байя гэвэл сайн засаглалтай байх, сайн төрийн албаттай байя гэвэл сайн шалгууртай л байх ёстой. Тэгэхээр хуулийн төсөлд улс төрийн албан тушаалтанг томилоход тавигдах нийтлэг болон тусгай шалгуур шаардлагыг тусгасан байгаа. Тухайлбал, сайд, дарга болон засаг дарга болох хүмүүсийн мэдлэг боловсрол, мэргэжил, тухайн салбартаа ажилласан ажлын дадлага туршлага, төрийн албанд удирдах албан тушаал хашсан байдал, ур чадварыг зэрэг 10 гаран шалгуурыг харгалзан томилох тусгай шаардлагатай болно. Улс төрийн албан тушаалын ангиллаар нь ялгавартайгаар шалгуур тавина. Өндөр албан тушаалд илүү өндөр тусгай шаардлага тавигдана гэсэн үг. Дээрээс нь ёс зүйн хувьд ял шийтгэл авч, зөрчил гаргаж байгаагүй, элдэв гаж зуршилгүй байх ёстой. Мөн эрүүл мэндийн хувьд сэтгэцийн өвчин эмгэггүй байх асуудлыг ч авч үзнэ.

Онцлох нийтлэлүүд