Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг батлав DNN.mn Ирэх 7 хоногт Байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn ШӨХТГ: “Мэргэ Ван“ ХХК-д 183.6 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулав DNN.mn Жагсаалд оролцсон зарим иргэд Их тэнгэрийн ам руу явж, үлдсэн нь талбайг тойрч байна DNN.mn Архангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа DNN.mn НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа DNN.mn Нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна DNN.mn Нэгнийгээ зодсон хүүхдүүдийн бичлэгийн мөрөөр цагдаагийн газраас шалгалт явуулж эхэлжээ DNN.mn Баян-Өлгий аймгийн байгаль хамгаалагчид нэн ховор, ховор амьтдын амьдрах нутагт автомат камер суурилуулжээ DNN.mn Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг батлав DNN.mn Ирэх 7 хоногт Байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn ШӨХТГ: “Мэргэ Ван“ ХХК-д 183.6 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулав DNN.mn Жагсаалд оролцсон зарим иргэд Их тэнгэрийн ам руу явж, үлдсэн нь талбайг тойрч байна DNN.mn Архангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа DNN.mn НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа DNN.mn Нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна DNN.mn Нэгнийгээ зодсон хүүхдүүдийн бичлэгийн мөрөөр цагдаагийн газраас шалгалт явуулж эхэлжээ DNN.mn Баян-Өлгий аймгийн байгаль хамгаалагчид нэн ховор, ховор амьтдын амьдрах нутагт автомат камер суурилуулжээ DNN.mn
Нийгэм
2022.08.13 10:08

Г.Шүр: Тухайн банкинд доллар бэлнээр байхгүй тул төгрөгөөр авах боломжтой гэсэн DNN.mn

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэн Г.Шүртэй ярилцлаа.


-Та цахим хуудсандаа ээж рүүгээ доллар шилжүүлтэл төгрөгөөр ав гэсэн тухай нийтэлсэн байсан. Тэр тухайгаа дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Би АНУ-д ажиллаж амьдардаг. Тодорхой хугацаанд Монголд байгаа ар гэр болох ээж рүүгээ тодорхой хэмжээний доллар явуулдаг юм. Гэтэл саяхнаас ээждээ доллар шилжүүлтэл өөр хүний данс руу шилжиж байгаа бол төгрөгөөр олгох ёстой гэх боллоо. Өмнө нь зүгээр л шилжүүлээд болдог байсан.

-Ямар шалтгаантай юм бол?

-Монголд үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх хууль гарсан гэнэ. Түүнтэй холбоотойгоор өөр хүний данс руу доллар шилжүүлэхээр төгрөг болгож авах ёстой гэсэн. Одоо ч долларын дансаараа гүйлгээ хийж байхад төгрөгийн данс руу хийж байна. Уг нь миний шилжүүлэх данс руу гүйлгээ хийгдээд шууд доллараар авах ёстой шүү дээ.

-Гэтэл банк дур мэдэн төгрөгийн данс руу хийгээд байгаа юм уу?

-Бид гүйлгээ хийхдээ олон улсын банк хоорондох шимтгэлүүдийг төлж байгаа. Он гарснаас хойш валютын гүйлгээ хийж болохгүй болсон. Тиймээс аргагүйн эрхэнд шилжүүлэх хүнийхээ төгрөгийн данс руу л хийж байна. Тиймээс тухайн өдрийн Монголбанкны зарласан ханшаар төгрөгт хөрвүүлэн авах ёстой гэсэн тайлбар өгч байна.

-Үүндээ банк ямар тайлбар өгч байна вэ?

-Тухайн банкинд доллар бэлнээр байхгүй тул төгрөгөөр авах боломжтой гэсэн.

-Шилжүүлэх хүнийхээ валютын данс руу хийе гэхээр ямар тайлбар өгч байна вэ?

-Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох газрын зөвшөөрөлгүй бол валютын данснаас бусдын валютын данс руу гүйлгээ хийх боломжгүй байна гэсэн тайлбар мессэжээр өгсөн. Өөрийн данс хооронд валют шилжүүлбэл зүгээр шилжүүлж болж байгаа. Өөр хүний данс руу шилжүүлэхээр төлбөр гэж үзээд байгаа бололтой. Төгрөг болгон доллар шилжүүлэхээр бид илүү шимтгэл төлж хохирч байна. Ямар хууль хэзээ гарсан юм бэ. Ямар зөвшөөрөл хаанаас авах ёстой юм бэ. Би гадаадад байж хаанаас тэр зөвшөөрлийг нь авах вэ.

-Ээж тань төгрөгөөр аваад буцааж доллар болгоё гэхээр тухайн өдрийн ханшаар нь худалдаж авах уу?

-Яг тийм. Арга буюу доллараар шилжүүлж болохгүй юм бол төгрөгөөр аваад буцаагаад доллар авъя гэтэл төгрөг болгохдоо 1 төгрөгийг 2910.84 төгрөгөөр тооцож өгчихөөд доллар болгохоор 3308 төгрөгөөр ав гэсэн. Өөрийнхөө явуулсан мөнгийг өөрөө авах гэж 10 хувь нэмж байж авна гэсэн үг үү. Үүнд хэн тайлбар өгөх вэ?

-Одоо тэгэхээр зөвхөн өөрийн данс хоорондоо л валютаар гүйлгээ хийж байгаа юм байна тийм үү?

-Одоо өөр хүний долларын данс руу гүйлгээ хийх боломжгүй. Зөвхөн төгрөгийн дансанд гүйлгээ хийгээд байгааг ямар учиртай гэдгийг тодруулмаар байна. Өмнө нь зүгээр л болж байсан. Гэнэт яагаад шилжүүлж болохоо байсан нь ямар учиртай юм бэ. Тэгээд банкнаас асуухаар аль 2009 онд батлагдсан хууль гэх юм. Яагаад тэр үед батлагдсан юм бол тухайн үедээ хэрэгжиж эхлээгүй гэнэт саяхнаас хэрэгжих болов гээд эргэлзээтэй асуултууд их байна. Бид энд шилжүүлж байгаа долларт олон улсын шимтгэлд 5-10 доллар нэмж төлдөг. Энэ төлбөрөөс Монголбанк, арилжааны банкууд шимтгэл, хувь авдаг гэж ойлгож байгаа.

Онцлох нийтлэлүүд