Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой
Спорт
2014.11.28 01:11

Даамчид “US Open 2014”-т оролцож байна

АНУ-ын Флорида мужийн Санни-Айлс-Бич хотноо зуун буудалт даамын "US Open 2014" тэмцээн үргэлжилж байна. Тус нээлттэй тэмцээнд Доминакан, Мали, Монгол, АНУ, ОХУ, Суринам, Гайти зэрэг долоон орны 22 даамчин өрсөлдөж байгаагийн дотор манай улсаас 2012 оны Ази тивийн аварга, Монгол Улсын зургаан удаагийн аварга ОУИМ Ганбаатарын Ганжаргал, 2000 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, улсын долоон удаагийн аварга ДДХМ Насанбаярын Мөнхтуяа нар ухаанаа уралдуулж байна.

Одоогоор швейцарь системээр долоон өрөг тоглосноос Г.Ганжаргал 9 оноогоор (хоёр хожиж, тав тэнцсэн) гуравдугаар, Н.Мөнхтуяа 7 оноогоор (гурав хожиж, нэг тэнцэн, гурав хожигдсон) аравдугаар байрт явна. Тэмцээний төгсгөлийн наймдугаар тавилд Г.Ганжаргал Эдди Азимулла (Суринам)-тай, Н.Мөнхтуяа Руди Азимулла (Суринам)-тай тус тус оноолт таарчээ.

Тэмцээн ирэх ням гариг буюу энэ сарын 30-ны өдөр өндөрлөх юм. Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Онцлох нийтлэлүүд