Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn
Нийгэм
2022.10.13 01:10

Дарханы замын тендерийн хэрэгт холбогдсон “Чайна гео инженеринг корпораци”-ийн ард хэн байв? DNN.mn


Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаагаар цагдан хориод байна. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км авто замын ажлын тендерийг шалгаруулахад албан тушаалаа урвуулан ашигласан гэж хуулийнхан буруутгаж байгаа юм. Ж.Бат-Эрдэнээр тогтохгүй Зам, тээврийн хөгжлийн яамны нэлээд олон албан тушаалтанг татаад байгаа энэ хэрэгт “Чайна гео инженеринг корпораци” гэх компани холбогдоод буй. Өөрөөр хэлбэл, Ж.Бат-Эрдэнэ тус компанийг шалгаруулахын тулд бусдаас авлига авсан хэрэгт АТГ-ынхан шалгалтын ажиллагаа явуулж, тогтоогоод байгаа аж.

Олон хүнийг хөлдөө чирж буй “Чайна гео инженеринг корпораци” компани хэнийх вэ, ямар эрх мэдлээр энэ төсөлд орж ирэв?

Тус компанийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд 2008 оны зургадугаар сарын 25-нд Монгол Улсад бүртгүүлсэн. 2019 оны есдүгээр сарын 4-нд Tonggelege гэх БНХАУ-ын иргэн төлөөлөх эрхийг нэмэн бүртгүүлж байжээ. Тус компанийн хувьд гадаад худалдаа явуулах үйл ажиллагаатай гэж мэдүүлсэн байгаа юм.

Дарханы зам дээр хамгийн анхны тендерээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван компани шалгарсан байдаг. “Чайна Гео-Инженеринг Корпораци” компани V багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 9.8 сая ам.долларын өртөгтэй 30.53 км зам дээр тус компани шалгарсан байдаг. Харин сүүлд тэд нэг биш гурван багц дээр ажиллахаар болжээ. Тэд анхны тавдугаар багцаа орхиж хоёр, гурав, дөрөвдүгээр багц дээр орж ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны 62.8 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн санхжүүжилтийн 60 гаруй хувийг авах эрхтэй болсон гэсэн үг. Гэвч өнгөрсөн хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй, тал хувьдаа ч хүрээгүй нь хуулийнхны анхаарлыг ихэд татаж байгаа аж.

“Чайна Гео-Инженеринг Корпораци” компани Дарханы замын тендерт шалгарахын тулд нэг бус хүнд авлига өгсөн нь тогтоогдоод байгааг эх сурвалж хэлж байна. Үүний нэг нь тухайн үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ гэнэ.

“Чайна Гео-Инженеринг Корпораци” компанийн Монгол талын асуудлыг хариуцдаг хүн нь З.Буяннэмэх гэх залуу. Түүнийг өнгөрсөн сард АТГ-аас саатуулан шалгаж эхлээд байгаа. З.Буяннэмэх нь “Альфа ассет менежмэнт Монголиа” компанитай ч өөрийн компаниар бус хамаарал бүхий этгээдүүдийнхээ компаниар холбогджээ. Тодруулбал, түүний эгчийн үүсгэн байгуулсан “Энх төгөл бэх” гэх компани “Чайна Гео-Инженеринг Корпораци” компанитай эртнээс хамтарч эхэлжээ. Энэ хүрээнд З.Буяннэмэх “Чайна Гео-Инженеринг Корпораци” компанийн хятад эзэдтэй тохиролцож тендерт бэлдэж эхэлсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.

“Чайна Жео-Инженеринг Корпораци” компани өмнө нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км замыг одоогоос 10 орчим жилийн өмнө тендерт нь шалгарч, барьж эхэлсэн байдаг. Төсөвт өртөг нь 12.6 тэрбум төгрөг. Замын ажил 2014 оны тавдугаар сарын 21-нд дуусах гэрээтэй байсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй. Биелүүлээгүйгээр барахгүй 10 жил өнгөрөхөд ашиглалтад оруулж чадаагүй. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас тус компанийг шүүхэд өгч замын ажлын доголдол арилгах зардалд 22.4 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Эсрэгээр нь “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс хэмээн 3.6 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг аж. Анхан шатны шүүх хоёр талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч Давж заалдах шатнаас “Чайна гео инженеринг” ХХК-иас нэхэмжилсэн 22.4 тэрбум төгрөгийн 33.3 хувь буюу 7.4 тэрбум төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн маргаан одоо ч дуусаагүй байгаа юм. Гэвч З.Буяннэмэх нь ийм муу түүхтэй компанийг тендерт шалгаруулахаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу Тендерийн хорооны дарга С.Батболдоор дамжуулан нөлөөлсөн байж болзошгүй аж. Учир нь “Чайна гео инженеринг” компани нь тендерт оролцохдоо техник хэрэгсэл, хүн хүч байгаагүй гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Мөн тус компанийн Хятад талын нэр бүхий хоёр хүнийг давхар шалгаж эхэлжээ

Онцлох нийтлэлүүд