
2023.05.13 12:05
"Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэг болов DNN.mn
Нийтлэлч: Өдрийн сонинМонгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шүгэл ажиллагаа"-ны ажлын хэсгээс зохион байгуулсан "Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэгт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүн Ц.Магалжав, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар оролцож, зохион байгуулагчдын хүсэлтийн дагуу "Допингийн зөрчлүүд ба хор нөлөө тэдгээрийг хэрхэн багасгах" сэдвээр мэдээлэл өгөв.
Энэхүү хэлэлцүүлэгт:
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Цахим хөгжил, харилцаа холбооны яам
- Авлигатай тэмцэх газар
- Монголын Үндэсний Олимпын хороо,
- Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр,
- Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөллүүд болон улс, аймгийн цолтой бөхчүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.