Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батлав DNN.mn Нийгмийн даатгалын сангийн орлого 199.2 тэрбум төгрөгөөр өсөв DNN.mn Нийтийн тээврийн Ч:63Б чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацааг нягтлаарай DNN.mn Тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэж байсныг илрүүлжээ DNN.mn ЧУУЛГАН: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг баталлаа DNN.mn Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна DNN.mn Баярын арга хэмжээний үеэр хүүхэд төөрвөл 102 дугаарын утсанд мэдээлээрэй DNN.mn Тамхи татдаг 10 хүний ес нь уушгины хавдраар нас бардаг DNN.mn Нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 2-нд болно DNN.mn Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батлав DNN.mn Нийгмийн даатгалын сангийн орлого 199.2 тэрбум төгрөгөөр өсөв DNN.mn Нийтийн тээврийн Ч:63Б чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацааг нягтлаарай DNN.mn Тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэж байсныг илрүүлжээ DNN.mn ЧУУЛГАН: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг баталлаа DNN.mn Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна DNN.mn Баярын арга хэмжээний үеэр хүүхэд төөрвөл 102 дугаарын утсанд мэдээлээрэй DNN.mn Тамхи татдаг 10 хүний ес нь уушгины хавдраар нас бардаг DNN.mn Нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 2-нд болно DNN.mn
2021.08.06 04:08

Дорнод аймагт болсон сонгомол дээд насны морины уралдаанд Тод манлай уяач С.Лувсанбалдангийн луу халтар түрүүлжээ

Нийтлэлч: Өдрийн сонин

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг Баян хэмээх газарт “Морин спорт уяачдын холбоо”-ны 25 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаан өнөөдөр боллоо.

Сонгомол дээд насны морины уралдаан өнөөдөр 08:30 цагт эхэлсэн бөгөөд хурдан морины уралдаанд 75 морь гарааны зурхайнаас гарч, 09:45 цагт барианд оржээ. Тэргүүн магнайд Тод манлай уяач С.Лувсанбалдангийн луу халтар орж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Аймгийн алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын солонго хүрэн аман хүзүүдэв.
Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дугаржавын Ганзоригийн хээр, айргийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн, айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн сартай хээр морь тус тус орлоо. Үүний дараа сонгомол дунд насны морьд барианы зурхай руу хөдөлжээ.