Нийгэм
2014.06.10 11:06

ДЦС-3-ын өргөтгөл энэ сарын 16-нд ашиглалтад орно

Засгийн газраас шийдвэр гаргаж, ДЦС-3-ыг үе шаттайгаар шинэчлэхээр болсон билээ. Тус станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөхөөр болж, БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа  Хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, нийслэлийн дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэн, цаашлаад Багануур дүүргийн орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх байна.Чингис бондын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн банкны З5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд үндсэн барилгыг өргөтгөх, хөргөлтийн цамхаг, эргэлийн усны төхөөрөмж шинээр барих 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулах ажил хийгдэж байна. Мөн  цахилгааны хуваарилах байгууламж , трансформатор суурилуулах, дулааны сүлжээний ус халаах байгууламж барих болон бусад тоноглолын барилга угсралтын ажлууд дуусах шатандаа оржээ. Өргөтгөлийг албан ёсоор энэ сарын 16-нд хүлээлгэж өгөх аж.

Онцлох нийтлэлүүд