Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Онцлох нийтлэл
2018.09.10 05:09

“Дэлхийд тархсан монгол өв" төслийн хүрээнд 20 боть ном гаргана

Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн танилцуулаг, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын соёлын өвүүдийг танилцуулсан 20 боть номыг энэхүү төслийн хүрээнд хэвлүүлэх аж. Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад монголын соёлын өв, Монгол Улстай холбоотой дурсгалууд хадгалагдаж байгаа аж. Тухайлбал, ОХУ-д хадгалагдаж байгаа үзмэрүүдээр гурав, Тайваны хааны ордны музейд байгаа цуглуулгаар хоёр боть гэх мэтээр 20 боть ном хэвлүүлэх юм байна.

Төслийн хүрээнд

  1. Монголын түүх, соёл, өв уламжлалтай холбоотой өв санг нэгтгэн системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалж
  2. Нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн цахим санг байгуулах
  3. Монголын түүх, соёлтой шууд болон дам хамааралтай дурсгалуудын судалгааг нэгтгэн хэвлэн нийтлүүлж гаргах
  4. Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачид.сонирхогчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулалтад оруулах
  5. Монголын дэлхийн улс оронд хадгалагдаж буй соёлын өвийг дотоод болон гадаадад сурталчлах зорилготой аж.

Энэ үеэр түүх археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун ярихдаа "Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний олж мэдсэнээр 34 улсад Монголын соёлын өв монголчуудын ул мөртэй холбоотой дурсгалууд байгаа юм. Бид монголын түүхэнд хэрэгжих хамгийн том төслүүдийн нэг гэж үзэж байгаа. Өнөөдөр хэлэлцүүлгийн шатыг зохион байгуулж байна. Монголын соёлын өвийн тухай 20 боть гарна. Тухайн улсаас нэг Монгол судлаач оролцох бол манай талаас хоёр эрдэмтэн оролцоно. Бид гадаад улсуудын номын сан архив музейгээс монголын соёлын өвийн бүрэн бүртгэл хийж байна. Манай судалгаа албан ёсны зөвшөөрөлтэй. Бид 34 улсын 20 гаруй улстай нь албан ёсны харилцаа тогтоож гэрээ хийсэн. Энэ бол том алхам. Узбекстан улс яг ийм төсөл хэрэгжүүлж өөрийн улсын өв соёлыг баталгаажуулжээ. Манай улс ингэж өв соёлоо баталгаажуулж авахгүй бол бусад улс орнууд өөрсдийн болгох эрсдэлтэй” гэв.

Монголчуудын тухай гэрэл зураг гадаадад 50 мянга орчим байдаг байна. 20 боть номоо гаргахдаа гэрэл зураг, гар бичмэл, бичгийн эх сурвалж, эд өлгийн зүйл гэх зэргээр төрөлжүүлэн хэвлэх аж. 2020 онд англи, монгол хэл дээр хэвлэгдэх энэхүү 20 боть номыг улсын төсвөөс санхүүжүүлэхээс гадна аж ахуйн нэгжүүд дэмжихээ илэрхийлжээ. Олон улсын монгол судлалын холбооноос санаачлан дэлхийн улс орнууд өөр өөрийн өв соёлтой холбоо бүхий өв санг судлах хамтын ажиллалааг өрнүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулах бүтээл туурвил гаргах ажлыг зохион байгуулж байна.

Каталог нь

  • “Орос дахь Монголын өв “Солонгос, Иран дахь Монголын өв”
  • “Унгар, Австри дахь Монголын өв”
  • “Хятад дахь Монголын өв”
  • “БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”
  • “Польш дахь Монголын өв”
  • “Япон дахь Монголын өв”
  • “Франц болон баруун Европ дахь Монголын өв”
  • “Турк болон Төв Азийн орнууд дахь Монголын өв”
  • "Умард Евроцдахь Монголын өв”
  • “Америк дахь Монголын өв”
  • “Герман дахь Монголын өв”
  • "Энэтхэгийн салбар тир дэх Монголын өв” гэсэн бүсчлэлээр хэвлэгдэх аж.

Онцлох нийтлэлүүд