Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа ​Болгар улс ковидтой өвчтөнүүдээ эмчлүүлэхээр гадаад руу илгээж болзошгүй байна "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа ​Болгар улс ковидтой өвчтөнүүдээ эмчлүүлэхээр гадаад руу илгээж болзошгүй байна
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2021.10.10 11:10

Дэлхийн бүх улс орноор аялсан хамгийн залуу хүнээр ​23 настай Америк бүсгүй тодорчээ


Саяхан АНУ-ын Калифорни мужийн Невада Сити хотын 23 настай оршин суугч Лекси Алфорд дэлхийн 196 орноор хамгийн залуудаа аялсан анхны хүн болж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлжээ.


Ингэхдээ тэр эмэгтэй ганцаараа дэлхийн аль ч улсад аялж болдгийг батлан харуулах зорилгоо биелүүлсэн байна.

Агаар, ус, газраар аялсан Лекси их зүйлийг нүдээр харах боломж олгодог галт тэргийг өөрийн хамгийн дуртай тээврийн хэрэгсэл гэж нэрлэжээ.

She is 21 years old and has visited all countries traveling

Тэрээр дэлхийн дээд амжилтыг тогтоохын тулд сүүлийн гурван жил тасралтгүй аялсан юм байна.

Гэхдээ Лекси хүүхэд байхдаа дэлхийн 70 гаруй оронд очиж үзээд байсан гэнэ. Түүний ээж аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байсан нь үүнд нөлөөлжээ.

Дараа нь Лекси зургаан жилийн турш мөнгө цуглуулж, коллежоо төгссөний дараа дэлхийн үлдсэн бүх улс орноор аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна.

Аялахад маш олон бэрхшээл тулгарч байсны нэг нь Венесуэль, Пакистан зэрэг улсуудад нэвтрэх виз олж авах байсныг тэр ярьжээ. Зарим улсуудын визийг авахын тулд хэдэн сар хүлээдэг байсан гэнэ.

“Түүхийн хамгийн олон дурсгал маш сайн хадгалагдаж үлдсэн улсыг би Египет гэж хэлнэ. Нутгийн иргэдийн зочломтгой зан, сайхан сэтгэлээрээ Пакистаны умард хязгаар намайг бишрүүлсэн” гэж Лекси ярьжээ.

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

Тэрээр цааш нь ярихдаа “Миний бодлоор дэлхийн хамгийн давтагдашгүй өвөрмөц арал бол Исланд. Энэ бол гал, мөсний эх орон. Байгалийн хамгийн үзэсгэлэнт газар бол Венесуэлийн “Angel Falls” хүрхрээ юм” гэсэн байна.

Дэлхийн бүх улс орноор аялж, янз бүрийн хүмүүстэй уулзаж, төрөл бүрийн соёл, уламжлалтай танилцсан нь сайхан байсан ч хамгийн гол нь бие даасан, хараат бус байх цоо шинэ мэдрэмжийг олж авсан нь хамгийн чухал зүйл болохыг Лекси онцолжээ.

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

Lexie Alford Becomes The Youngest To Travel 196 Countries, See Pictures  From Her Travel Diary

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

This 21-Year-Old Becomes The Youngest Person To Visit Every Country | Bored  Panda

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

World breaking Instagram model visits 196 countries by age 21

This 21-Year-Old Becomes The Youngest Person To Visit Every Country | Bored  Panda

Онцлох нийтлэлүүд