Гадаад
2014.06.19 01:06
Дэлхийн хамгийн өндөр байшинг Хятадад барина

Их Британийн архитекторчид дэлхийн хамгийн өндөр хос өндөр байшинг барих төслийг удахгүй хэрэгжүүлж эхлэх гэнэ. “Phoenix Tower“ нэртэй хоёр байшинг Хятадын Ухань хотод барихаар төлөвлөжээ. “Chetwood Architects” нэртэй төслийг Их Британи болон Хятад архитекторчид хамтран ажиллаж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүнийг бэлэгдсэн хоёр байшиннарны зай болон салхны сэнсний тусламжтайгаар цахилгаанаа хангах гэнэ. Эрэгтэйг бэлгэдсэн байшинд арилжааны төв, эмэгтэй бэлгэдсэн байшинд нь соёлын арга хэмжээг зохион байгуулж байхаар төлөвлөжээ. Нэг километртэй тэнцэхүйц өндөр байшин нь дэлхийн хамгийн өндөр байшин болно.
Ю.Дэлгэр