Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Гадаад
2021.10.14 02:10

Дэлхийн эдийн засаг өсөхгүй байна


Дэлхийн эдийн засаг цар тахлын үр дагавраас шалтгаалан сэргэх үйл явц саарч, эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй эрсдэл улам бүр нэмэгдэж байгааг Олон улсын валютын сан /ОУВС/ мягмар гаригт анхааруулав.Тус байгууллагаас дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бүтэн нэг хувиар буюу “Долоогийн бүлэг”-ийн аж үйлдвэржсэн улсуудаас хамгийн ихээр бууруулан 6%-д хүрнэ гэж үзжээ.

ОУВС-гийн мэдээлснээр, гадаадын боомтуудаас ирэх өргөн хэрэгцээний барааны нийлүүлэлт тасалдан,дэлхийн эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг хэрэглээний зардал эрс багасч буй нь энэ оны өсөлтийг бууруулахад голлон нөлөөлжээ. Мөн дэлхийн эдийн засаг энэ онд 5.9 хувиар өснө хэмээн таамагласан нь долдугаар сард гаргасан хэтийн төлөвөөс 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 2022 оны дэлхийн нийт өсөлтийг 4.9 хувь хэмээн хэвээр нь үлдээсэн байна.

Коронавирусийн “Дельта” хувилбар эрчимтэй тархаж, цаашид шинэ хувилбарууд үүсч болзошгүй байгаа нь цар тахлаас хэзээ ангижрах вэ гэдэг асуултын хариуг бүдгэрүүлж байна гэж ОУВС-гийн тайланд онцолжээ.

Г.АМАРСАНАА

Онцлох нийтлэлүүд