Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн Олимпын оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  Тасартлаа уусан учир "хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 6 хүн амь үрэгдлээ Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн Олимпын оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  Тасартлаа уусан учир "хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 6 хүн амь үрэгдлээ
Нийгэм
2022.01.15 08:01

Дэлхий дахинд “КОВИД-19”-ийн халдвараар 5,529,154 хүн нас бараад байна

Coronavirus


АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээллээс үзвэл, өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд “КОВИД-19” коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 323,272,813 болов. Дэлхий дахинд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,529,154 хүн нас бараад байна.

“КОВИД-19”-ийн 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил улсууд орсон хэвээр байна. Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор АНУ нэгдүгээрт жагсаж, 64,876,149 хүн “КОВИД-19”-ийн халдвар авсан нь бүртгэгджээ. Нас барсан хүний тоо АНУ-д 849,242 боллоо.

Халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт Энэтхэг орж байгаа бөгөөд дэлхийн томоохон үйл явдлын статистик мэдээллээр дагнасан “Worldometer”-ийн мэдээлснээр, “КОВИД-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо Энэтхэг улсад 36,850,962-д хүрчээ. Тус улсад коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 485,780 байна.

Гуравдугаарт Бразил улс орж, “Worldometer”-ийн мэдээлснээр 22,927,203 хүн халдвар авснаас 620,847 хүн нь нас баржээ.

Өнөөдөр өглөө дэлхийн нэг сая хүн амд ноогдох нас баралтын түвшин 711.7 байгаа аж. АНУ-д нэг сая хүн амд 2,611 хүн, Энэтхэгт 347, Бразилд 2,889 хүн нас бараад байна.

Онцлох нийтлэлүүд