Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Шинжаанд айлчилна DNN.mn Орос улс Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо DNN.mn ОХУ цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэв DNN.mn  Иргэд цэвэршүүлсэн амны усыг тамхины ишээр дүүргэжээ DNN.mn Цахилгаан мотоцикл унахад үнэмлэх шаарддаг болно DNN.mn ​ Говь-Алтай аймгийн 51 үйлчилгээ “e-mongolia”-д нэвтэрлээ DNN.mn Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ DNN.mn Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн сургуульд эд зүйл хандивлав DNN.mn Монгол адууны генийн дарааллыг тогтооно DNN.mn Дотоодын ААН-үүд үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ DNN.mn НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Шинжаанд айлчилна DNN.mn Орос улс Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо DNN.mn ОХУ цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэв DNN.mn  Иргэд цэвэршүүлсэн амны усыг тамхины ишээр дүүргэжээ DNN.mn Цахилгаан мотоцикл унахад үнэмлэх шаарддаг болно DNN.mn ​ Говь-Алтай аймгийн 51 үйлчилгээ “e-mongolia”-д нэвтэрлээ DNN.mn Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ DNN.mn Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн сургуульд эд зүйл хандивлав DNN.mn Монгол адууны генийн дарааллыг тогтооно DNN.mn Дотоодын ААН-үүд үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ DNN.mn
Булангууд
2021.08.19 02:08

Дэлхий дээр таван далай байдгийг тогтоожээ

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг Өмнөд далайг манай гаригийн тав дахь далай хэмээн хүлээн зөвшөөрөв. "Өмнөд далай" гэсэн нэр томъёог өмнө нь албан бус байдлаар Антарктидыг тойрсон Номхон, Атлант, Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг нэрлэхэд ашигладаг байсан аж.

No description available.

АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэг нь Олон Улсын Гидрографийн Байгууллага (IHO)-ээс гаргасан газрын зураг дээрх тэмдэг нэршлийн дүрэм, журмыг өнөөг хүртэл мөрдөж ирсэн.

1937 онд тус байгууллага "Өмнөд далай"-г албан ёсоор хүлээн зөвшөөрөх байсан ч 1953 онд санал зөрөлдсөний улмаас энэхүү хүсэлтийг цуцалжээ.

1999 оноос хойш Антарктидыг тойрсон далайн усыг албан бусар Өмнөд далай хэмээн нэрлэж ирсэн байна. Албан бус учраас түүний хил хязгаарыг тогтоогоогүй бөгөөд энэ талаар олон улсын түвшинд удаан хугацааны турш маргаантай байсаар өнөөг хүрсэн юм. Гэвч эцэст нь өмнөд далайг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн байна.

No description available.

Одоо манай дэлхий албан ёсоор тав дахь далайтай болсон бөгөөд 2021 оны зургадугаар сараас газрын зураг дээр тэмдэглэж эхэлжээ.

“Өмнөд далайг эрдэмтэд эрт үеэс хүлээн зөвшөөрч ирсэн ч энэ талаар олон улсын гэрээ хэлцэл хийгдээгүй тул бид ч мөн албан ёсоор зөвшөөрөх боломжгүй байсан" гэж АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн газар зүйч мэдэгдсэн байна.

Түүний хэлсэнчлэн, Өмнөд далайг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр олон зүйл өөрчлөгдөх гэнэ.


Г.Байгальцэцэг

Онцлох нийтлэлүүд