Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ханзат хотын туурь Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 168 зорчигч эх орондоо ирлээ ​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Ханзат хотын туурь Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 168 зорчигч эх орондоо ирлээ ​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа
2021.08.17 01:08

Дөрвийн даваанд Улсын аварга С.Мөнхбат, гарьд Ө.Бат-Орших нар өвдөг шороодлоо

Нийтлэлч: Өдрийн сонин


Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" бөхийн барилдаан дөрвийн даваа үргэлжилж байна.

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Мөнхжаргалтай оноолт тааран барилдаж өвдөг шороодлоо.

Аварга гурвын даваанд аймгийн начин Т.Мөнх-Эрдэнийг амлан авч давсан.

Мөн дөрвийн даваанд улсын гарьд Ө.Бат-Орших аймгийн заан Э.Энх-Амгаланд, улсын харцага А.Цацабшир аймгийн арслан Г.Жамбалдоржид, улсын харцага О.Хангай аймгийн арслан Т.Довчинсэмбээд, улсын гарьд Б.Гончигдамба аймгийн заан Б.Уртнасанд өвдөг шороодлоо.