Спорт
2015.02.18 07:02

Дөрвийн даваа эхэллээ


Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал таван барилдааны нэг улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж байна. Монгол бөхийн өргөөний хойморт УИХ-ын гишүүн Монгол Улсын Их хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын зочид морилжээ. Өнөөдрийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Ц.Мягмарсүрэн нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглож байна.
Дөрвийн давааны оноолт үнэхээр хатуу таарсан гэхэд болно. Улсын харцага Ц.Содномдорж, уран барилдаант харцага Түвдэндоржийг Өсөх-Ирээдүй нар тунасан. Эдгээр бөхчүүд 2009 оны улсын баяр наадмын тавын даваанд таарахад одном харцага давж байсан бол дараа жил Өсөх-Ирээдүй харцага хариугаа авч байсан юм. Тэгвэл Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Чимэддоржтой, Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Ганзоригтой, Г.Эрхэмбаяр аварга Дундговийн аймгийн хурц арслан А.Алтанхуягтай барилдаж байна.

1. Г.Өсөхбаяр дар.ав - Ц.Чимэддорж а.а

2. С.Мөнхбат у.ав - Ч.Ганзориг а.а

3. Г.Эрхэмбаяр у.ав - А.Алтанхуяг а.х.а

4. Х.Мөнхбаатар у.а - Ш.Мөнгөнбаатар а.х.а

5. Н.Батсуурь у.а - Л.Лха-Очир у.н

6. П.Бүрэнтөгс у.а - Т.Баасанхүү у.н

7.Д.Рагчаа у.г - Б.Сугаржаргал у.н

8. Б.Гончигдамба у.г - Б.Амарзаяа у.н

9. Ш.Жаргалсайхан у.г - М.Эрдэнэбат у.н

10. Ч.Санжаадамба у.з - П.Ганхүү у.н

11. М.Өсөхбаяр у.з - Ду.Батбаяр у.н

12. Б.Батмөнх у.з - Р.Пүрэвдагва у.н

13. Б.Соронзонболд у.з - Э.Энхбат у.н

14. Ө.Бат-Орших у.х - Э.Оюунболд у.х

15. Т.Мөнгөнцоож у.х - Б.Пүрэвсайхан у.х

16. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ц.Содномдорж у.х

Онцлох нийтлэлүүд