Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв ЭЗБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсчээ Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв ЭЗБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсчээ
Спорт
2021.10.10 01:10

Д.Батгэрэл UFC-гийн дөрөв дэх тулаанаа ирэх бямба гаригт хийнэ


Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин "Шуурга" хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа энэ сард хийнэ.

Тулаан АНУ-ын Лас Вегаст аравдугаар сарын 16-нд "UFC Fight Night: Holm vs. Dumont" буюу "UFC Fight Night 195" арга хэмжээний үеэр болно.

9-2-0 амжилттай яваа Д.Батгэрэл UFC-д гурван тулаан хийхдээ сүүлийн хоёрт нь ялаад буй. Тэрээр сүүлийн тулаандаа Кевин Нативидадыг эхний үеийн 50 дахь секундэд хүнд цохилтоор ялсан.

Түүний дараагийн өрсөлдөгч нь 14-8-0 амжилттай "Killer B" хочит АНУ-ын Брандон Дэвис юм. 2019 оны есдүгээр сараас хойш UFC-д тулаан хийгээгүй Дэвис "Gulf Coast MMA" холбоонд дөрвөн тулаан хийж ялаад буй.

Өдгөө 31 настай, холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/-д тулалддаг Д.Батгэрэл Монголынхоо MGL-1 холбооны 2009 оны кик боксын аварга, 2018 оны холимог тулааны 66 кг жингийн аварга билээ.

UFC Fight Night: Holm vs. Dumont арга хэмжээний тулаанууд:

  • Холли Холм - Норма Дамонт
  • Андрей Арловски - Карлос Фелипе
  • Эндрью Санчез - Бруно Силва
  • Мейнон Фиорот - Майра Буэно Силва
  • Данни Робертс - Рамазан Эмеев
  • Сижара Эубанкс - Луана Каролина
  • Кеннеди Нзечукву - Да Ун Жун
  • Марсело Рохо - Даниэл Сантос
  • Истела Нунес - Ариана Карнелосси
  • Нейт Ланвер - Лудовит Клейн
  • Жордан Райт - Жулиан Маркез

Онцлох нийтлэлүүд