Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Нийгэм
2023.01.17 09:01

Д.Ламжав: тогтолцооны авлига руу гулсан орсон нэг том шалтгаан нь хуулийг удирдлага болгох үндсэн хуулийн зарчим цалгардсантай холбоотой DNN.mn


Үндсэн хууль судлаач иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


-“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болсон. Та уг хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнг хэрхэн дүгнэж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Энэ бол ирэх хавар УИХ-аас эрхлэн явуулах Зөвшилцөх санал асуулгын сэдвийг тогтооход чиглэсэн тандах маягийн хэлэлцүүлэг байсан. Хөшигний ар талд юу болж байгаа талаар хангалттай бөгөөд баталгаатай мэдээ надад үгүй тул хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнг дүгнэх бололцоо надад хомс байна. Харин тулгамдаад буй хурц асуудлуудаас өөр зүгт нийгмийн анхаарлыг чиглүүлэн мартагнуулах, ингэснээр ял завшуулах зохион байгуулалттай хууран мэхлэх ажиллагаа байх вий хэмээн болгоомжилж байгаа. Нөгөө талаас Ерөнхий сайд, төрийн эрх барьж буй Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ асуудалд маш нээлттэй хандаж байгааг хайхрахгүй байж болохгүй гэж бодогдсон. Хэрэв тэр үнэхээр чин сэтгэлээсээ хандсан нь үнэн бол нийгмийн зүгээс түүнд өргөн тусламж шаардлагатай нөхцөл байдал үүссэн байж болно. Манай экс Ерөнхийлөгч нар улсын төсөвт хамаарах санхүүгийн асуудал дээр хэт их эрх мэдэл эдэлсээр ирсэн тухай УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын (УИХ-аас зохион байгуулсан олон удаагийн хурал цуглаан дээр) албан ёсоор хийсэн мэдэгдэл ч анхаарал татдаг юм.

-Уг хуралдааны үеэр та өнөөдөр нийгэмд үүсээд байгаа асуудлууд Үндсэн хуулиас эхтэй гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ талаар та тодорхой яриад өгөхгүй юү?

-“Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” нь байтугай “засгийн бүх эрх ард түмнээс эхтэй” байх зарчим алдагдан энэ эрх олигархиудын гарт шилжсэн байна. Монгол Улс тогтолцооны авлига (системная корруция) руу гулсан орсон нь нэгэнт тодорхой боллоо. Энд харьцангуй сүүлийн үеийн, зоригтой залуусын төрийн эрхийг авахын төлөө эрээ цээргүй тэмцэл хамгийн их буруутай. Үндсэн хуульд ч оногдох зохих хэмжээний буруу байгаа.

Хэрэв Үндсэн хуульд байгаа гажигийг засъя гэвэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль” саад болдог. Харин шинэчилсэн найруулга хийхэд энэ хууль үйлчлэхгүй тул шинэчилсэн найруулгыг маш хариуцлагатай хийж болно.

Энд дур зоргоор хандаж болохгүй. Улсын капитализм, хятадын чиг баримжааг баримтлах зэрэг зам руу халтиран орж болохгүй. 1992 оны Үндсэн хуулийнхаа чиг баримжааг гол болгох хэрэгтэй. Би баталсан Үндсэн хуулиа төгс болоогүйг хүлээн зөвшөөрдөг учраас хойч үедээ саад тотгор болохыг хүсдэггүй. Одоо маш сайн шинэчилсэн найруулга хийлээ ч тэр маань төгс болж чадахгүй гэдгийг ухаарч байх нь маш чухал. Иймээс Үндсэн хуульдаа байгаа дутагдал бүрийг Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан гэж үзэж болохгүй.

-Тогтолцооны хямралыг Үндсэн хуулиар л засна гэж их ярих юм. Тогтолцооны хямралыг Үндсэн хуулиар яаж засах вэ?

-Тогтолцоо гэдэг үгийг маш олон утгаар хэрэглэдэг. Иймээс би хямрал үүсэхэд нөлөөлж буй Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг жишээ татан товч ярья. Ерөнхийлөгчийг нийтээр сонгодог, тэр Засгийн газрыг бүрдүүлэхээс эхлээд гүйцэтгэх эрх мэдэлд маш их оролцоотой нь парламентын бүгд найрамдах улс байх зарчимтай нийцдэггүй. Иймээс Ерөнхийлөгчийг Герман улсынхтай төстэй зарчмаар сонгож, эрх мэдлийг нь жинхэнэ арбитрчийн шинжтэй болгон, Үндсэн хуулиар хамгаалах. УИХ-ын сонгуулийг пропорциональ элемент нь давамгайлсан холимог тогтолцоогоор сонгох, үүнийгээ Үндсэн хуульдаа заах. Ингэснээр засгийн эрхийн төлөөх улс төрийн үйл ажиллагаа тогтвортой төлөвшихөд тустай. Санхүүжилтийн асуудал чухал боловч энд ярихаа больё.

-Өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийг шинэчлэн найруулах бус нэмэлт, өөрчлөлт оруулсан нь зөв биш үү?

-Өмнө ч товч ярьсан. Зарим жишээгээр тодруулахыг хичээе. Амьдралд эс нийцэх, онолын хувьд боломжгүй, дэврэнгүй буюу зохисгүй байдлаар илэрхийлэгдсэн зарим тийм зарчим Үндсэн хуульд маань байдаг. Ард түмэн гэсэн нэрийн дор жагсагчид эдгээр зарчмыг биелүүлэхийг шаардаад эхэлбэл байдал хэцүүднэ. Төрийн байгууллагууд Үндсэн хуулийг биелүүлэхгүй байна гэсэн яланд унана. Жишээ нь, 3.1 заалтын эхэнд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж тунхагласан байна. Энэ бол амьдрал дээр байдаггүй зүйл. Доктор П.Амаржаргал “энэ бол онолын хувьд боломжгүй зарчим” гэдэг. Энэ залуу бол Японд доктор хамгаалсан, Английн 1215 оны Магна Харта болон Японы Үндсэн хуулийг монгол хэлнээ орчуулсан өндөр боловсролтой хүн. “үхсэн хүн бол хамгийн аюулгүй хүн” гэсэн Сталины үгийг санан байж, залууг ийнхүү магтав. Үүнийг зөв зүгт нь засчихмаар байдаг. Гэтэл энэ боломжгүй зарчмыг нэхэн шаардаж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Үндсэн хуулийг шинэчлэн найруулна хэмээн төрийн өндөр албан тушаал хашиж байсан олон эрхэм ил тод шаардаж байгаа. Үүний эсрэг П.Амаржаргалаас өөр дуугарах хүн алга. Нэг ёсондоо Амаржаргал Галилей-тай төстэй байдалд байна. Үүний нэгэн адил Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөв зүгт нь зохицуулах гэхээр дээр дурдсан Журмын тухай хууль саад болоод байдаг. Журмын тухай хуулийн хүрээнд нь өөрчлөлт хийхээр хоёрын хооронд, ор нэрийн төдий юм болчих эрсдэл үүсдэг.

-Тэгвэл Үндсэн хуулийг шинэчлэн найруулахдаа бид яг ямар асуудлууд дээр онцгой анхаарах хэрэгтэй вэ?

-Октябрийн эргэлтийн дараах иргэний дайны үед зарим хүн ярилцагчаа улаантан гэдгийг хэрэглэж байгаа “товарищ” мэт үгээр нь амархан мэдчихдэг байж. Үндсэн хуулиа ухааран ойлгох дээр ч үүнтэй төстэй зүйл байдаг. Ардын хувьсгал гэж хэзээ ч байгаагүй, байх ч үгүй. Аливаа хувьсгал бол элитийн хувьсгал байдаг. Энэ бол нийгмийн идэвхтэй хэсгийн арваад хувийн улс төрийн шаардлага хэрэгжсэнээр биеллээ олдог гэнэ. “...Монгол Улсыг байгуулна” гэж Үндсэн хуульд заасан гэж манай олон улстөрчийн амнаас гарч харагддаг. Энэ ”байгуулна” гэдгийн цаана “коммунизм байгуулна” гэдэг шиг нэг юм байгуулахаар Үндсэн хуульд заасан гэсэн бодол тухайн хүний далд ухамсарт хадагдсаныг илтгэж байгаа юм. Энэ мэт 1992 оны Үндсэн хуулийг дөрөв гэж дугаарлаж ярихаас хүртэл өнгөрсөн түүхийн сургамжаа гүйцэд ухаараагүй нь харагддаг. Хар шар феодалыг устгах 1924 оны Үндсэн хууль, энэхүү устгалыг биечлэн хэрэгжүүлсний дараа хөрөнгөтөн анги төрөх шимтэй хөрс хувийн өмчийг устгах тухай 1940 оны Чойбалсангийн Үндсэн хууль, 1990 он гэхэд социалист лагерийн орнууд бараг нэгэн зэрэг коммунизмд дэвшин орох номлолыг эш үндэс болгосон төр устаж түүний бүх үүрэг хөдөлмөрийн сэхээтэн, ажилчин ангийн үйлдвэрчний эвлэлд шилжих тухай 1960 оны үндсэн хууль энэ гурав бол хойтох нь өмнөхийн үргэлжлэл болсон нэгтгэн ангилбаас зохих зөвлөлт маягийн үндсэн хууль юм. Харин наяад оны сүүлч болоход социалист лагер капиталист гэгдэх барууны ертөнцтэй хийсэн улс төр, эдийн засгийн өрсөлдөөнд ялагдан сүйрэв. Энэ сүйрэл бол дэлхийн дайнд ялагдсантай тэнцэхүйц сүйрэл гэж дүгнэсэн байдаг. Монгол дээр туссан энэ сүйрлийн сүүдрийг 1992 оны үндсэн хуулиас болсон мэт дүгнэх, гучин жилийн алдааг засах хувьсгал хийнэ гэж ярих нь тун гэнэн хандлага. Хувьсгалыг хүссэн цагтаа хийгээд байж болдог зүйл биш тул энэ үгэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг бас хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Ертөнцийн мухарт мартагдан хоцрогдсон Монголд ардын гэх энэ хувьсгал муугийн хажуугаар бас сайныг бас дэлгэрүүлсний нэг нь монгол үндэстнийг буй болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн, монгол хэлний онцлогт хуучин бичгээс илүү сайн зохицсон шинэ бичиг юм. Гэтэл шинэ бичгийг зөвлөлтийн гэж ад үзэх хандлагаар хуучин бичгээр төрийн хэргийг дотооддоо хөтлөх тухай ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан батлуулсан хууль хэрэгжих боломжгүй, хэрэгжлээ гэхэд том ухралтыг авчрах тул уг хэргийг шинэ бичгээр хөтлөх заалтыг Үндсэн хуульд оруулбал зохино. Цаашилбал шүүхийг засаг захиргааны хуваарийн дагуу биш, тойргийн журмаар уян хатан байгуулах нь илүү зохистой. Голлон анхаарах асуудлын заримыг дээр нэгэнт өгүүлсэн тул үүгээр хариултаа дуусган, эцэст нь нэгэн зарчмыг онцлон тэмдэглэе.

Бидний дотор олон эрхэм өөрийн байр суурийг илүү үндэслэлтэйг харуулахын тулд Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимидийн нэрийг эш татаж харагддаг. Би ч гэсэн хүйтэн дайны сүйрлийн цагт Монголд азаар тохиосон энэ алдарт хуульчийн хуулийг удирдлага болгох буюу “даргын үгээр биш, хуулийн дагуу ажил хэргээ явуулах”-ыг "Монгол тулгатны зуун эрхэм"-ээр онцлон захисныг эш татъя. Тогтолцооны авлига руу гулсан орсон том шалтгааны нэг нь Үндсэн хуулийн энэ зарчим цалгардсантай бас холбоотой

Онцлох нийтлэлүүд