Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй
Цаг үе
2020.07.03 09:07

Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн нийтийн өмчийг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эзэмшүүлж болох заалтыг яаралтай өөрчлөх шаардлагатай


Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хятадын худалдааны томоохон сүлжээ болох Алибаба цахим сайтаар Монгол Улсын газар нутгаас хэсэгчлэн зарж байгаа зар сошиал хуудсаар явж эхэллээ. Энэ ямар учиртай зар гэж харж байна?

-Юуны түрүүнд үнэн бодитой эсэхийг нь шалгах хэрэгтэй. Хэрэв үнэн бол тун ноцтой асуудал шүү. Газар, ард түмэн хоёр төр улсын үндэс. Би хувьдаа төрөөс газар олголт, ашиглалтын байдалд бүхэлд нь хяналт шалгалт хийх цаг нь болсон гэж боддог.

Улсын Их Хурлаас энэ чиглэлээр Хянан шалгах түр хороо байгуулж ажиллуулах боломж ч хуулиар нээгдсэн байгаа.

-Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалтад төрийн, нийтийн гэж томьёолж оруулснаас болж манай улсын газар нутгаас хэсэгчлэн зарж байгаа гэх зүйл яригдаж байгаа. Үүнд та хариулт өгөөч?

-Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар “бүх ард түмний өмч” болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ байдал Үндсэн хуулийн уг заалтаас болсон гэхээсээ илүү газар олголт, ашиглалт манайд ямар замбараагүй байгааг л харуулж байна. Уул нь газар ард түмний мэдэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчимтай. Харамсалтай нь энэ зарчим амьдрал дээр бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Таны хэлсэнчлэн Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад бүх газар төрийн өмч юм. Энэ дашрамд хэлэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.4-т заасан төрийн нийтийн өмчийг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эзэмшүүлж болох заалтыг яаралтай Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна.

-Дээрх заалтыг хүмүүст илүү ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй юү?

-Манайд төрийн өмчийг хуулиар төрийн өөрийн болон нийтийн зориулалттай өмч хэмээн ангилж ирсэн. Төрийн өөрийн өмч гэдэг нь төрийн албанд өдөр тутам хэрэглэгдэж байдаг байшин барилга, тавилга, тоног төхөөрөмж, машин тэрэг гэх мэт эд хөрөнгийг ойлгоно. Харин төрийн нийтийн өмч гэдэг нь газар, ой, усны нөөц, ан амьтан гэх мэт нийтийн зориулалтаар ашигладаг, бүх ард түмний өмч болох зүйлсийг хэлдэг. Ард түмнийг төлөөлж төр өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж байна гэж ойлгож болно.

-Гадаадын иргэн манай улсад газар өмчлөх хууль, эрхзүйн орчин бий юү?

-Байхгүй. Үндсэн хуулиар хатуу хориглосон. Үндсэн хуулийн 6.5-д заасны дагуу гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн газрыг хуульд заасан болзол, журмын дагуу ашиглаж л болно. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн газрыг өмчлөх буюу чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхгүй. Зөвхөн хуульд заасан болзол, журмын дагуу буюу Газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн хувийн гэр, орон сууц, хашааны зориулалтаар 0,05 га, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газрыг таван жил хүртэл хугацаагаар ашиглаж болно.

-Монгол Улсын иргэн газраа ингэж зарж болох уу?

-Болохгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх харилцаа зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдах хуультай. Өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд худалдахыг мөн адил хуулиар хориглодог.


Онцлох нийтлэлүүд