ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.05.30 11:05

Д.Нямхүү: Нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ

Д.Нямхүү: Турк иргэнээс коронавирус илэрч, халдвартай иргэдийн тоо ...

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "COVID-19"-ын шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр "Тавдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 47 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Мөн нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад дараагийн ажиглалт руу шилжиж байгаа сайхан мэдээтэй байна.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 179, эдгэрсэн 44 боллоо. Эмчилгээнд байгаа 135 иргэний 125 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 165 хүн байгаа" гэв.

Онцлох нийтлэлүүд