Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
Соёл урлаг
2021.07.12 03:07

Д.Отгонбаяр: Анх биднийг урт үс, уранхай жинстэй тайзан дээр гарахад үзэгчид хөөж байлаа


"Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярын 2013 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс сонирхуулж байна. Тухайн жил “Хурд” хамтлагийн 20 жилийн ой тохиож байсан билээ. Өдгөө гитарчин Д.Отгонбаяр “The Voice” шоуны эрхэм шүүгч төдийгүй рок попынхны ертөнцөд өнгийг тод бичиж олон ч залуучуудыг дасгалжуулж урлагт хөл тавихад нь чиглүүлж байгаа билээ.

-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ жил ойгоо тохиолдуулж олон ч тоглолт хийлээ шүү?

-Баярлалаа. Монголын урлагийн 20 жилийн түүхийг "Хурд" хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус 2013 оныг дуустал төсөл боловсруулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гуравдугаар сард эмэгтэйчүүддээ зориулж "Март-8", цэргийн баяраар эрчүүддээ зориулж "Цэргийн бодол" зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тоглолтуудаа биднийг сонсдог, сонс­соор ирсэн үнэнч фенүүд­дээ зориулж үнэ төлбөргүйгээр тоглосон. Мөн саяхан Өвөр Монгол, Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад аялан тоглолтоо хийж орон нутгийн фенүүдтэйгээ уулзаад ирлээ. Харин энэ удаагийн тоглолт бол жинхэнэ тэсрэлт байх болно.

-Яг ямар тэсрэлт байх бол. Уншигчдад сонирхуулаач?

-Монголын ард түмэн мэдэх байх. Манай хамтлагийнхан их даруухан. Хийх ёстой уран бүтээлээ л хийхээс биш тэглээ, ингэлээ гээд шуугиан тариад, гайхуулаад байсан юмгүй. 10, 15 жилийн ойн тоглолтоо ч тэр даруухан хийж байсан. Харин 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн өмнө дөнгөж 18, 19 настай байсан хөвгүүд өнөөдөр нас биед хүрцгээж, том боллоо шүү дээ. Үүнтэй адил уран бүтээлийн сан ч мөн арвижсан байна. Тиймээс энэ удаа тоглолтдоо яахын аргагүй хүч өгч, их хариуцлагатай хандаж байгаа.

-"Хурд" гэдэг хамтлаг 20 жилийн өмнө хэрхэн урлагт хөл тавьж байснаа дурсахгүй юу. Одоогийн өндөрлөгөөс эргээд харахад бас л сонин байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Эргээд бодоход их сайхан мэдрэмж төрдөг. Урлагийн тайзаа орхил­гүй, банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна."Хурд" хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй, ухралтгүйгээр уран бүтээлээ туурвиж ирсэн байна. Анх манай хамтлагийнхныг уранхай жинстэй, урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл гайхаж бүр "Тайзнаас зайл" гэж хөөж байлаа. Аргагүй ш дээ хүзүү, хоолойн­доо бөөн төмөр зүүгээд өөрс­дийгөө рокууд гээд нэрлэчихсэн хүмүүсийг тухайн үеийн нийгэм хүлээж авахад хүнд байлгүй яахав. Бид нар тайзан дээр гараад өөдөөс янз бүрийн хог шидэж байхад л "Дөрвөн хөлтэй болж төрсөн хөх чоно миний буруу юу..." гээд л дуугаа дуулж байсан. Залуу хүмүүс их зоригтой байж. "Хурд" гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг байсан. Үнэхээр тэр хүсэл мөрөөдөлдөө бид хүрч чадсандаа баяртайбайна. Одоо "Хурд" хамтлаг өөрийн гэсэн орон зай, үнэнч фентэй болсон байгааг харах, мэдрэх сайхан санагддаг шүү.

-Мэдээж өнгөрсөн хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг болохын тулд амаргүй байсан байх. Нийгмийн өөрчлөлтөөс авахуулаад л?

-Тухайн үед "Хөх чоно" дууг дуулаад гарчирэхэд жаахан урлаг ойлгодог, урлагийн мэдрэмжтэй нэг хэсэг нь үнэхээр энэ хамтлаг өөрчлөлт, шинэчлэл авчирч байна гэж хардаг байсан. Харин үлдсэн хэсэг нь хийх юм аа олж ядсан орцны хэдэн гитарчид гэдэг нүдээр хардаг байлаа. Яагаад гэхээр 1990-өөд онд хөлтэй болгон Эрээнээс бараа зөөж, Орос руу гаргаж, тарваганы арьс хил давуулж байсан цаг. Урлагийн томчууд хүртэл амьдралын эрхээр ганзагын наймаанд орж байсан байхгүй юу. Яг энэ үед манай хамтлагийнхан хэн нь ч ганзагын наймаа хийж, компанийн захирал болно гэж явалгүй банзан гитартаа үнэнч үлдэж чадсан юм. Бид өнөөгийн ирээдүйгээ үнэхээр харж чадсан хэрэг. Шантрах үе байсан хэдий ч хэзээ ч тайзаа орхиж, гитараа зарж иднэ гэсэн бодол төрж байгаагүй юм шүү.

Онцлох нийтлэлүүд