Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
Цаг үе
2014.06.27 10:06

Д.Сосорбарам: Надад багахан төсөв өгсөн ч Монгол төрийн наадам омогшмоор сайхан болно

Үндэсний их баяр наад­мын нээлт, төрийн их ёсло­л хүндэтгэлийн тоглолтын ерөнхий най­руулагч, Монгол Улсын төрийн шагналт, гавь­яат жүжигчин Д.Сосор­барам­тай уулзаж ярилцлаа.

-Үндэсний их баяр наад­мын нээлт болоод төрийн хүн­дэт­гэлийн ёслолын ерөн­хий найруулагчаар та ажил­лах юм байна. Та өмнө нь хэд хэдэн удаа төрийн энэ их ёслол хүндэтгэлийн баярыг найруулсан байх аа?

-Наадмын ерөнхий най­руу­лагчаар хоёр дахь удаа­гаа ажиллах гэж байна. Өмнө нь төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, хөгжмийн зохиолч, “On &  of”-ын Ононбат хоёрын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнгөрөгч жилийн наадмыг өөрийнхөө багийнхантай, шавь нартайгаа хийсэн. Энэ жилийн Төв цэн­гэл­­дэх хүрээлэнгийн ёслолын ажиллагаа, төрийн хүндэтгэлийн уран бүтээлийн цэнгүүн хоёрыг ерөнхий най­руу­лагчаар зангидаж ажиллах болсон. Ноднин надтай хамт ажилласан багийнхан, авьяастай уран бүтээлчид ажиллана. Тайз болоод төв цэнгэлдэхийн уран бүтээлийг найруулан дэглэхээр соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Д.Баярбаатар, Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн” дээд шагналт бүжиг дэглээч Энх­гэрэл хоёр ажиллах боллоо. Би энэ хоёрт энэ жил илүү итгэл хүлээлгэж “Бүжиг дэглэхээс гадна найруулагчаар ажилла. Та нарын найруулгын галбирыг харж өөрийнхөө санаа оноог нэмнэ” гэсэн болохоор хүүх­дүүд маань урамтай ажиллаж байгаа. Ажил маань харин түрүү жилийнхээсээ овоо өмнө эхэлчихлээ. Ноднин Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд бол­сон. Тиймээс бидний бэлтгэл үндсэндээ долдугаар сарын 2-ны өдрөөс эхэлж байсан. Төв цэнгэлдэхийн нээлтийн ажиллагааг тав хоног дотор найруулж, гурван мянга орчим хүн оролцсон. Энэ жил нээлтийн ажиллагаанд таван мянга гаруй хүн оролцоно.

-Энэ жилийн баяр наад­мын нээлтэд урлагийн ямар төрлийг гол болгон най­руу­лан барих бодолтой байна?

-Сонгодог, үндэсний гэсэн Монголд үүсэн хөгжиж байгаа урлагийн бүхий л төрөл орол­цоно. Ер нь цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн ёслолыг олон хүмүүсээр дүүр­гэх­гүй бол горьгүй байдаг. Тиймээс Батлан хамгаалах яамтайгаа хамтарч ажиллаж байгаа. Ноднин ч хамтран ажилласан. 

Батлан хамгаалах яамнаас дэлхийд Монголын нэрийг гаргаж байгаа мянган хүнээ надад өгч байгаа. Ямар мянган хүнийг нь би хэлэхгүй. Наадмын өдөр үзэцгээг. Цэргийн сүрт жагсаалд дээд байр эзэлсэн багуудаа өгч байгаа. Мэдээж, төрийн есөн хөхөлт цагаан тугаа залах ёслол болно. Нууцаа би тэр бүр дэлгэхийг хүсэхгүй байна. Харин нэг зүйлийг ард түмэндээ дэлгэх учиртай гэж бодож байна.

-Таны дэлгэхийг хүсэж байгаа тэр зүйл чинь юу билээ?

-Ноднин наадмын соёл урлагийн үйл ажиллагаанд нэг тэрбум төгрөг зарцуулсан гэж зарласан. Тэрбум төгрөгөөр дэндүү аятайхан наадам хийж болно. Харамсалтай нь нэг тэрбум төгрөг зарцуу­лаагүй л дээ. Энэ жил 900 сая төгрөг зарцуулна гээд зар­лачихлаа. Энэ чинь Чингис хааны талбай, Хүй долоон худагт болох урлаг соёлын тоглолтуудын нийт зардал ороод тэр. Миний багийнханд Төв цэнгэлдэхийн нээлтийн үйл ажиллагаанд 250 сая төгрөг, Соёлын төв өргөөнд болох төрийн хүндэтгэлийн тоглолтод 50 сая төгрөг л төсөвлөсөн байгаа. Үүнийг олон түмэн наадамчдадаа зориудаар зарлахгүй бол “Сосорбарам гэдэг хүн тэрбум төг­рөгөөр наадам хийсэн нэртэй зулаад байна” гэж ойлгож магадгүй юм. Таван мянган хүн цэнгэлдэхэд, мянга гаруй уран бүтээлчид тайзан дээр ажиллана. Энэ жилийн тайзны уран бүтээлийн нэг онцлог нь 21 эмэгтэй уртын дууч, 21 эрэгтэй хөөмийч, арав гаруй товшуур хөгжимчин оролцохоос гадна 33 биелээч урьд өмнө бүжиглэж байгаагүй их хурдтайгаар биелнэ. Эвэр бүрээ, цордон, бишгүүр зэрэг жаран хүний бүрэлдэхүүнтэй Монголын жинхэнэ үндэсний их үлээвэр найрал хөгжим тоглоно. Үүнийг би шинээр бий болгож анх удаа тавьж байгаа юм. Цаашдаа Монгол үндэстний төрийн их найрал хөгжмийн эх үндэс энэ болно. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Соронзонболдын судалгаа ч их нэмэр болж байна. Төрийн их найрал хөгжим 500-800 хүний бүрэл­дэ­хүүнтэй байсан гэдэг. Энэ наадмын уран сайхны удир­дагчаар “Хөсөгтөн” хамт­ла­гийн хөөмийч Ариука буюу Ариунболд, туслах най­руу­лаг­чаар Божо, миний туслах найруулагчаар Жавхлантөгс гэсэн авьяаслаг залуус ажиллаж байна. Би эд нартаа “Өөрсдийн шавь нараа бэл­дээд ажилла” гэж итгэл үзүүлж байгаа. Энэ жилийн наадам сайхан болно. Монгол хүн бүхэн монголоороо бахадтал “Босоо заяатай Монгол” гэсэн цогц ёслол хүндэтгэл байх болно гэж би ам бардам хэлж чадна.

-Оролцох уран бүтээлч­дийг сонгох тал дээр бэрх­шээл гарч байна уу?

-Онцгойлж хэлэхэд АНУ, Японд урилгаар ажиллах гэрээтэй, дэлхийд нэртэй балетчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Алтанхуяг маань “Ах аа, би “Алтан бур­хан” гэдэг бүжгээ төрийнхөө наадамд бүжиглэж болох уу” гэж саналаа ирүүлсэн. Болохуугаар барахав дээ, би үнэн зүрхнээсээ баярлаж хүлээж авсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Баатаржав гэж манай урдаа барьдаг алдартай удирдаач байлаа. Бурхан болооч найз маань “Миний хүүгийн найрал хөгжим удирдахыг чи хараасай, уран бүтээлдээ оруулаасай” гэж хүсдэг байсан. Найзынхаа хүсэлтийг амьдад нь биелүү­лээгүй ч энэ жил хүүг нь урьж байгаа. Дэлхийн шилдэг арван удирдаачид багтсан Баатаржавын Энхбаатар гэж мундаг хүү бий шүү дээ. Долдугаар сарын 2-нд ирнэ гэсэн. 

Тэр хүүг би урьд нь харж байгаагүй л дээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Хангал, Нацагдорж нарын шилдэг бүтээлүүдийг удирдаж тог­луулна. Удирдаачдаас Бүтэн­баяр, ҮДБЭЧ-ын удир­даач Ганбат, “Баян Монгол” чуул­гын дагшаа найрал хөгж­мийн удирдаач Нямдорж нарын сэтгэлтэй, сэтгэлгээтэй удирдаач нартай хамтран ажиллана.

-Таны удирдлагад урлаг соёл, олон нийтийн олон байгууллага хамтран ажиллах уу?

-Улсын филармони, ДБЭТ, ҮДБЭЧ, ҮДЭТ зэрэг манай улсын мэргэжлийн урлагийн байгууллагуудаас гадна Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас орон нутгийн бүжигчдээ оролцуулахаар болоод байна. Тэрчлэн олимпод ордог цэнгээнт бүжгийн төрлийн 500 гаруй бүжигчид оролцоно. Тиймээс миний багцад байгаа 300 сая төгрөгийн төсвөө мөчиг тачигхан л хүргэнэ дээ. Өөр яалтай билээ.

-Ноднингийнхоос энэ жилийн наадамд зарцуулах таны богцон дахь мөнгө тийм ч их өсөөгүй юм байна. Та болохоор бараг хоёр дахин олон хүн хүчээр наад­мыг “зодох” гээд байна шүү дээ. Гэтэл өнгөрөгч нэг жилийн хугацаанд аливаа зүйлийн үнэ хэд дахин нэмэгд­сэн байгаа. Яаж болгоно гэж бодож байна. Уран бүтээлчдийн үнэ ханш эсвэл навс уначихсан юм уу?

-Уран бүтээлчдийн үнэ цэнэ гэдэг мөнхөд гайхамшигтай байсаар байх болно. Ер нь би уран бүтээлчдийн авьяасыг өндөр үнэлэх гэж оролддог. Омог бардам хэлэхэд ямар ч найруулагчдаас миний бүтээл орсон уран бүтээлчид нэлээд дөнгүүр үнэлгээ авдаг. Гэхдээ миний багцад 900 сая төгрөг байгаа гэж бодоод байвал үнэхээр хэцүү. Тэгж сонссон манай зарим нэг хамтлаг, дуучид “Нэг дуугаа зургаан сая төгрөгөөр дуулна” ч гэх шиг том том үнэ ханш хэлж байна лээ. Тэгж тооцвол миний биш төрийн бяд хүрэхгүй. Хэрвээ миний хувийн тоглолт байсан бол энд тэндхийн дүү нараасаа мөнгө цуглуулж байгаад хэлснийг нь өгч болно. Монгол төрийн наадам учраас төр л санхүүжүүлэх учиртай биз дээ. Тийм учраас энэ жилийн уран бүтээлчид тодорхой хөөрхөн урамшил шагнал авах нь авна, гэхдээ хуучин шиг өгч чадахгүй нээ гэдгийг би эртхэн дуулгахгүй бол горьгүй. Миний багц бол ердөө 300 сая төгрөг. Таван зуун сая төгрөгийг гэхэд Чингис хааны талбайд болох шөнийн цэнгүүнд зарцуулж байгаа юм билээ. Нэг зуун сая төгрөг нь бодвол Хүй долоон худаг руугаа явах байх л даа.

-Уран бүтээлчдийн хув­цас хунар гэхэд ноднингийнхийгоо ашиглаж болохгүй юу?

-Энэ жил шинээр бас хувцас хунар шинээр хийх нь. Ноднин 999 хүний хувцас хийж байсан. Санаанд орж байгаагаар монгол цэргийн хувцас хунар байна. Богд хаант Монгол Улсын үеийн мянга гаруй туг далбаа гээд зөндөө зүйл байна. Тэр бүх эд зүйлсийг БХЯ-ны харьяа Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын мэдэлд өгсөн. Тэрийг чинь янз бүрийн үйл ажиллагаанд улсын нэрийн өмнөөс ашигласаар байгаа. Миний нэг бодол бол уран бүтээлчдэд өөрсөнд нь өгөөжтэй хувцасхийлгэх юм.

-Танаас Монгол наадмын ерөнхий дэглээчийн чинь хувьд нэг зүйл асууя гэж бодлоо л доо. Сүүлийн жилүүдийн наадмын нээлт, хүндэтгэлийн ёслол, урлагийн тоглолтыг хараад байхад Баруун Монгол чиг­лэ­лийн хөөмий, товшуур, бий бийлээ зэрэг урлагийн төрлүүд зонхилоод байх шиг. Гэтэл хөөрөлдөж суугаа та бид хоёроос өгсүүлээд монголчуудын дийлэнх нь халх монгол гэсэн тодор­хойлолтод багтдаг. Төр барьж байгаа эрхмүүд арай өөрийн ястныхаа урла­гийг сурталчлах гээд найруулагчдыг шахдаг юм биш биз. Ноднингийн наадмын нээлтээр “Харанга” хамтлагийн гавьяат дуу­чин Х.Лхагвасүрэнг “Ар хал­хынхаа дэнж дээр торгоор уралдсан наадам” гэж “Толин хул”-аа дуулахад цэнгэлдэх даяар түрхрэн дэмжиж байсан даа?

-Хүмүүс нарийн анзаарах­гүй байна. Ноднин манай монгол туургатны торгууд, хотон, буриад гээд бүх ястан, үндэстний бүжиг биелгээнүүд тус тусдаа араншин гаргаж ороод жаргасан байгаа. Энэ жил арай ондоо төрхтэй явна. Сонгодог, үндэсний, орчин үеийн, цэнгээнт гэсэн тэр олон төрхийг наадмын талбайд л хараг. Түрүүлээд ярьчихвал монголчууд наадам үзэхээ больчихно шүү дээ. (инээв.сур)

-Наадам үзэх гэснээс монголчууд маань зурагтаа ширтсэн шиг нааддаг болчихсон шүү дээ?

-Зурагт араажавынхан наа­дам эхэлсэн өглөө цэнгэл­дэхэд шууд яваад оччихдог. Найруулагчийн тавьсан шийдлийг ганцхан өнцгөөс үзүүлдэг учраас суваг бүхэн хоорондоо ялгарахгүй нэг л зүйл үзүүлээд байдаг нь үзэгчдийг залхаадаг. Тиймээс намайг наадмын ёслолыг найруулж байх үед зурагтын найруулагчид маань эртхэн үйл ажиллагаатай танилцаад өөрсдийн зураг авах шийдлээ олчих хэрэгтэй. Ямар ч цэнгэлдэхэд болж байгаа сайхан үйл явдлыг хажуугаас нь харуулах утгагүй байдаг. Уг нь цэнгэлдэхийн дээрээс ч юм уу, сонирхолтой шийдлээс үзүүлэх хэрэгтэй л дээ. Хүнээсээ олон зурагт араажав байгаа мөртлөө нэг л янзын юм үзүүлнэ гэдэг гунигтай. Тиймээс “Өдрийн сонин”-оороо дамжуулаад телевизийн найруулагчдад хаанаас нь зургаа авбал юу нь сайхан харагдах вэ гэдгийг би заагаад өгч чадна шүү гэж хэлье дээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд