Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг маргааш болно DNN.mn Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт боллоо DNN.mn Баяр наадмын үеэр 243 улсын байцаагч хяналт шалгалт хийнэ DNN.mn Монголын шатарчид Дэлхийн шатрын олимпиадад оролцоно DNN.mn Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан DNN.mn ЧУУЛГАН: Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй DNN.mn Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn Орон нутгаас Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг 2027 хүртэл зогсоох саналаа буцаан татжээ DNN.mn АНУ руу шууд нислэгтэй болох албан ёсны хэлэлцээ эхэллээ DNN.mn Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг маргааш болно DNN.mn Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт боллоо DNN.mn Баяр наадмын үеэр 243 улсын байцаагч хяналт шалгалт хийнэ DNN.mn Монголын шатарчид Дэлхийн шатрын олимпиадад оролцоно DNN.mn Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан DNN.mn ЧУУЛГАН: Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй DNN.mn Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn Орон нутгаас Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг 2027 хүртэл зогсоох саналаа буцаан татжээ DNN.mn АНУ руу шууд нислэгтэй болох албан ёсны хэлэлцээ эхэллээ DNN.mn
Нийгэм
2022.06.23 04:06

Европын мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс зочноор оролцоно DNN.mn


Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “SOMMET DE L’ELEVAGE” энэ оны 10 дугаар сард Франц улсад болох гэж байна. Олон улсын энэ нэр хүндтэй уг үзэсгэлэнд Монгол Улс анх удаа хүндэт зочноор оролцохоор болжээ. Үүнтэй холбогдуулан тус үзэсгэлэнгийн удирдах зөвлөлийн багийн гишүүд, зохион байгуулагчдын төлөөлөл манай улсад ирээд байна. Тус баг мал аж ахуйн салбарт хамтран ажиллах Монгол-Францын бизнес уулзалтыг зохион байгуулахаар болов. ХХААХҮЯ-нд болох тус уулзалтаар мал аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах талаар хэлэлцэх юм.


Манай улс сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбарт бүтээгдэхүүн, түүхий эд, үйлдвэрлэлийн чанар болон таваарлаг байдлыг сайжруулахад анхаарч мах-сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг хөгжүүлж байна. Энэ үүднээс мал аж ахуйн салбарт сайжруулагчаар ашиглаж буй цэвэр үүлдрийн мах, сүү, сүү-мах, мах-ноосны чиглэлийн сайн үүлдрийн шилмэл малыг Франц улсаас авч байгаа юм. Энэхүү үйл ажиллагааг Засгийн газрын шугамаар болон мөн манай хувийн хэвшлийн зүгээс ч явуулж, импортоор шилмэл үүлдрийн мал оруулж ирж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол Улс Европын мал аж ахуйн хамгийн том “SOMMET DE L’ELEVAGE” үзэсгэлэн хуладаанд оролцох саналыг олон жил тавьж ирсний дүнд энэ удаа дээрх үзэсгэлэнд "Хүндэт зочин орон"-оор оролцох эрхийг аваад байна.

Олон улсын уг үзэсгэлэнд оролцохын өмнө болж буй Монгол-Францын бизнес уулзалтаар Францын цэвэр үүлдрийн малын импортыг нэмэгдүүлэх, энэ талын тээврийн зардал, малын үнийг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм. Уулзалт нь хоёр талын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид нэг ширээний ард сууж ярилцах гэж буйгаар онцлогтой.


Тодруулга: Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “SOMMET DE L’ELEVAGE” нь жил бүрийн 10 дугаар сард Франц улсад болдог, жил бүр 30-аад орны 1500 оролцогч, 100 мянган зочин ирдэг, махны үхрийн үүлдрийн дэлхийн шилдэгүүд болон сүүний үхэр, хонь болон адууны үндэсний шилмэл үүлдрүүдийг танилцуулж, олон улсын мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, генетикийн ололт амжилтыг харуулдаг шилдэг үзэсгэлэн худалдаа аж. Энэ удаагийн үзэсгэлэн-худалдаа Францын төв хэсэгт орших Клэрмон-Ферран хотод энэ оны 10 дугаар сарын 4-7-нд зохиогдох юм.


Онцлох нийтлэлүүд