Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Нийгэм
2021.10.15 07:10

Евро, Азийн форумаар эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг хэлэлцэв

Евро-Азийн эмэгтэйчүүдийн III форумд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахимаар оролцлоо.

ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлөөс 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг Евро-Азийн эмэгтэйчүүдийн форум нь дэлхийн бүх тивээс эмэгтэй удирдагчдыг нэгтгэдэг олон улсын арга хэмжээ юм.

Энэхүү форумаар өнөөгийн нийгэм, эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, улс төрийн оролцоо, тэдэнд тулгарч буй бэрхшээлүүд, асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар хэлэлцдэг.

Энэ жил аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо болсон Евро-Азийн эмэгтэйчүүдийн III форумд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Нийгмийн өөрчлөлт 2030: хүртээмжтэй тогтвортой хөгжилд хүрэх эмэгтэйчүүдийн эрхэм зорилго" сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцов.

Тэрбээр олон улсын хүний эрхийн суурь зарчим, стандартуудыг хангах, ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг устгах, эхчүүд, эмэгтэйчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүйсийн тэгш эрхийг хангах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээллийг хүргэлээ.

Онцлох нийтлэлүүд