Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ АҮТ: Улаанбаатараас Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсооно Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан цахимаар ажиллах зохицуулалт нэмжээ АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ АҮТ: Улаанбаатараас Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсооно Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан цахимаар ажиллах зохицуулалт нэмжээ АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив
Улс төр
2014.09.04 01:09

Ерөнхийлөгч Путин айлчлалаа ингэж дүгнэжээ

-Дүгнэвэл, тээвэр, металлург, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар нилээн тодорхой ярилаа. Цаасан дээр хараахан буугаагүй тодорхой төлөвлөгөө ч байгаа. Ойрын үед бид энэ ажлыг дуусгана-

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өчигдөр /2014.09.03/ ажлын айлчлал хийгээд буцсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийг нь дагалдан явсан Оросын сэтгүүлчдийн асуултад хариулсаныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаснаа тавьжээ. Энэхүү асуулт, хариултыг хүлээн авна уу.

-Бид Монголд байна, тиймээс айлчлалын үр дүнгийн талаар асуумаар байна. Энэ айлчлал худалдаа-эдийн засгийн харилцаа саарч байгааг зогсоож чадах болов уу?

-Хэдийгээр энэ айлчлал Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулагдсан ч гэсэн бид өнөөдөр худалдаа-эдийн засгийн харилцааны талаар их ярилаа. Халх голын ялалт бол бидний хамтдаа тэмдэглэх үйл явдал. Гэсэн энэ уулзалтыг далимдуулан хоёр орны харилцааны асуудлуудаар ярилцах боломжийг ашиглахгүй байж болохгүй. Манай яамдууд, агентлагууд, компаниуд өөр өөрсдийн чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар сайн ажилласан гэдгийг би айлчлалын явцад хэлсэн. Тухайлбал, тээврийн асуудал. Монголын хувьд ч, бидний хувьд энэ улсын транзит тээврийн боломжийг нэмэгдүүлэх тун чухал ач холбогдолтой. Монгол бол Орос-Хятадын дунд оршдог. Орос-Хятад хоёр бол худалдааны том түншүүд. Худалдааны эргэлт 67 тэрбумаар тоолошдож байна, энэ онд 65-67 тэрбум болон нэмэгдэх төлөв харагдаж байна. Тиймээс Монголын транзит тээврийн нөөц боломжийг өнөөдрийн байгаагаас илүү ашиглах шаардлагатай. Бүүр Зөвлөлтийн үеэс бид металлургийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

Гэсэн ч асуудал байна. Орос-Монголын худалдааны баланс алдагдалтай байна. Монголоос Орос руу нийлүүлэх хүнсний барааны хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд бид ажиллаж байна, гэхдээ үүнийг хийхийг түншүүд маань гуйсан тохиолдолд. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг оруулахад тодорхой хязгаарлалт тавигдсан байгаа. ОХУ-ын Засгийн газар энэ хязгаарлалтыг цуцлах талаар ажиллахаар тохиролцлоо, ялангуяа мах нийлүүлэх квотын талаар.

Дүгнэвэл, тээвэр, металлург, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар нилээн тодорхой ярилаа. Цаасан дээр хараахан буугаагүй тодорхой төлөвлөгөө ч байгаа. Ойрын үед бид энэ ажлыг дуусгана.

Хөрөнгө оруулалт хийгдэж байгаа, гэхдээ энэ нь хангалтгүй гэдэг ойлгомжтой. Хөрөнгө оруулалт бол бидний хамтын ажиллагааны бас нэг чиглэл. Нааштай ирээдүйн төлөв байгаа.

Өнөөдрийн ажлын үр дүндээ би сэтгэл хангалуун байна.

-Владимир Владимирович та өнөөдөр ноён Порошенкотой ярьсан. Эхлээд Украины тал гал зогсоох тухай тохиролцлоо гэж мэдэгдсэн. Гэсэн ч үүссэн нөхцөл байдлыг зохицуулах алхмуудын талаар л ярьсан, яагаад гэвэл Оросын тал энд оролцогч тал биш гэсэн тайлбар араас нь дагалдсан. Ямар алхмуудын талаар ярьсан талаар хэлэхгүй юу?

-Тийм ээ, өнөөдөр өглөө үнэхээр Ерөнхийлөгч Порошенкотой утсаар ярьсан Дипломатуудын ярьдгаар үүссэн нөхцөл байдлыг зохицуулах тал дээр бидний байр суурь их ойролцоо байгаа над санагдсан. Благовещенскээс Улаанбаатар руу нисэх зуур юу хийх, яах талаар зарим нэг санаанууд орж ирсэн. Хэрвээ та бүхэнд сонирхолтой бол та бүхэнд танилцуулж болох юм.

Украины зүүн өмнөд хэсэгт үүсээд байгаа нөхцөл байдлыг намжааж, цус урсгахыг зогсоохын тулд, сөргөлдөгч талууд нэн даруй зөвшилцөж, улмаар дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд,

-Нэгдүгээрт, Украины зүүн өмнөд хэсгийн Донецк, Луганск чиглэлд зэвсэгт хүчний болон зэвсэглэсэн бүлэглэлийн идэвхтэй дайралтыг зогсоох,

-Хоёрдугаарт, Украины цэргийн хэсгүүдийг тодорхой зайд холдуулах, ингэснээр суурин газруудыг буудах боложмийг үгүй болгох,

-Гуравдугаарт, Гал зогсоох ажиллагааг олон улсын бүрэн хэмжээний, бодит хяналтан дор хийх,

-Дөрөвдүгээрт, сөргөлдөөнтэй байгаа хэсэгт орших суурин газар_ энгийн иргэдийн эсрэг гал хэрэглэхгүй байх,

-Тавдугаарт, ямар ч нөхцөл болзолгүйгээр хүч хэрэглэн хорионд байглгаж байгаа хүмүүсийг солилцох,

-Зургадугаарт, Донбасс, Донецк, Луганск мужуудын хот, суурин газруудад дүрвэгсэд чөлөөтэй шилжиж болох, мөн хүмүүнлэгийн тусламжийн ачааг хүргэх коридор нээх,

Эцэст нь , долдугаарт, Донбассын эвдэрч сүйдсэн суурин газруудад сэргээн болсголтын ажил хийх багуудыг оруулах боломжийг бүрдүүлж, тухайн хот, суурин газрын дэд бүтцийг сэргээн өвөлд бэлдэхэд тусламж үзүүлэх шаардлагатай байна.

Киев болон Украины зүүн өмнөд хэсгийн эрх баригчид есдүгээр сарын 5-нд товлогдоод байгаа уулзалтаар эцэслэн тохиролцож болно гэж бодож байна. Миний энэ мэдэгдэл, хэлсэн зүйлс маань Ерөнхийлөгч Порошенкотой ярьсан ярианаас үүдэлтэй гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Украины удирдлага тус нутгийн зүүн өмнөд хэсэгт үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулахад ажиглагдаж байгаа нааштай өөрчлөлтийг дэмжиж, тэнд амьдарч байгаа иргэдийн эрхийг хангана гэдэгт би их найдаж байгаа.

Өөр нэмж хэлэх зүйл алга даа. Баярлалаа.

 

Онцлох нийтлэлүүд