Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хятадын удирдагч Си Жиньпин өвдсөн үү? DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn Хятадын удирдагч Си Жиньпин өвдсөн үү? DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn
Онцлох нийтлэл
2014.07.08 02:07

Ерөнхий сайдын шавсанг хүртэж буй нь үнэн үү, худлаа юу

Сүүлийн үед  ийм мэдээлэл шуугьж байна. Ерөнхий сайд сая гаруй монголчуудын дээрээс  бохироо асгаж, Туул голд цутгаж буй талаар “Amjilt.com” сайт  хэд хоногийн өмнө мэдээлсэн харагдсан. Одоо бол үнэнийг мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг  эрх баригчид хүч түрэн хааж буй гэх мэдээллүүд явж байгаа. Монголын сайтын холбооны мэдэгдлээс энэ тухай харж болох юм. Энэ мэдээлэл үнэн үү, худлаа юу гэдгийг бүх хэвлэл мэдээллийнхэн  мэргэжлийн хяналт болон бусад холбогдох байгууллагуудтай хамт очиж, үзэж харж нэг талд нь гаргамаар байна.

Үнэхээр Ерөнхий сайд шавсангаа (төвд дуудлагаараа бол чавсан гэдэг юм байна. Харин монголчууд шавсан гэж хэлээд заншсан аж. Энэ үг нь ариун ус гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ) бидэнд уулгаж байна уу. Дээр үед Богд хаан өөрийгөө бишрэгсдэд шээсээ тараадаг байсан гэдэг. Үүнийг ард түмэн Богдын шавсан хүртэнэ гэж ярьдаг байсан юм. Шавсанг нь хүртсэн хүн өөрийгөө ихэд хувь заяатайд тооцдог байсан юм билээ. Үүн шиг үнэхээр Ерөнхий сайд шавсангаа хүртээж байна уу, эсвэл  үнэн  мэдээлэл хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах маягаар дарамталж байна уу. Бодит мэдээллийг гаргаж тавьсан хэвлэл мэ­дээллийн байгууллагыг хэрэв ингэж дарамталж байгаа бол бүдүүлэг бөгөөд дээрэнгүй хэрэг. Монгол Улсын Ерөнхий сайд хүн ард түмэндээ  өтгөн шингэн  уулгачихаад нойртой хонож чаддаг юм уу. Үүнийг нь мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллага тэгвэл харин гавьяа байгуулсан хэрэг.  Ийм гавьяа байгуулсан байгууллагыг хаах нь битгий хэл тэр хэвлэл мэдээллийн  хэрэгслийг шагнах хэрэгтэй. Ерөнхий сайдыг  огцруулах нь  байтугай  ингэснийх нь төлөө шийтгэх учиртай. 

Нөгөө талаар ийм ёс зүйгүй Ерөнхий сайдын талаар “Amjilt.com” бодитой мэдээлсэн үү, мэдээлэл нь баталгаатай юу. Хэвлэл мэдээллийн байгууллага хүнийг гүтгэсэн бол хаах нь байтугай, шийтгэх  хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага  бусдыг гүтгэх ёсгүй. Бусдыг гүтгэж буй бол энэ нь  хэвлэл мэдээллийн байгууллага биш ээ.

 Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээлэлд нэг сонин байдал бий болоод байна. Сайт болон твиттерчид юу дуртайгаа бичиж мэдээлдэг, ямар ч цензур хаалт гэж тэдэнд байдаггүй. Энэ талаас нь харвал хэвлэл мэдээллийн байгууллага биш  юм шиг. Хэвлэл мэдээллийн байгууллага бол өөрийн гэсэн дүрэмтэй, ёс зүйтэй, бодит байдлыг мэдээлдэг. Мэдээллийг гуйвуулдаггүй, захиалгад автдаггүй. Хамгийн гол нь хийсэн, үзүүлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байгууллага байдаг юм.  Нэг үгээр хэлбэл буух эзэнтэй, буцах мөртэй. Ийм газрыг хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг. Хариуцлага хүлээх болохоороо сайт, твиттерийнхэн Монголын чөлөөт хэвлэлийг хаалаа, боолоо болоод явчихдаг. Ийм хоёрдмол байдал Монголын чөлөөт хэвлэлд хор хохирол учруулж буй.  Чөлөөт хэвлэл ёс зүйгүй байдаг бол устахаас өөр аргагүй болж байна. Чөлөөт хэвлэлийг аврахын тулд уг мэдээллийн үнэн, зөвийг хэдүүлээ очиж магадалъя.

Туул голд бохироо цут­гадаг гэх “Хаан жимс” амралтын газар нь  Улаанбаатараас зүүн зүгт 55 км-т, “Чингэс хааны хөшөөт цогцолбор” буюу Цонжинболдогоос хойш хоёр км зайд Туул голын хөвөөнд, Уу-булан гэдэг газарт бий. Энэ газар дотоодын цэргийн ангийн хамгаалалтад байдаг. Улаанбаатарчуудын ундны усны тэжээлийн муж бөгөөд бохирдож болохгүй, өндөр хамгаалалттай байх учиртай бүс гэдэг.

“Үнэн билэгтэй, худал бо­ломжтой” гэж Богдын тө­лөөлөгч Ард Аюушийн заргыг шүүж буй кинонд гардаг. Түүн шиг ганц нэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл очиж сурвалжлаад нэмэргүй.  Захиалгад автлаа гээд нийгмээрээ шуугина.  Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид тэнд очиж сурвалжлах хэрэгтэй байна. Хэрэв дээрх мэдээлэл худлаа бол Ерөнхий сайдыг өмөөрье. Харин мэдээлэл үнэн бол  хэвлэл мэдээллийн хэрэгслээ хамгаалъя.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ


Онцлох нийтлэлүүд