Улс төр
2015.06.23 11:06

Ерөнхий сайд АНУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 23-27-нд АНУ-д ажлын айлчлал хийх бөгөөд өнөөдөр тус улсыг зорилоо. Тэрээр Вашингтон хотод ажиллах бөгөөд энэ үеэрээ Майкрософт корпорацийн инноваци, бодлогын төвтэй танилцаж, Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, АНУ-ын Сенатын Зэвсэгт хүчний хороны дарга, тус улсын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Конгрессын гишүүд болон бусад албаны хүмүүстэй уулзана.

Мөн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден, Худалдааны сайд Пэнни Притцкэр нартай уулзах юм. Түүнчлэн Вашингтон хотноо энэ сарын 25-нд болох Монгол-Америкийн бизнес форумд оролцож, үг хэлнэ.

Онцлох нийтлэлүүд