Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Mongolian diaspora tech summit” олон улсын чуулган боллоо DNN.mn Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа DNN.mn Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан DNN.mn Наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь DNN.mn Улсын баяр наадамд Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголын 25 бөх барилдах хүсэлтээ өгчээ DNN.mn Монголын 4 марафонч ДАШТ-д оролцоно DNN.mn ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнахаар болжээ DNN.mn Амжилт үзүүлсэн бүх бөхөд энэ сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгоно DNN.mn “Mongolian diaspora tech summit” олон улсын чуулган боллоо DNN.mn Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа DNN.mn Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан DNN.mn Наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь DNN.mn Улсын баяр наадамд Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголын 25 бөх барилдах хүсэлтээ өгчээ DNN.mn Монголын 4 марафонч ДАШТ-д оролцоно DNN.mn ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнахаар болжээ DNN.mn Амжилт үзүүлсэн бүх бөхөд энэ сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгоно DNN.mn
Нийгэм
2021.01.04 09:01

Ерөнхий сайд асан Думаагийн Содном: Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх нь зөв


Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар Ерөнхий сайд асан Думаагийн Содномын саналыг хүргэж байна.


-Монгол Улсын Засгийн газраас цахилгааны төлбөрийг тэглэсэн. Үүнтэй холбогдуулж эрчим хүчний эх үүсвэрийн тухай яригдаж байна. Үүнд та саналаа хэлэхгүй юү?

-Цахилгаан дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гарсантай холбогдож цахилгаан станцуудын хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх олон хувилбарын санал яригдаж байна. Энэ тулгамдсан асуудалд олны анхаарал төвлөрч байгааг олзуурхаж өөрийн саналаа илэрхийлье. Энэ бол миний бичдэг, ярьдаг сэдэв гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Эрчим хүчний одоо ба ирээдүйн хэрэгцээг өөрийн дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлогоор энэ асуудалд хандах хэрэгтэй. Тодорхой төслүүдийн хувьд надад гурван санал байна. Нэгдүгээрт, Сэлэнгэ мөрний цутгалан Эгийн гол, Шүрэнгийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлбэл зөв. Нэгийг нь барьж ашиглаж эхлээд дараа нь хоёр дахийг барих нь олон талын чухал ач холбогдолтой юм. Ингэснээр оргил хэрэгцээтэй цагуудад усан станцын хүчийг ашиглаж дулааны станцуудыг жигд ачаалалтай ажиллуулдаг болоод осол гарах эрсдэл багасна. Мөн оргил үеийн хэрэгцээг хангах горимоор ажиллуулдаг дулааны станцын үйлдвэрлэсэн цахилгааны илүүдлийг гадаадад үнэ төлбөргүй урсгахаа болино. Хамгийн чухал нь цахилгаан эрчим хүчээр ОХУ-аас хамааралгүй болох бөгөөд Шинэ станц барих зардлын ихээхэн хэсгийг импортолж байгаа цахилгааны төлбөрийн хэмнэлтээр нөхнө. ОХУ-д цахилгааны импортоор төлөх өрийн үлдэгдэл зургаан тэрбум төгрөг болоод байгаа гэж саяхан мэдээлж байсан.

-Эгийн голын станц оросуудаас болоод л хойшлоод байгаа та мэдэж байгаа даа?

-Сэлэнгэ мөрөн дээр станц барихыг ОХУ-ын бизнесийнхэн эсэргүүцдэг гэсэн. Байгал нуурын усны түвшин багасна гэсэн шалтгаанаар Сэлэнгэ мөрөнд станц барихад саад хийж байгаа бол байгаль экологийн ч байгаа, эрх зүйн талаар ч зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй. Зөвхөн Монголыг эрхшээл, хамааралдаа байлгах, эдийн засаг бизнесийн ашиг сонирхлын дарамт юм. Ийм бэрхшээл байдаг бол манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрсдийн шугамаар ОХУ-ын төр засгийн удирдагч нарт хандаж саад болохгүй байхыг шийдүүлэх хэрэгтэй. Сэлэнгэ мөрөнд цутгадаг голуудын нэгэн дээр станц барьж усны санг дүүргэх богино хугацаанд Сэлэнгэ мөрний урсацад Байгал нуурын усны түвшинд нөлөөлөх өөрчлөлт гарахгүйг мэргэжлийн эрдэмтэд төдийгүй, жаахан ухаалаг хүн хэлээд өгнө.

-Таны дараагийн санал юу байна?

-Хоёрдугаарт, Таван толгойн нүүрсний уурхай дээр барих цахилгаан станцыг хоёр дугаарт шийдэх хэрэгтэй. Ингэж шийдсэнээр Оюу толгойн уурхай болон говийн аймгууд тэдгээрийн нутагт байгаа, мөн цаашид бий болох үйлдвэрүүдийн хэрэгцээг харьцангуй хямд өртөгтэй цахилгаанаар ойрын зайгаас хангаж, төвийн бүсийн цахилгаан станцуудын хэт ачааллыг багасгана. Хамгийн чухал нь станц барих зардлыг цахилгааны гол хэрэглэгч Оюу толгойн уурхайгаас авах төлбөрөөр богино хугацаанд нөхөх, БНХАУ-аас өндөр үнээр цахилгаан импортолж байгааг зогсооно. Гуравдугаарт, баруун аймгуудад жижиг голууд дээр усан цахилгаан станц барьж тэр чиглэлээрх цахилгааны импортыг зогсоохоор төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байгааг дэмжиж байна. Импортыг багасгах,Орлого ашгаараа өртөг зардлаа нөхөх үр ашигтай станцууд баригдах төслүүд учраас хэрэгжүүлэхэд нь гаднаас зээл авах боломжтой.

Онцлох нийтлэлүүд